sonin.mn
ВАШИНГТОН. /Синьхуа/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын бодлогыг Америкийн иргэд сонгогчдын 31 хувь нь дэмжиж байгаа бол 59 хувь нь сайшаахгүй байгаа нь Куиннипак их сургуулиас явуулсан санал асуулгын дүн харуулсан байна. Уг санал асуулгын дүнг мягмар гарагт олон нийтэд танилцуулжээ.  
Бүгд найрамдах намыг дэмждэг сонгогчдын гуравны хоёр нь буюу 66 хувь нь Трампын бодлогыг сайшаадаг гэж хариулсан бол Ардчилсан намыг дэмжигчдийн ердөө 8 хувь нь үүнтэй адил хариулт өгсөн байна. Харин ямар нэг нам эвслийг дэмждэггүй хүмүүсийн 24 хувь нь төрийн тэргүүнийхээ бодлогыг дэмждэг болохоо илэрхийлжээ.
Түүнчлэн АНУ-ын ерөнхийлөгчийг эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй дэмжсэн байна. Судалгаанд оролцсон эрэгтэйчүүдийн 36 хувь нь, эмэгтэйчүүдийн 27 хувь нь Трампын бодлогыг сайшаадаг гэсэн хариулт өгсөн байна.
Үүний зэрэгцээ санал асуулгад оролцсон хүмүүсийн олонхи нь түүний зан чанараас илүүтэйгээр явуулж буй бодлогыг нь хүлээн зөвшөөрдөг гэж хариулсан байна. Мөн Ардчилсан намын дэмжигчдийн 6-хан хувь нь түүний бодлогыг хүлээн зөвшөөрдөг гэж хариулсан бол ямар нэг нам эвслийг дэмждэггүй хүмүүсийн 40 хувь нь, Бүгд найрамдах намын дэмжигчдийн 86 хүлээн хүлээн зөвшөөрдөг хэмээн хариулсан байна.
Куиннипак их сургуулиас наймдугаар сарын 9-13-нд явуулсан энэхүү санал асуулгад нийт 1175 хүн оролцжээ.
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг