ХАНОЙ. /Синьхуа/. Вьетнамын Ерөнхийлөгч Тран Дай Куан энэ сарын 23-29-ний өдрүүдэд Этиоп болон Египет улсад төрийн айлчлал хийнэ гэж Вьетнамын ерөнхийлөгчийн тамгын газраас ням гарагт мэдээлэв.
Тэрбээр Этиопийн Ерөнхийлөгч Мулату Тешом болон Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах аль-Сиси нарын урилгаар эдгээр улсад төрийн айлчлал хийх бөгөөд Вьетнам-Этиоп, Вьетнам-Египетийн хоёр талын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх тухай яриа хэлэлцээ хийх юм байна.
Вьетнам улс нь Египет улстай 1963 онд, Этиоп улстай 1976 онд тус тус дипломат харилцаа тогтоож байсан юм.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг