sonin.mn
ВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео ирэх долоо хоногт Умард Солонгост айлчилж, тус улсыг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар хэлэлцээ хийнэ.
Энэ нь түүний Умард Солонгост 2018 онд хийж буй дөрөв дэх удаагийн айлчлал болох юм. Хамгийн сүүлд тэрбээр долдугаар сард Пхеньян хотод айлчилж, Умард Солонгосын Хөдөлмөрийн намын дэд дарга Ким Ён Чолтой уулзсан билээ.
Тэрбээр өчигдөр мэдэгдэл хийхдээ, “Ford Motor” компанийн гүйцэтгэх захирал Стивен Бигуныг Умард Солонгосын асуудал хариуцсан тусгай төлөөлөгчөөр томилсон тухайгаа дурдсан юм.
Мөн тэрбээр, “Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулахад чиглэсэн дипломат ажиллагааг урагшлуулахаар ирэх долоо хоногт би Стивен Бигуны хамт тус улсыг зорино. Умард Солонгосын асуудлыг дипломат арга замаар зохицуулах нь Ерөнхийлөгч Дональд Трампын эн тэргүүний зорилт юм” гэж мэдэгдсэн байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг