ЛОНДОН. /reuters/. “Лалын улс” бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль-Багдади дагагч нартаа дуут захиа илгээж, үргэлжлүүлэн тэмцэхийг уриалжээ.
Өнгөрсөн оны есдүгээр сараас хойш анх удаа олон нийтэд хүрч буй энэ дуут захиандаа тэрбээр, Канад болон Европт халдлагууд үйлдсэн хүмүүст баяр хүргээд, хутга, автомашин, тэсрэх бөмбөг ашиглан дахин халдлага үйлдэхийг уриалсан байна.
Үүний зэрэгцээ Абу Бакр аль-Багдади энэ долоо хоногт болсон “Ид аль-Адха” буюу “Тахилын баяр”-аар уулзахыг лалын шашинтнуудад санал болгосноос үзвэл тэрбээр уг захиагаа сүүлийн үед хураасан байх магадлалтай юм.
“Лалын улс” бүлэглэл нь Сири болон Иракийн газар нутагт тогтоогоод байсан хяналтынхаа дийлэнх хувийг алдаад байгаа билээ.
Өнгөрсөн онд "Лалын улс" бүлэглэлийн Ракка болон Мосул хот дахь бэхлэлт рүү олон улсын агаараас цохилт өгөх эвсэл болон Засгийн газрын хүчнүүд хамтран цохилт өгснөөр тус бүлэглэл бэхлэлтүүдээ орхихоос өөр аргагүй байдалд хүрсэн юм.
Харин тэрбээр энэ асуудалтай холбогдуулан агаарын давуу тал, тив дамнасан пуужингийн систем, бөмбөгдөлт зэрэг дэмжлэгтэй талууд хот, тосгоны хяналтыг авснаараа Ариун дайны ялалт, ялагдлын цар хүрээг тодорхойлохгүй гэж дуут захианд дурдсан байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг