ВАШИНГТОН. /TASS/. Вашингтон хотноо 11 дүгээр сарын 10-нд болох байсан цэргийн парадыг хойшлуулж, 2019 онд зохион байгуулахаар боллоо гэж АНУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдлээ.
АНУ-ын цэргийн ахмад дайчдад хүндэтгэл үзүүлж, дэлхийн I дайн дууссаны 100 жилийн ойг тэмдэглэх зорилгоор 2018 оны 11 дүгээр сарын 10-нд цэргийн парад зохион байгуулахаар Батлан хамгаалах яам болон Цагаан ордон төлөвлөсөн байсан. Гэвч бид хугацааг хойшлуулж ирэх онд зохион байгуулахаар тохиролцлоо гэж мэдэгдэлд дурдав.
Энэхүү цэргийн парадад цэргийн 5000-7000 албан хаагч болон агаар, газрын цэргийн техникүүд оролцохоор төлөвлөөд байжээ.
АНУ хамгийн сүүлд 1991 онд Персийн булангийн дайнд ялалт байгуулснаа тэмдэглэж, цэргийн парад зохион байгуулжээ. Үүнд цэргийн 8000 орчим албан хаагч оролцсон байна.
 
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг