sonin.mn
МОСКВА. /Sputnik/. Нормандын дөрвөлийн дараагийн дээд хэмжээний уулзалт Францын нийслэл Парис хотод болно. Гэвч өдрийг хараахан товлоогүй байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдэгдлээ.
Өнгөрсөн бямба гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Германы Канцлер Ангела Меркель нарын хооронд болсон уулзалтын үеэр Нормандыг дөрвөлийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах талаар хэлэлцсэн гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэв.
Мөн тэрбээр, уулзалтыг Парис хотноо зохион байгуулахад ОХУ-аас татгалзаад байх зүйлгүй гэж мэдэгдлээ.
2014 онд Украины шинэ Засгийн газрыг Донбасс бүс нутгийн иргэд эсэргүүцсэнтэй холбоотойгоор тус улс зүүн нутагтаа цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн билээ.
Улмаар 2015 онд Нормандын дөрвөл буюу Франц, Герман, ОХУ, Украины удирдагчид Минск хотноо уулзаж, Украины зүүн нутагт гал зогсоох дэглэм тогтоосон боловч нөхцөл байдал хурцадмал хэвээр үлдсэн юм.
 
Д.Нямтулга
 Эх сурвалж: Монцамэ агентлаг