ВАШИНГТОН. /Sputnik/. Оросын тагнуулын ажилтан Сергей Скрипалыг хордуулсан хэрэгт оролцсон гэх хэрэгтэй холбогдуулан ОХУ-ын эсрэг авах шинэ хориг арга хэмжээ энэ сарын 27-нд хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ гэж АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.
Энэхүү хориг арга хэмжээний хүрээнд хос зориулалттай электрон төхөөрөмжүүд болон түүний бүрэлдэхүүн хэсэг зэрэг бүтээгдэхүүнийг ОХУ руу нийлүүлэхийг хориглох ажээ.
Үүнээс гадна ОХУ-ын агаарын тээврийн “Аэрофлот” компанийн АНУ руу хийж буй нислэгийг хориглох, дипломат харилцааг хязгаарлах, АНУ-аас Орос руу хийж буй экспортыг зогсоох хориг арга хэмжээ авна АНУ-ын Засгийн газар сүрдүүлсэн байна. Гэвч энэ хориг арга хэмжээг авах эсэх нь ОХУ-ын ирээдүйд хэрэгжүүлэх бодлогоос хамаарна гэж мэдэгджээ.
Харин ОХУ-ын хувьд Сергей Скрипалын хэрэгт холбоогүй гэдгээ удаа дараа мэдэгдээд, Англи нотлох баримтгүй байгаагийн зэрэгцээ мөрдөн шалгах ажиллагааг ОХУ-тай хамтарч явуулаагүйг дурдсан байна.
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
ANU-- OHU--iig uneheer barimtgui shaltaglaj uduun hatgaj baina daa Oros baavgai uurlaj uduun hatgaltiig herhen but nytsaadgiig tuuh gerchlene dee
USA also denduu odoon hatgalga hiij bbq. Skripal Greg huniig Amerikchuud oorsdoo alchihaad idiot hatgalga hiij baigaag bugs l made bgaashd.