УИХ-ын гишүүн Ж. Батзандантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Улс төрийн үйл явдал нэлээд хурц өрнөж байна. Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлага, хүлээлт ч бий боллоо. Улс төрийн нөхцөл байдлын талаар ямар байр суурьтай байна вэ?
-Ээлжит бус чуулган зарлах, 60 тэрбумаар нийтийн сонсгол зохион байгуулах асуудлаар 20 гаруй гишүүн гарын үсэг зурж шаардлага хүргүүлсэн. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл ямар ч шийдвэр гараагүй. Бид хүлээсээр байна.
УИХ-ын дарга 60 тэрбумын хэрэг бол эвлүүлэг биш гэж уучлал гуйсан байна. Монгол Улс 60 тэрбумын асуудлаа шийдэж чадсангүй. Сүүлдээ 60 тэрбум эвлүүлэг байсан гэж худал хэлсэн прокурор ажлаасаа халагдаад өнгөрөх юм байна. 60 тэрбумын хэрэгт нэр холбогдсон хүмүүс гадаадад зугаалж байна. Ер нь нам үл харгалзан дараагийн алхмаа хийхгүй бол улс орон, төр засаг дампуурчихлаа гэж Л.Оюун-Эрдэнэ гишүүн над руу утасдаж байна. Х.Нямбаатар, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын дэвшилтэт үзэл бодолтой гишүүд уулзаж шинэ зохион байгуулалт руу орохоор ярилцаж байна.
Миний хувьд УИХ-д хоёр дахиа сонгогдож зургаан жил сууж байна. Тиймээс Төрийн ордонд юу болдоггүйг хангалттай харлаа. Хоёр жилийн дотор Монголын өрийн хэмжээ хоёр тэрбум ам.доллараар нэмэгдэж 25 тэрбум ам.долларт хүрлээ. Энэ өрөндөө Монгол Улс газар нутгаа алдахад бэлэн болсон байна. Ядуурал, ажилгүйдэл 30 хувьд хүрсэн. Үндсэндээ хоёр айлын нэг нь ядуу башаа судалгааг Дэлхийн банкнаас гаргалаа.
Банкны хүү 25-30 хувь байгаа нь бизнес эрхлэгчдэд дарамт болж байна. Гэтэл банкуудын ашиг жилийн 350 тэрбум төгрөгт хүрч хувийн банктай хэдэн гэр бүл баяжиж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн жилийн ашиг 250 тэрбум байхад банкнуудынх 350 тэрбум байгаа юм. Эндээс өнөөгийн систем бол улс төр, эдийн засаг, нийгмийн утгаараа жирийн монгол хүнд ашиггүй. Зөвхөн эрх баригч, олигархуудад ашигтай систем юм.
Эрдэнэтийн 49, 51 хувийг шийдвэрлэж чадахгүй, шударга ёсны хайчаа хөдөлгөх гэхээр хоёр талаас нь хавччихаад болохгүй байна. Олигарх бүлэглэлүүд УИХ, Засгийн газрыг атгандаа оруулчхаад байна гэж Хуульзүй, дотоод хэргийн сайд хэлж байна. Албан тушаалын гэмт хэргүүд прокурор, шүүх дээр очоод гацчихна. Асар их хөрөнгөжсөн прокурор шүүхийн асуудлыг ярихаар УИХ-ын гишүүдийг айлгадаг, сануулга өгдөг болсон. Ийм байдлаар Монголын төр гацаанд орчихлоо.
-Сөрөг хүчний зүгээс УИХ-ыг тарааж, Засгийн газрыг огцруулах мэдэгдэл гаргаад байгаа. Үр дүн нь хэзээ гарах бол?
-Төр засгийг яаж хөгжлийн гацаанаас гаргаж, зөв замд нь оруулах вэ гэдгээ ард иргэдээс асуух хэрэгтэй. Монгол Улс сүүлийн 28 жилд хоёр жил тутам нэг Засгийн газар солилоо. Засаг солиод сайжирсангүй. МАН-ын 65 бүлгийн гишүүд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагах талаар ярьцгааж байна. Дарга солиод амьдрал дээрддэггүйг хангалттай харлаа. Шүүх засаглал шударга ёс тогтоож чадахгүй байна гэж иргэдийн 95 хувь нь хэлж байна. Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулиа бус улс төрчдийг хамгаалдаг байгууллага болж хувирсныг иргэдийн 85 хувь нь хэлж байна.
Парламентын үндсэн үүрэг бол Монголын ард түмний эрх ашгийг хамгаалсан хууль баталж, хэрэгжилтийг хангаж ажиллах юм. Гэтэл 60 тэрбумаар бүрдсэн МАН-ын 65 гишүүн олонхи болсон парламентад сэтгэл алдарлаа. Тиймээс энэ засаглалын хямралаас гарахын тулд Ард нийтийн санал асуулгыг санаачлахаас аргагүй. Шинэ Үндсэн хуультай болох эсэхийг ард нийтээс асууя. УИХ-ын гишүүдэд эрх нь бий. Санал асуулгаар нэгдүгээрт, шинэ Үндсэн хуультай болох уу, нэмэлт өөрчлөлт оруулах уу. Хоёрдугаарт, засаглалын ямар хэлбэрээр цаашаа явах юм бэ гэдгийг асууя. Үүний дараа энэ УИХ-ыг татан буулгаж сум, баг болгоноос төлөөлөл орсон Ардын их хурлыг байгуулах замаар шинэ Үндсэн хуулийг баталъя.
Системийн өөрчлөлтийн төлөө ард нийтээ уриалахад санал нэгдэж байгаа гишүүд цөөнгүй бий. Ордонд байгаа бүх дарга, УИХ-ын гишүүд, иргэдтэй өдөр болгон уулзаж байна. Иргэдийн олонх нь энэ системийг өөрчлөхөд санал нэгдэж байна. Улс төрийн намууд ч өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. Гэхдээ дотроо хуваагдсан 65-ын бүлэг, олигархын эрх ашгийг хамгаалдаг энэ УИХ системийн өөрчлөлтийг хийж чадахгүй. Харин ард түмнээс зөвшөөрөл авах ёстой. Монголчууд нам, нутаг ус үл харгалзан нэгдэж, улс төрийн шинэ соёл руу орох цаг болсон.
-МАН-аас Үндсэн хуулийг өөрчлөх талаар улс орон даяар ард нийтийн санал асуулгыг аль хэдийнээ явуулсан. Таны санаачилж буй ард нийтийн асуулга юугаараа ялгаатай, ач холбогдолтой юм бэ?
-Өнгөрсөн МАН зөвшилцөх ардчилал нэртэй хурал хийж Үндсэн хуулиа өөрчилье гэдэг саналыг боловсруулж У ИХ-д оруулсан. Зөвшилцөх ардчиллын хүрээнд 750 хүнийг Төрийн ордонд цуглуулж Үндсэн хуулийг өөрчлөх санал боловсруулж УИХ-ын даргад өгчихсөн байгаа. Гэхдээ УИХ-ын түвшинд энэ олигархижсан Их хурлаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа нь буруу. Үндсэн хуулийг өөрчилж, засаглалын хэлбэрээ шинэчлэх гэж байгаа бол Ард нийтийн санал асуулгаар явах хэрэгтэй.
60 тэрбумын асуудлаа шийдвэрлэж чадахгүй байгаа УИХ Үндсэн хуулийг өөрчлөөд сайжрахгүй.МАН-аас гаргасан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн саналууд бод Мрнголын ард түмний эрх ашгийг хамгаалах гэхээс илүү олигарх бүлэглэлд үйлчилсэн, одоо байгаа эрх мэдлээ хамгаалсан шинжтэй. Зарчмын өөрчлөлт гарч ирсэнгүй. 76 гишүүнтэй УИХ, хоёр жил тутам огцордог Засгийн газартай улс төр, эдийн засгийн систем үндсээр нь л өөрчлөхгүй бол сайжруулаад ч хол явахгүй.
-АН-ын бүлэг Засгийн газрыг бүрэлдэхүүнээр нь огцруулах мэдэгдэл гаргасан. Та ч гэсэн огцруулах байр сууриа илэрхийлж байсан. Гэтэл одоо Засгийн газрыг солиод сайжрахгүй гэж ярьж байгаа нь таны байр суурь өөрчлөгдсөн гэсэн үг үү?
-Засгийн газрыг огцруулах нь арга ядсан арга зам. 28 жилд 14 Засгийн газар огцрууллаа. Одоо ч У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах шиг амархан зүйл алга. Огцруулах талаар намынх нь гишүүд ярьж байна. Удахгүй гарын үсэг цуглуулаад эхэлнэ. АН сөрөг хүчин учраас Засгийн газрын алдаатай ажил, буруу бодлогыг шүүмжилж байгаа. Миний бие сөрөг хүчний гишүүний хувьд намыНхаа шийдвэрийг дагана.
-Ээлжит бус чуулган зарлавал АН-ын бүлгээс Засгийн газрыг огцруулах санал оруулах уу?
- Засгийн газрыг огцруулах асуудал УИХ-руу орж ирэх юм бол АН дэмжинэ гэсэн шийдвэр гаргасан.
-УИХ-аас шийдвэр гарч байж Ард нийтийн санал асуулгыг явуулдаг. Тэгэхээр 65-ын бүлэг дэмжих үү?
-Оюутолгойн гэрээ маргаан дагуулж, Монгол Улс Эрдэнэтээ алдсан. Системийг өөрчлөлтийг ярихаар эмх замбараагүй байдал үүснэ гэх юм. Одоо энэ улсад эмх замбараа байгаа юм уу.
Яамд дэлбэрэх нь холгүй байна. Эрх баригч нам хоёр гурван бүлэг болж хуваагдаад эрх мэдлийн төлөө тэмцэлдэж байна. Сая хүний аминд хүрлээ. Монголын ард түмэн давуу эрхээр худалдаж авах эрх нь байсан ч Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар хувийн компанид шилжүүлсэн. Олон улсын гэрээг өөрчлөхдөө парламентаар оруулах хуультай. Гэтэл Монгол Улсын 15 хуулийг зөрчиж Эрдэнэтийн 49, 51 хувийг гаднынханд өгсөн. Монголын цагдаа, шүүх шударга ажиллаж чадахгүй байна. Эх зах, хөл толгойгоо алдсан Монгол Улсыг сэргээж, дэг журам тогтоохын тулд системийн өөрчлөлтийг хийх шаардлагатай.
Системийн өөрчлөлтийн төлөө хуулийн хүрээнд тайван замаар нэгдэж тэмцэх цаг болсон. Ард нийтийн санал асуулгыг УИХ-ын тогтоолын хүрээнд зохион байгуулдаг. УИХ-ын гишүүдийн олонх нь үүнийг ойлгож байна. Өрөөндөө уулзахаараа дэмжиж байгаа ч олны өмнө хэлж чадахгүй, бүлэглэлийн барьцаанд орчихсон үгээ гишүүд цөөнгүй байна.
-Засгийн газар Зам тээврийн хөгжлийн сайдыг чөлөөлж, үүргийг нь Шадар сайдад хариуцуулсан нь УИХ-ын бүрэн эрхэд халдсан явдал гэж хэвлэлүүд бичиж байна?
-Сайдыг чөлөөлөх нь зөвхөн УИХ-ын бүрэн эрхийн асуудал.Ийм жижиг с&жиг асуудал яримааргүй байна.
-“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой Арбитрын шүүхийн шийдвэр гарсан. Энэ тал дээр Засгийн газар хэрхэн ажиллах ёстой вэ?
-Засгийн газар “Эрдэнэт”-ийн 49, 51 хувийг алдчихсан. Энэ чиглэлд нэг ч дорвитой алхмыг хийхгүй байна. “Эрдэнэт”-ийг барьцаанд тавьж зээл авсан хувийн компани, аж ахуйн нэгж, луйварчдаар “Эрдэнэт”-ийн өрийг төлүүлэх хэрэгтэй. Энэ мэт хууль бус үйлдлийг зогсоохын төлөө Монголын төр чадах зүйлээ хийх ёстой.
Хулгай, луйврыг хараад чимээгүй суудаг төр, улс урагшлахгүй, хөгжихгүй. Харамсалтай нь одоогийн Засгийн газар дуугарахгүй, цаашид яаж ажиллахаа тодорхой хэлэхгүй байна. Хуулийн, шударга ёсны хайчаа яаж хөдөлгөх, гацаанаас гаргах бодлогоо танилцуулах хэрэгтэй.
С.Уянга
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл0
Монголын ард түмэн хууль бусаар хөрөнгөжсөн ҮХЦ-ийн тарган баячууд, улс төрийн голлох бүлэглэл МАНАН-гийн боол болсон СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО-ны увайгүй гишүүд, Элбэгдоржийн гар хөл болсон уяаны ноход болох нөлөө бүхий шүүгч , прокуроруудыг нэн даруй огцруулж зайлуулах цаг болжээ. ҮХЦ-ийн байрыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асрамжийн газарт өг. МАНАН-гийн тарган нохойнууд жилдээ ганц удаа хуралдаж хууль зөрчсөн шийдвэр гаргаж байхын тулд тийм тансаг ордонд байх хэрэг байхгүй.
30 аад жилийн омноос эхэлсэн завхралуудыг нэгмосон засах аргагуй байхаа Улс торчид дэндуу еронхий юм их ярих юмаа ТОДОРХОЙ АСУУДЛУУДЫГ ЗАСААД ЗАСААД ЯВМААР БАЙХ ЮМ жишээлбэл зам тээврийн яаман болсон хун амины хэргийн явцыг. Хянаач Алуурчин тодорхой байхад таг л байх юм УИХ ын гишууд ч таг За тэгээд Эрдэнэтийн 49 асуудал дээр нэгдээч гишууд Эсрэг байгаа гишуудээ ил тод зарлаач Одоогийн ундсэн хууль болохоо байчихсан бишээ Бух асуудал тодорхой зумуустэй л холбоотой
Засаглалын хэлбэр л гэх юм Хэн яаж дарга болохоо л ярьж байгаа хэрэг Иргэдийн гол хусэж байгаа юм амьдралын тувшингээ дээшлуулэх орлогоо нэмэгдуулэх Ундсэн хуулиа оорчиллоо гээд иргэдийн амьдрал сайжрахгуй ээ Харин дарга нар байраа солино л гэсэн уг
Авилга гэж олон жил ярьцгаалаа Тэгсэн мортлоо авилгачдын учруулсан хохирол точноон тэрбумыг олон нийтийн эрх ашигт ницсэн тийм ажилд зориуллаа гэж ганц ч албан тушаалтан ялангуяа хуулийнхан иргэдэд мэдээлж тайлагнасангуй Арай оорсдоо завшдаг биш биз
Энэ галзууд бүтээсэн юм гэж юу ч байхгүй. Гадаадаас цалинждаг энэ хөлсний өнгөт хувьсгалч үймээн самуун дэгдээж бужигнуулж, дундаас нь өөртөө ашиг унагаж л чадна. Өөр юм чадахгүй. Шалтгаан нь ахыг нь ажлаас чөлөөлсөнд байгаа юм аа. Үүнд л өсөрхөөд хонзогноод байгаа манж залуу даа.
За одоо л зов ярьж эхлэж бн даа. 3 том толгойтой, ажлын байр эрх мэдлээ дандаа буруу худгай луйварт ашигладаг дарга нарынхаа ажил vvргийн хуваарыг зов болгох. Засаглалын ямар хэлбэрээр явахаа одоо шийдэх цаг болсон
Айгчдын бүлэг юм биз дээ Ж. Энхбаяр, Оюун-Эрдэнэ Аюурсайхан гээд ДЭН ДУН яваа нөхөд Сүнс нь зайлчихсан Батзандан нэмэгдэнэ
Ийм новшийн улс байхаас залхаж байна. Баттулга дурак зэвсэгт хүчинг атгаж байж, онц байдал зарлаад шууд засгийн эрх авч чаддаггүй л юм байхдаа. Энэ улс хаана хүрж дуусах юм бол
тэгээд нэг мөсөн сөнөчихсөн нь зүгээр гэж үү Хятад мөрөөдөл байна
Унхээр л дампуурчихсан шуу дээ улс тор албан тушаал эдийн засгын зохион байгуулттай гэмт хэргийн булэг монгол улсыг удирдаж ба ба эдний тэмцэл зорчилдоон дунд ард тумэн улс орон туйлдаж ба одоо эдгээрийг зарлаад мордон шалгах онцгой комис гаргаад шоронд хийх хэргтэй
Балайзандалчин, чи өөрөө хэн вэ? Хятадын пүүс, Соорсын сангаар тэтгүүлж, монголчуудыг хутган үймүүлэхээс өөр чи юу ч хийгээгүй, хоосон чалчагч. Ядуу ард түмэнд нүүрс, 20000 таграг тарааж, улсын ИЧДЭГГҮЙ хурлын гишүүн болж, таахалздаг цаг чинь одоо дууслаа.
Балайзандалчин, чи өөрөө хэн вэ? Хятадын пүүс, Соорсын сангаар тэтгүүлж, монголчуудыг хутган үймүүлэхээс өөр чи юу ч хийгээгүй, хоосон чалчагч. Ядуу ард түмэнд нүүрс, 20000 таграг тарааж, улсын ИЧДЭГГҮЙ хурлын гишүүн болж, таахалздаг цаг чинь одоо дууслаа.
ta nar yalanguya altanhuyag gej maliin hiisen gai
Ene muu batzandan magnai geh hog shaarnuudiig uls toroos zailuulaach! 7 sariin 1 nd haana yu hiij ehluulseniig sanah heregtei!
Ene Hvrel svh itgel daazhgvi amitan bna!
Hyrelsyh zasagaa buruu hymyyseer byrdyylsen bolohoor hezee ch bytehgyi
Тайван замаар биш.зэвсэгт тэмцэл.олон зуун хүн ами эрсдэж цус урсаж байж системийн өөрчилөлт хий.энэ том бүлэглэлийг цусаар арчиж байж дийлнэ.өөр ямар ч арга хэрэглээд бүтэхгүй.нэг бол энэ хэвээрээ явж бгаад ангалруу нисэх болно.
erdenet, hhbank chn battulgaiinh bish yum nn
heden zuunii tursh 1 negiigee yzej chadahgyi alj talj tarj butarsan maluud tyvdiin bool manjiin bogs dolooj guilgachilj amidarlaa. odoo ors hyatad amerik baruun gej segsegnej guilga guij gyitsgeene. hend ni toogdoggyi guilgachin uls tegeed Tom Tom bylterch bardamnaj bayarhana. altaa sandailaad ch guilgachin, altaa zaraad ch guilgachin. asem hiij altsaganaad ch guilgachin, ardchilal hynii erh gej hutsaj uliad ch guilgachin. tyvdiin bogs dolooj, duhaa tsoortol morgoj,tyvdeer buvtnaj gazar shoroo uul usaa ner ovgoo tyvd bolgoj byalduuchlaad ch guilgachin. amerik angli ene ter gej magtan duullj savsagnaad ch guilgachin. gadaad dotood har shar huvalzuudaa tejeej heel hahuul, bogs dolooltiin namagtaa jiven delhii toirch uraldaj guilgandaa gyitsgeene
Системтэй засаглалын хэлбэрт шилжинэ гэдэг зөв байхаа одоо ч бүр орвонгоороо эргэчихээд байна шүү дээ