sonin.mn
ВАШИНГТОН. /ТАСС/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл  Помпео Умард Солонгост 4 дэх удаагаа айлчлах бөгөөд айлчлалынхаа үеэр тэрбээр Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай яриа хэлэлцээ хийж магадгүй байгаа тухай АНУ-ын төрийн тэргүүний үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон телевизийн “ABC” сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
АНУ Сингапурын тунхаглалын нөхцөлийг бүрэн биелүүлэхийг Умард Солонгосын эрх баригчдаас шаардан, тэдэнд шахалт үзүүлсээр байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Ким Жөн Ун нар тохиролцоонд хүрсэн хэдий ч Умард Солонгос цөмийн зэвсгээс ангижрах шаардлагатай алхмуудыг авч хэрэгжүүлээгүй гэж Ж.Болтон өмнө нь мэдэгджээ.  
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг