БЕЙРУТ. /Синьхуа/. Швейцарь улсын Ерөнхийлөгч Ален Берсет Ливаны Ерөнхийлөгч Мишель Аунтай хоёр улсын харилцааны талаар яриа хэлэлцээ хийхээр тус улсад ням гарагт хүрэлцэн очсон тухай Швейцарийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.
А.Берсет тус улсад гурван өдрийн айлчлал хийх бөгөөд энэхүү айлчлалын хүрээнд бүс нутгийн болон олон улсын тулгамдсан асуудлуудыг голчлон хэлэлцэхийг зорьж байгаа ажээ.
Швейцарь улсын төрийн тэргүүнийг олон улсын “Рафик Харири” нисэх буудалд Ливаны авлигатай тэмцэх яамны сайд Николас Туени тэргүүтэй өндөр албан тушаалтнууд угтан авсан байна.
Швейцарийн Ерөнхийлөгч А.Берсетийн айлчлалын бүрэлдэхүүнд тус улсын цагаачлалын яамны сайд Урс Вон Арб, гадаад хэргийн яамны Ойрхи Дорнод болон Африкийн асуудал хариуцсан газрын дарга, элчин сайд Волфганг Амадей Бруелхарт, Швейцариас Ливанд суугаа элчин сайд Моника Шмутц Киргоз болон дипломат зөвлөх Теренс Биллетер багтаж байгаа ажээ.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг