Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өнөөдөр Оюутолгойн цахилгаан эрчим хүчний станц барих асуудалаар мэдээлэл хийлээ. Тэрээр :
“Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээнд “үйл ажиллагаагаа эхэлснээс хойш дөрвөн жилийн дотор Монгол Улсын нутаг дэвсгэрээс эрчим хүчээ авна” гэж заасан. Гэтэл одоо тус компанийн удирдлага “Монгол Улс дөрвөн жилийн дотор дотоодоос эрчим хүчээ ав” гэж шаардлага тавивал “бид Монголоос эрчим хүч авна” гэсэн тайлбар хийж байна. Хөрөнгө оруулалтын гэрээнд юу гэж тусгасан тэр заалтын дагуу явна. Энэ бол “Оюутолгой” гэрээгээр хүлээж байгаа үүрэг. Энэ үүргээ биелүүлэх ёстой.
Надад ирсэн мэдээллээр Солонгосын хөрөнгө оруулагчид Оюутолгойтой цахилгаан эрчим хүчний станц барих асуудлаар ярилцаж байгаа гэж ойлгосон. Яг цахилгаан станц барих болохоороо Оюутолгой одоо хаана барих юм бэ” гэж байгаа. Манай яам бүр 2012 онд Оюутолгойд өөр дээрээ станц барих зөвшөөрлийг нь өгчихсөн. Энэ хугацаанд юу ч хийгээгүй. Ингэж байтал 2017 онд зөвшөөрлийнх нь хугацаа дууссан. Дараа нь Тавантолгойтой хамтарч, ажиллахаар ярьсан. Бас л ажил хэрэг болоогүй. Ядаж ТЭЗҮ-гээ гаргачихаагүй. Тийм байтал өнөөдөр тэс өөр юм яриад суугаад байх юм. “Оюутолгой”-д сонголт хийх бүхий л боломж байсан. Гэтэл одоо хаана барих вэ гэж ярьж байна. “Оюутолгой” Монголын төрөөр тоглоом хийдгээ болих хэрэгтэй.
Гэрээгээр хөрөнгө оруулагч тал цахилгаан станц барих үүрэг хүлээсэн. Энэ үүргээ биелүүлэх ёстой. Засгийн газрын байр суурь энэ асуудал дээр маш тодорхой байгаа гэв.
Сэтгэгдэл0
Өнгөрсөн 7 хоногт ЗТХЯ-ны газрын дарга нар нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Тэгвэл энэ асуудлуудыг гараахаас өмнө тус яамны хэлтсийн дарга Г гэгч нь хамт ажилладаг Н гэх бүсгүйн биед халдсан хэрэг гарч байсан гэнэ. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж, улмаар шүүхэд шилжүүлсэн байна. Эх сурвалжийн хэлснээр тус хэргийг ихэд нууцалж байгаа аж. Учир нь Н гэх бүсгүйг зодсон хүн төрийн томоохон албан тушаалтны хамаатан гэнэ.
10% -ийн даваасүрэн попрохоо боль л доо
Zasag unagax tuxai yaria exelsen, dagaad saiduudiin ajil xiij bui dur buxii Pop exellee.
монгол ялна нэртэй ээлжит явуулга.
Даваасүррэн өөрөө сүрнээс өөр юм алга.
Нам сольсон узэл бодол одоо болтол төлөвшиж чадалгуй 100 гиин талыг наслаж яваа юу хиисэн нь тодорхойгуй төриин сайд хииж яваа нөхөр дөө! Мөнгө олох гэсэн ядарсан тоглолт уу?
Нам сольсон узэл бодол одоо болтол төлөвшиж чадалгуй 100 гиин талыг наслаж яваа юу хиисэн нь тодорхойгуй төриин сайд хииж яваа нөхөр дөө! Мөнгө олох гэсэн ядарсан тоглолт уу?
Яахаас буцахгүй нөхөр үү үгүй юу ?