sonin.mn
УИХ дахь МАН-ын бүлгийн Удирдах зөвлөл хуралдаж дууслаа. Хурлаар Зам тээвэр хөгжлийн яамны дараагийн дэд сайдаар УБТЗ-ын замын орлогч дарга Л.Халтарыг нэр дэвшүүлжээ.  ЗТХЯ-ны дэд сайдад МАН-аас зургаан хүний нэр дэвшүүлсэн бөгөөд тэднээс  Л.Халтарыг сонгосон байна. 
ЗТХЯ-ны дэд сайдад Монгол банкны дэд ерөнхийлөгч асан Д.Энхжаргал, Ховд аймгийн засаг даргаар ажиллаж байсан Д.Галсандондог, Монгол шуудан ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Чинзориг, Дундговийн МАН-ын хорооны дарга Амарсанаа нарын дундаас УБТЗ-ын замын орлогч дарга Л.Халтарыг нэр дэвшүүлэхээр болжээ. 
Л.Халтар нь Төмөр замын ашиглалтын инженер, бизнесийн менежер мэргэжилтэй. ОХУ-ын Санкт-Петербург хотын Төмөр замын сургууль, ОХУ-ын Эрхүү хотын Замын харилцааны их сургуульд тус тус суралцаж, төгссөн. Улаанбаатар төмөр замын орлогч дарга, удирдах албан тушаалд ажиллаж байсан. Одоо УБТЗ-ын хөдөлгөөн тээвэрлэлт хариуцсан замын орлогч даргаар ажиллаж байгаа аж.