sonin.mn
АНКАРА. /ТАСС/. “Бид АНУ-тай асуудалтай байхыг хүсэхгүй байна. Тулгараад буй асуудлыг хялбархан шийдэж болох хэдий ч АНУ-ын одоогийн байгаа хандлагаар шийдвэрлэнэ гэдэг боломжгүй юм. Тэдний жинхэнэ нөхөр хэн бэ гэдгийг АНУ мэддэггүй” гэж Туркийн гадаад хэргийн сайд  Мевлют Чавушоглу Туркийн элчин сайд болон байнгын төлөөлөгчдийн газруудын 10 дугаар зөвөлгөөний үеэр хэлжээ.
Туркийн ган болон хөнгөн цагааны импортод ногдуулах татварын хэмжээг нэмэгдүүлэх АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэртэй холбоотойгоор хоёр улсын харилцаа хурцдаад байгаа юм. Татварын хэмжээг нэмэгдүүлэх болсон нь Туркийн үндэсний валют лирийн ханш унахад хүргэсэн юм.  
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг