sonin.mn
“Эргүүл хөтөлбөр”-ийн хүрээнд Нийслэлийн цагдаагийн газарт фургон автомашин хүлээн авах үйл ажиллагаа өчигдөр /2018.08.22/ боллоо. Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2018 оны төлөвлөгөөнд батлагдсан “Эргүүл хөтөлбөр”-ийн хүрээнд хөдөлгөөнт эргүүлийн автомашин, тусгай хэрэгсэл худалдан авахад 350,000,000 төгрөгийг зарцуулах эрхийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2018 оны 10 дугаар захирамжаар Нийслэлийн цагдаагийн газарт шилжүүлсэн байна.
Уг эрхийн дагуу хөдөлгөөнт эргүүлийн автомашин худалдан авахаар “Хурд авто” ХХК-тай гэрээ байгуулан ОХУ-д 2018 онд үйлдвэрлэгдсэн, “Уаз-22069” маркийн туулах чадвар сайтай, иж бүрэн тусгай тоноглол бүхий 10 ширхэг автомашиныг авчээ.
Цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилгоор эдгээр автомашиныг алслагдсан дүүрэг болон гэр хороолол олноор төвлөрсөн цагдаагийн хэлтсүүдэд хүлээлгэн өгсөн юм.