sonin.mn
Бразилийн ерөнхийлөгчийн албыг 2003,2010 онд  хашиж байсан Луйс  Инасио  Лула да Силва одоо шоронд авлигийн хэргээр хоригдож байгаа билээ. Тэрээр ирэх аравдугаар сарын 7-нд тус улсад болох ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр сонгуулийн дээд байгууллагад бүртгүүлсэн гэж “G1” цахим хуудаст мэдээлжээ. Бразилийн ажилчдын нам Лулагийн бүртгэлийг ерөнхийлөгчийн сонгуульд  албан ёсоор өрсөлдөх эрхээ авахын тулд шаардлагатай бичиг баримтыг холбогдох газарт нь хүргүүлсэн байна. Одоо зөвхөн сонгуулийн ажлыг хариуцаж байгаа эрх баригчдын зүгээс түүний тавьсан хүсэлтийг нь зөвшөөрөх эсвэл няцаах эсэхийг хүлээж байгаа юм. “EFE”  агентлагт  сенатын гишүүн Глейси Хоффманы ярьснаар Бразилийн ажилчдын нам  72 настай Лулаг сонгуулийн эцсийн үр дүн гартал дэмжинэ гэдгээ мэдэгджээ. Луйс Инасио Лула да Силва  зүүний улс төрийн хүчнээс  боловсролын сайд асан Фернандо Хаддадтай хамт нэр дэвшиж байгаа юм. Харин Глейси Хоффман  “Фернандо Хаддад нь Бразилийн коммунист намын Мануэла Д Авилагийн хамт ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр  тодорхойлсон нь “В”  төлөвлөгөө байсан гэж ярьжээ. “O Globo” сонинд  бичсэнээр  Луйс  Инасио Лула да Силваг сонгуульд нэр дэвшигчээр мягмар гаригийн орой бүртгэсэн байна. Үүнээс гадна ерөнхий прокурор Рагуэл Додже шударга сонгуулийн хуулиар зөвхөн сонгуульд эрх бүхий хүмүүс оролцож болно.  Үүнд оролцох эрхгүй хүмүүс сонгуулийн компанит ажилд  хөрөнгө мөнгө зарцуулах шаардлагагүй гэсэн байна.  Ажилчдын намыг үүсгэн байгуулагч сонгуулийн байгууллагын дарга Луйс Фукс сонгуульд өрсөлдөх эрхгүй хүмүүс гэдэг нь ял эдэлж байгаа хүмүүс сонгуульд нэрээ дэвшүүлснээрээ ял эдэлж байгаа хүн сонгуульд өрсөлдөж болохгүй гэсэн хуулийг зөрчиж байна гэснийг “Фолха” сонинд бичжээ. Гэвч зарим  мэргэжилтнүүд Луйс Инасио Лула да Силваг ерөнхийлөгч байхдаа баталсан энэ хуулийн заалтуудын нэг цоорхой нь ял эдэлж байгаа хүний хүсэлтээр хуулиар эдлэх эрхийг нь хасахыг хойшлуулж болдогийг онцолсон байна. Глейси Хоффман одоо хэрэгжүүлж байгаа энэхүү хууль тогтоомж нь хууль бус гэж буруушаажээ.  Луйс Инасио Лула да Силвагийн хувьд сонгуульд нэр дэвшигчээр бүртгэгдэнэ гэдэг бол том ялалт. Бид түүний эсрэг хийж байгаа бүхнийг зөвшөөрөхгүй гэв.
 
 
Х.Оюунболд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин