sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ноос ИЗНН-ыг УИХ-ын 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд оролцуулахаас татгалзсан. Энэ талаар өнөөдөр ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг мэдээлэл хийв.
Тэрбээр, “СЕХ-ноос манай намыг 2016 оны УИХ-ын сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй гэсэн шалтгаанаар бүртгэхээс татгалзсан. Гэтэл одоогоос найман жилийн өмнө Үндсэн хуулийн цэцээс аливаа нам эвсэл, иргэн зардлын тайлангаа ирүүлээгүй гэсэн шалтгаанаар сонгуульд оролцуулахаас татгалзах нь Үндсэн хуулиар иргэдэд олгосон сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн үйлдэл гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, СЕХ Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргалаа. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагуудад хандах болно” гэлээ.
 
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг