sonin.mn
Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо болж байна. Хуралдаанаас Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар Л.Халтарыг томилох шийдвэр гаргалаа. Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Л.Халтарыг дэд сайдад нэр дэвшүүлэх шийдвэрийг гаргасан. Тэгвэл уг шийдвэрийг Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд албажуулж баталлаа.
 
Л.Халтарын товч намтар: 
Лувсангийн Халтар, 53 настай. Ховд аймгийн Дарви суманд төрсөн. Яс үндэс халх, нийгмийн гарал малчин. Ам бүл 5, дээд боловсролтой. Нийслэлийн 28 дугаар дунд сургуулийг 1983 онд төгссөн. ОХУ-ын С. Петербургийн Төмөр замын их сургуулийг ашиглалтын инженер мэргэжлээр 1990 онд, ОХУ-ын Эрхүү хотын Төмөр замын их сургуулийг аспирантурт 1995-1999 онд докторын зэрэг хамгаалсан. Удирдлагын хөгжлийн институтыг удирдлагын менежерээр 1993 онд төгссөн.
 
-1983-1985 онд УБТЗ-ын ачигч
-1990-1992 онд УБТЗ-ын техникумд инженер багшаар ажилласан
-1992-1993 УБТЗ-ын Ачиж буулгах ангийн орлогч дарга
-1993-2006 УБТЗ-ын Олон улсын тээвэр жуулчлалын төвийн захирал,
-2006-2015 УБТЗ-ын нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга
-2015-2017 онд УБТЗ-ын хөрөнгө оруулалт, нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга
-2017 оноос УБТЗ-ын орлогч дарга.
Мөн тэрээр 2017 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ орон сууц барилга байгууламж 7ш, автомашин 1ш, өмчлөх болон эзэмших хэлбэрээр 2 газар, Аргалант Атар ХХК, ТИ ЭФ ТИ трейд ХХК, Монгол чихэр корпораци ХХК зэрэг компаниудын хувьцаа болон 1 патентийн эрх эзэмшдэг гэж мэдүүлжээ.