sonin.mn
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Хөгжмийн соул урсгалын хатан хаан гэгддэг Америкийн дуучин Арета Франклин Мичиган муж улсын Детройт хотод 76 насандаа таалал төгссөн тухай “Associated Press” агентлаг мэдээлэв.
2010 онд дуучин Арета Франклиныг нойр булчирхайн хорт хавдартай гэж оношилж байсан аж. Үүнтэй холбоотойгоор уран бүтээлийн замналаа өндөрлөж байгаагаа тэрбээр өнгөрсөн онд мэдэгдсэн юм.
Америкийн рок-н-роллын ертөнцөд алдар нэр авчирсан анхны эмэгтэй бол  А.Франклин юм. “Rolling Stone” сэтгүүлийн хувилбараар, энэ төрлийн хөгжмийн урсгалдаа дуучин А.Франклин түүхэндээ хамгийн агуу дуучинд тооцогддог байна. Тэрбээр Грэммийн 18 удаагийн шагналтан юм.
2005 онд А.Франклин Ерөнхийлөгчийн эрх чөлөөний медалиар шагнуулж байжээ. 2009 онд тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцож байсан аж.
 
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг