Оюутолгойн гэрээ алдаатай болсон гэж Монголын ард түмний дийлэнх үздэг. Бас саяхнаас АТГ-аас ийм агуулгаар хэрэг нээж, энэ гэрээг анхлан байгуулсан Ерөнхий сайд С.Баяр, дунд нь Дубайд очиж гэрээ байгуулсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарыг шалгаж байгаа.
Тэднийг 2018 оны дөрөвдүгээр сарын 10-нд баривчлан саатуулж, хоёр сар хориод сулласан юм.
Хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа учир Оюутолгойн гэрээнүүдийг хэрхэн будлиулсан нь одоогоор нууцад хамаарна. Гэхдээ АТГ эрүүгийн хэрэг үүсгэн, сэжигтэн, яллагдагчаар татна гэдэг асуудал байна гэсэн үг.
Тэгээд ч Оюутолгойн гэрээ ашиггүй болсон гэдгийг улстөрчид, судлаачид, иргэний нийгмийн байгууллагынхан гээд олон хүн барим тавим баримтаар ярьдаг юм. Дээрээс нь Ерөнхий сайд асан С.Баяр л гэхэд ойр дотны хүмүүсийнхээ оффшор, гадаад дахь өндөр үнэтэй олон байшингийнхаа учрыг одоог хүртэл тайлбарлаж чадаагүй байна.
Үүнээс гадна, Оюутолгойн гэрээний хамгийн том нотолгоо нь одоогийн бодит байдал юм. Наад зах нь Оюутолгойн мөнгө Монголын банкуудаас холуур “урсдаг”, Оюутолгой цахилгаанаа Монголоос биш Хятадаас авдаг. Харин манайд “унаж” байгаа нь туслах ажилчид, бараа материал туслан нийлүүлэгчдийг маань л ажлын байртай болгодог гэдэг. Энэ талаар хэдэн сарын өмнө Уул уурхайн дэд сайд Д.Загджав дорвитойхон дуугарч үзсэн. Бодит байдал ийм л юм.
Харин Ерөнхий сайд нар хоёр сар хоригдохдоо яг ижил агуулгатай тайлбарыг хийсэн байгаа юм. Бодвол үүнийгээ АТГ-ынханд бас хэлдэг байх. Тэд “…Энэ бол улс төрийн шийдвэр байсан “ гээд байгаа.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг хоригдож байхдаа төр, засгийн удирдлагуудад Нээлттэй захидал илгээсэн байдаг. Түүндээ “…Улс төрийн шийдвэрийн зөв бурууг шүүх тогтоож эхлэх л юм бол Монгол Улсад улс төрийн хоригдлууд л шинээр төрж эхэлнэ. Өнөөдөр Монгол Улсын хоёр ч Ерөнхий сайд, Сангийн сайдаар ажиллаж байсан хүмүүс холбогдох албан тушаалтнууд улс төрийн шийдвэр гаргасныхаа төлөө эрх чөлөөгөө хасуулан цагдан хоригдож байна. … Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр ч хүн үүрэгт ажлаа гүйцэтгэж, Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлж, улс төрийн шийдвэр гаргасныхаа төлөө урт хугацаанд хоригдох залхаан цээрлүүлэлт -“Вышинский”-н аргын амьд хохирогч болж байгаад ҮАБЗ-ийн гишүүдийн хувьд анхаарлаа хандуулахыг хүсье” гэж бичиж байлаа.
Харин Ерөнхий сайд асан С.Баяр айхтар хүн. Өөрөө бус нийтлэлч Баабараар энэ үгээ “дайлгасан” байдаг юм. Баабар энэ оны тавдугаар сарын 22-нд Эдийн засгийн чуулган дээр ороод “…Монголын төр зүтгэсэн хүндээ халтай гэж Ерөнхий сайд А.Амар сануулж байсан. XX зуун болоод энэ зууны эхний 20 шахам жилд үүргийнхээ дагуу улс төрийн шийдвэр гаргаад түүндээ дандаа буруутсан хүмүүсийн намтраар манай эх орны түүх бүрддэг. Тэр бүү хэл бүх Ерөнхий сайдын 20 хувь нь алагдаж, бусдын эрхшээлд нас барсан. Сайн нэртэй, эс бол мартагдсан удирдагчид нь ямар ч улс төрийн шийдвэр гаргалгүй чимээгүй амиа бодон явагсад байсан. Нэгэнт ийм гашуун туршлага байгаа болохоор цаашид ч энэ байдал улам лавшрах болно. Улс орны бүү хэл айл өрхийн хэмжээнд ч шийдвэр гаргах үүрэгтэй хүн огт шийдвэр гаргахгүй байх нь хамгийн аюул хөнөөлтэй гамшиг юм. Буруу шийдвэр гаргаж болно. Үүнийг засах боломжийг бий болгож байгаа юм. Харин ямар ч шийдвэр гаргахгүй байх нь мөхөл рүү хөтлөх хамгийн тохиромжтой, дардан зам” гэж илтгэв.
Цааш нь Баабар энэ илтгэлээрээ С.Баярыг, Ч.Сайханбилэгийг, бас Оюутолгойг өмөөрөв. Бас энэ илтгэлээс 20-иод хоногийн дараа С.Баяр суллагдсан байдаг. Харин С.Баяр суллагдаад, зусланд, хотын төвд хүнтэй уулзахаараа “…Манай намын надад атаархсан хүмүүс намайг унагах гэж энэ бүхнийг зохион байгуулж байгаа” гээд ярьдаг гэж байгаа. Энэ бол С.Баярын “шивнээ” үгийн сураг л даа.
Тэгэхээр “…Бид улс төрийн шийдвэр гаргасан” гээд байдаг нь Монголын ард түмэн, АТГ-т өгдөг өчиг нь болж таарах гээд байгаа юм. Нэг үгээр С.Баярын стратеги юм л даа.
Ер нь бол Ерөнхий сайд нар Оюутолгойн гэрээнүүдээ “Улс төрийн шийдвэр” болгох томоос том шалтгаан байгаа юм. Хэрвээ тэднийг “…Улс төрийн шийдвэр гаргасан байна” гэж шүүх үзэх л юм бол гэм буруугийн тухай ярих хэрэггүй болно. Тэд цагаадна.
Учир нь манай хуулийн тайлбарт “…Улс төрийн шийдвэр гаргах ажиллагаа гэж улс төрийн байгууллага, албан тушаалтны хуульд заасан бүрэн эрхэд шалгуургүйгээр заасан, эсхүл шүүхийн журмаар шалган тогтоох боломжгүй шийдвэр гаргах ажиллагааг ойлгоно” гэжээ. Ийм учраас л С.Баяр, Ч.Сайханбилэг нар улс төрийн шийдвэр байсан гэж улайраад байгаа хэрэг.
Яг үнэндээ С.Баяр баривчлагдаж, хоригдох хүртлээ “…Оюутолгойн гэрээг улс төрийн шийдвэр байсан” гэж огт ярьж байгаагүй хүн. “…Оюутолгойн гэрээг хийснээрээ бахархдаг” гэж л олон удаа ярьсныг та ч хэвлэлээс олж уншсан байх. Харин “…Оюутолгойн гэрээний хариуцлагыг хар толгойгоороо хариуцна” гэж мэдэгдэж байсан нь хэвлэлийн шарласан хуудаснаа үлдсэн байна.
Үүнээс гадна С.Баяр 2007 онд намынхаа Их хурлаар М.Энхболдоос МАХН-ын даргын албан тушаалыг нь авчихаад, залгуулан “…Өгсөн шиг өгчих, хариуцсан хариуцна” гэж байгаад Монгол Улсын Ерөнхий сайдлын ажлыг хамтад нь авчихаж байлаа.
Тэрээр хоёр жилийн дараа Оюутолгойн гэрээг байгуулсан юм.
Гэтэл Улс төрийн шинжлэх ухааны онолд улс төрийн шийдвэр /political decision, политические решение/ гэдгийг улс төрийн үйл ажиллагааны боломжит хувилбаруудаас илүү оновчтой, үр дүнтэйг нь эрх мэдэлдээ дулдуйдах эсвэл зөвшилд хүрэх замаар сонгох үйл явц гэж тодорхойлсон байдаг байна. Энэ нь Ерөнхий сайд нарын байгуулсан Оюутолгойн гэрээнээс арай хол сонсогдоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, С.Баяр оффшор данстай, олон хаустай байх уу үгүй юу гэдэг, Ч.Сайханбилэгийн байгуулсан гэрээгээр Монгол Улсад ашигтай байх гэрээ дордсон уу үгүй юу гэдэг нь улс төрийн шийдвэр болох уу.
За яахав, С.Баяр намынхнаасаа, Ч.Сайханбилэг Ерөнхийлөгчөөс гуйсаар байгаад улс төрийн шийдвэр гаргасан болж хувиргая. Тэгээд энэ хэргээс мултарлаа гэж бодъё.
Дараа нь юу болох вэ?!
Шуудхан хэлэхэд улстөрчдийн үйлдсэн гэмт хэрэг болгон улс төрийн шийдвэр болж хувирна. Хариуцлага хүлээдэг улстөрч үгүй болно. Үндсэндээ С.Баярын тогтоосон “стандарт бус” жишиг болж үлдэх юм.
Эндээс нэг хөгийн юм харагдаад байгаа юм. Одоо тэгээд намын харьяаллаар бөөн бөөнөөр нь хоморголон халсан дарга, намынхаа гишүүний объектыг төрд худалдан
авсан авсан сайд нар “…Улс төрийн шийдвэр гаргасан юм” гэчихвэл шүүх яах болж байна вэ. Бүр “романтиклаад” Монголын нэг дарга Монголоо худалдчихсан байгаад, түүнийгээ дээрх үгээр тайлбарлаад сууж байвал “…Хөөрхий минь, улс төрийн шийдвэр гаргасан байна” гээд сууж байх уу.
Үгүй юм. Ямбыг нь эдэлсэн бол ялыг нь үүр гэдэг үг бий. Яах гэж С.Баярыг, Ч.Сайханбилэгийг монголчууд бид Ерөнхий сайд болгож орой дээрээ залаад, төрийн хамгаалалт, тусгай хангамжийн дор ажиллуулсан юм бэ. Тэд Монгол Улсын язгуур эрх ашгийн төлөө ажиллаж, энэ явцдаа алдаа гаргах ёс зүйн болоод хууль эрх зүйн эрх байхгүй. Алдсан бол хариуцлага хүлээнэ гэж Ерөнхий сайд болсон хүмүүс.
Хэрвээ АТГ, прокуророос тэднийг буруутай гэж үзсэн л бол шүүх хуулийн дагуу хариуцлага ярих учиртай. Монгол Улсын Үндсэн хуульд “Иргэн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй” гээд тов тодохой заачихсан. Дарга хүн улс төрийн шийдвэр гаргасан бол хариуцлага хүлээхгүй гэж алга. Тиймээс “Улс төрийн шийдвэр” гэдгээр халхавчлан гэм бурууг нь хаацайлж үлдэх ёсгүй. Ингэж гэмээнэ Монголд шударга ёс бүрэлдэн тогтох нэг алхам, бас нэг “стандарт” болох билээ.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
end yamarch yls turiin shiidver baihgui, zuvhun eh ornoo hydaldsan gemt hereg l baigaa.
Баас гэж , энэ хоерт Монголын Их Түүхээс бичилцэх өчүүхэн ч атугай хувь тохиож байхад алт мөнгөнд шунаж Чингис хааны элчийг хядаж , мөнгө цутгуулж үхдэг Иналчи хаанаас долоон доор амьтас байж. Дээд Тэнгэр үхээрүүдийг ниргэх болтугай ! Омог бардам явсан монголчуудыг гутаасан адгийн оронцог шаарууд !
Иналчук чинь хотын дарга санаатай шуналын дэв байж байгаад ам хамар руугаа хайлсан мөнгө монголчуудаар цутгуулж там руу одсон гэдэг байхаа. Нохойных нь хаан байхав дээ
сайн байцгаана уу? ХЭХЭХЭ, Баабар ч энд юүчэвдээ. Өөрөө өөртөө үйлчилдэг дэлгүүр гэж Монголд анх нээгдээд, тэр нь ХИД-1 гээд дэлгүүр, тэндээс Батбаяр(Баабар) ах хиам ч билүү лаазалсан консерв ч билүүг кассанд очиж мөнгөө өгч үнийг нь төлөлгүй #зүгээр л аваад гарах гээд# баригдаад. Тэгээд одоо үүнийг нь маний хэлээр ХУЛГАЙ ХИЙХ, ХУЛГАЙЛААД БАРИГДАХ хэмээх. ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИНД ХАЙРТАЙ БАЙДАГ ЮМ БОЛВУУ, ХЭХЭХЭ.
Элийрсэн ЭРГҮҮ БООЛ заяатай Монголчууд та нар яах юм бэ????? ХУЛГАЙ ДЭЭРЭМ бол газар авч Монгол хүнийг НОХОЙ мэт болгоод байгаа ч та нар яаж ч чадахгүй!!! Боол сэтгэхүйтэй Монголчууд БООЛ болсоноо эрх чөлөөтэй, сайхан амьдарч байна гэж ХУЦНА. Сайханбалаг, Баярцогт, Баяр Элбэгд орж мэтийн нөхдүүд Монголчуудын БООЛЫН сэтгэхүй дээр тоглож ХООЛЫГ нь булаан идэж давхар ДОРОМЖИЛЖ байна. Гэлээ ч эргүү Монголчууд үүнийгээ байх ёстой юм гэж үздэг ккккк.
Монгол улс, ард түмнийхээ эрх ашгийг уландаа гишгэж, харийнхны талд илэрхий үйлчилсэн энэ хоёр хүн эрх чөлөөтэй явж болохгүй.Дээлийг нь нөмрүүлэн, оймстой хөлийг нь гозолзуулж, байх ёстой шоронд нь аваад явах нь шударга биз ээ. Олон ч хүн сэтгэгдэлдээ ямбыг нь эдэлсэн энэ хоёрт ялыг нь үүрүүл гэж бичиж байгаа шүү. Хөөрхийс, өөрсдийгөө шударга гэж зүтгээд байх нь харамсалтай юм даа. Хэлэх ч үг алга.

Баяр баасаа зараад Америкт хаустай болно гэж байхгүй.Хулгайч нарыг золбин нохой шиг буудаад хөрөнгийг нь хураагаач ээ.Чингисхаан хулгайч нарт хамгийн дургүй шууд цаазаар авдаг байсан.
Эрдэнэтийн 49%-г барьцаанд тавьсан бас "согтуу буриад тэмбүү Баярын" улс Төрийн шийдвэр байсан байх! 51%-г нь Татвар төлөгчдийн мөнгөөр хувьчилсан "Та сувгаа бүү солиоройгийн" шийдвэр бас Улс төрийнх! Тэгж яривал Эрдэнэтийн энэ 2 дээрмийн төлөө Оросоос асуух асуулт Монголчуудад олон байгаа.Тэд луйвруудыг мэдээгүй байх боломжгүй.Тэгээд ч бас шийдвэр гаргах төвшинд "Европ Оросууд" ажиллаж байсан!
Элийрсэн ЭРГҮҮ БООЛ заяатай Монголчууд та нар яах юм бэ????? ХУЛГАЙ ДЭЭРЭМ бол газар авч Монгол хүнийг НОХОЙ мэт болгоод байгаа ч та нар яаж ч чадахгүй!!! Боол сэтгэхүйтэй Монголчууд БООЛ болсоноо эрх чөлөөтэй, сайхан амьдарч байна гэж ХУЦНА. Сайханбалаг, Баярцогт, Баяр Элбэгд орж мэтийн нөхдүүд Монголчуудын БООЛЫН сэтгэхүй дээр тоглож ХООЛЫГ нь булаан идэж давхар ДОРОМЖИЛЖ байна. Гэлээ ч эргүү Монголчууд үүнийгээ байх ёстой юм гэж үздэг ккккк.
Эндээс нэг их юм хүсээд хэрэггүй л болов уу.
Мэдээж л дээ Ми Эби-н АТГ Баяр Сайханбилэг хоёроос Монголын хохирлыг гаргуулаач.Эби-н журмын нөхөр гэж магтдаг Женко л байхад лав үгүй.Шоу! Монголчууд харин шоунд дуртай.
Mongol tumen niilj baigaad ene eh ornoo hudaldagsadiig alah estoidoo
idej yysan ni yls turiin shiidver arai bish bailgui.shydraga bys argaar hyyli bys argaar hurungujsun tyl hurungiig ni hyraaj hyyliin hariytslaga huleelgeh ni shydraga es. yndsen hyylid niitsne.
Preprotivnoe litso. Chto -to diavolskoe.
Монголчууд бүгдээрээ нэг нэгээрээ улс төрийн шийдвэр гаргавал Монгол Улс "хөгжих" юм байна л даа.
Americat hudaldaj avsan 7 house uls turiin shiidver bsan geh geed bgaamuu? Ard tymen chin S Bayraar togloom dohuu arai hiilgehgyi shyy!
Үнэ нь тэгээд сая $ дээш гээч.
Баяр,Элбэгдорж нарыг яалт ч үгүй муу Энхбаяр л дэмжиж суга татаж, дээш нь гаргасан юм. Тэд нар нь Энхбаярыг хавсайдаад унагаж,бүр улс төрөөс зайлуулах гэж тэмцсээр ирсэн. Энхбаярын тусламжгүйгээр тэр хоёр эрх мэдэлд хүрч чадахааргүй ,нэр хүндгүй болчихсон байсан. Эрх мэдэлд хүрч болохгүй хүмүүсийг Энх баяр хүн чанарыг нь таниагүйгээс дээш гаргаж горыг нь амссан хүн. Одоо хашир болсон байх.
Эби 8 жил Энхбаяртай ноцолдоод адагт нь туг тойроод дууссан Одоо Энхбаяр засаг баривал наадуулын чинь оймсыг гозолзуулж магадгуй тэхдээ бас осолтой мань эр тохиролцчих магадлалтай
Элийрсэн ЭРГҮҮ БООЛ заяатай Монголчууд та нар яах юм бэ????? ХУЛГАЙ ДЭЭРЭМ бол газар авч Монгол хүнийг НОХОЙ мэт болгоод байгаа ч та нар яаж ч чадахгүй!!! Боол сэтгэхүйтэй Монголчууд БООЛ болсоноо эрх чөлөөтэй, сайхан амьдарч байна гэж ХУЦНА. Сайханбалаг, Баярцогт, Баяр Элбэгд орж мэтийн нөхдүүд Монголчуудын БООЛЫН сэтгэхүй дээр тоглож ХООЛЫГ нь булаан идэж давхар ДОРОМЖИЛЖ байна. Гэлээ ч эргүү Монголчууд үүнийгээ байх ёстой юм гэж үздэг ккккк.
Эд нарт хариуцлага хүлээлгэхгүй бол Х.Баттулга, Хүрэлсүх нарыг өөрийн үнэт зүйл итгэлээсээ үүрд арчиж хаяна.
Тэгвэл улс төрийн шийдвэр гаргачихаад л 7 хаус Америкад худалдаж авч болох нь ээ
Өнгөрсөн нийгмийн үед ХИД- ээс юм хулгайлсан хэрэгт овог нэр нь таарч байсан учраас Баабарыг байгууллагынх нь хардсан нэг явдал бий. Дэлгүүрийн худалдагчид "Том биетэй хүн байсан энэ хүн биш |Баабарыг хэлж байна.| гэдгийг баталсан. Нээрэн энэ хэрэгт Баабар хамаагүй шүү. Би тэр хэргийн эзэн том биетэй нөхрийг таньдаг юм.

Баяр, Сайханбилэг нар ямбыг нь эдлэж болсон юм ялыг нь үүрэх л учиртайсан. Баяр гуай бүр төрөөр тоглохдоо гаргуун хүн юм. Дуртай цагтаа дуртай албан тушаалаа авч хэдхэн сарын дотор авилга, гарын үсгээр баяжчихаад биеэ эмчлүүлнэ энэ тэр гэж шалтаглаад АНУ-д очиж охидтойгоо үл хөдлөх хөрөнгийн наймаа үсэргээд л сэгсэлзэж явсан бус уу. Баяр бол нийгэмд хүндлэгдэхээр нэгэн биш. Тэр боловсон төрх гаргах зальжин гүйдэлтэй нөхөр. Хуулийг өөртөө тааруулан хамгаалах тактиктай нөхөр. Эх орон ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ умартсан ер.сайд гуай "улс төрийн шийдвэр" нэрээр ялнаас мултрах эрхгүй.
Элийрсэн ЭРГҮҮ БООЛ заяатай Монголчууд та нар яах юм бэ????? ХУЛГАЙ ДЭЭРЭМ бол газар авч Монгол хүнийг НОХОЙ мэт болгоод байгаа ч та нар яаж ч чадахгүй!!! Боол сэтгэхүйтэй Монголчууд БООЛ болсоноо эрх чөлөөтэй, сайхан амьдарч байна гэж ХУЦНА. Сайханбалаг, Баярцогт, Баяр Элбэгд орж мэтийн нөхдүүд Монголчуудын БООЛЫН сэтгэхүй дээр тоглож ХООЛЫГ нь булаан идэж давхар ДОРОМЖИЛЖ байна. Гэлээ ч эргүү Монголчууд үүнийгээ байх ёстой юм гэж үздэг ккккк.
Gants tolgoigooroo shiiddegee bolimoor yum.
Tuuh ta nar luu nulimna
mongolchuudaa hoer buzar hulgaichiig buudaj alzgaa
uhel tsarailsan hyatad iljig baabar buzar bol yasnii hulgaich odoi ot moon gej mongoliin ard tumen am bardan todorhoilj baina