sonin.mn
СОЧИ. /ТАСС/. Хятад улсын дарга Си Жиньпин ирэх 9 дүгээр сард манай улсад айлчлан ирэхийг бид хүлээж байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэдэгдлээ.
“Хоёр орны харилцаа бидний төлөвлөсний дагуу хөгжиж байгааг тэмдэглэн хэлье. Бидний найдвартай сайн анд найз БНХАУ-ын дарга Си Жиньпиний идэвхтэй байр суурийн ачаар ийнхүү хөгжиж байна” хэмээн В.Путин ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв Хорооны гадаад харилцаа эрхэлсэн комиссын дарга Ян Зэчи-тэй уулзах үеэрээ хэлжээ.
“Айлчлал Владивостокт болно, үүний дараа бид хамтдаа Владивостокийн Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно” гэж Путин дурдлаа.
Түүний хэлснээр, 2018 оны эхний хагаст Орос-Хятадын худалдааны эргэлт 50 хувиар өсчээ. “Өнгөрсөн онд бараа эргэлтийн хэмжээ 87 тэрбум доллар байсан бол энэ оны эхний хагаст 50 хувиар өслөө. Тэгэхээр энэ онд 100 тэрбум доллароос давах болов уу” гэж Оросын Ерөнхийлөгч таамаглаж байна.
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг