sonin.mn
ТОКИО. /NHK/. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Либерал Ардчилсан намын даргын суудлын төлөө өрсөлдөхөө мэдэгджээ. Хэрвээ тэрбээр энэ удаа ялалт байгуулбал тус намын даргаар гурав дахь удаагаа улиран сонгогдох юм.
Одоогийн байдлаар Либерал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Сигеру Ишиба даргын  суудлын төлөө өрсөлдөхөөр нэрээ өгөөд байгаа ажээ.
Санал хураалт ирэх сарын 20-нд болох юм. 3 жилийн өмнө Ерөнхий сайд Шинзо Абэ ямар ч өрсөлдөгчгүйгээр тус намын даргаар улиран сонгогдсон билээ.
Японы парламент дахь Либерал Ардчилсан намын гишүүд болон намын энгийн гишүүдийн саналаар намын даргыг сонгох юм.
Шинзо Абэгийн хувьд хууль тогтоогчдын дийлэнхийн дэмжлэгийг аль хэдийн өөрийн болгосон бөгөөд 50-иас дээш хувийн саналаар гурав дахь удаагаа улиран сонгогдох төлөвтэй байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг