ТОКИО. /NHK/. Автомат жолоодлоготой машиныг хөгжүүлэхэд туслах зорилгоор АНУ-ын “Uber” компанид 500 сая долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж “Toyota Motor” компани мэдэгдлээ.
Автомат жолоодлоготой машиныг зах зээлд гаргах өрсөлдөөн эрчимжиж байгаа энэ үед уг хөрөнгө оруулалт нь хоёр компанийн түншлэлийг бэхжүүлэх юм гэж “Toyota Motor” компани мэдэгдлээ.
Үүний зэрэгцээ “Toyota” группын сэлбэг үйлдвэрлэгч дөрвөн компани хамтарсан компани байгуулж, автомат жолоодлоготой машинд зориулсан програм хангамжийг хөгжүүлэхээр болсон байна. Энэхүү программ хангамжийг “Toyota” болон автомашин үйлдвэрлэгч бусад компанид нийлүүлнэ гэж тэд мэдээлжээ.
Хурдны замаар явах зориулалттай автомат жолоодлоготой машиныг 2020 он гэхэд худалдаанд гаргах зорилготой байна гэж “Toyota Motor” компани өмнө нь мэдэгдэж байсан билээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг