sonin.mn
МОСКВА. /ТАСС/. АНУ Иранд төрийн эргэлт хийх зорилгоор Төрийн Департаментад Ираны асуудал эрхэлсэн бүлэг байгуулжээ гэж Ираны гадаад хэргийн сайд Мохаммад Жавад “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
“65 жилийн өмнө АНУ ард түмний сонгосон Мосаддыкийн засгийн газрыг түлхэн унагааж,  дарангуйллыг сэргээн, иранчуудыг 25 жил захирсан. Төрийн Департаментад байгуулсан бүлэг нь шахалт үзүүлэх, ташаа мэдээлэл өгөх замаар одоо ч мөн ийм зүйл хийх бодолтой байна” хэмээн тэрбээр тэмдэглэжээ.
Ираны асуудал эрхэлсэн бодлогыг зохицуулах бүлэг байгуулж байгаагаа Төрийн Департамент өнгөрсөн долоо хоногт зарласан юм. Энэ бүлгийн ажлыг АНУ-ын Ираны асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч болох Брайин Хук удирдах аж. Энэ бүлэг нь Төрийн Департаментын Ирантай холбоотой бүхий л үйл ажиллагааг хянах, зохицуулах, чиглүүлэх асуудлыг хариуцах юм.
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг