sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮХАҮТ дэлхийд тэргүүлэгч менежентийн зөвлөх компани “McKinsey”-тэй хамтран энэ наймдугаар сарын 20-ноос “Байгууллагын хөгжлийн индекс” (“Organizatoinal Health Index”) төслийг хэрэгжүүлж эхлэх гэж байна.
Хамтарсан энэхүү төслийн хүрээнд Монголын ААН, компаниудад дэлхийн бусад жишиг компаниудаас 50 гаруй хувийн хөнгөлөлттэй оролцох боломж бүрдээд байгааг МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа онцлож байна. Дээрх төслийн хүрээнд “McKinsey” нь манай улсын 10-15 компанитай хамтран ажиллах юм.
Тодруулга: “Organizatoinal Health Index” нь байгууллагын хөгжлийн индексийг санхүүгийн бус голлох 9 үзүүлэлтээр тооцон гаргахдаа тухайн компанийн бүх түвшний ажилтанг хамруулж, компанийн үйл ажиллагааны оношийг тодорхойлон гаргаж ирж, урт хугацаанд өрсөлдөх чадвартай үйл ажиллагаа явуулахад цаашид анхаарах чиглэлүүдийг “илрүүлэн” зөвлөмж хүргэх юм. Мөн олон улс, Азийн түвшинд ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй компаниудтай харьцуулсан үнэлгээг хийх юм.
 
 
Б.Болд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг