МҮЭ-ийн холбоо ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр олон төрлийн ажил зохион байгуулах үүрэгтэй улсын хэмжээний бүтэц бүхий, олон арван жилийн туршлагатай, материаллаг бааз, боловсон хүчний асар их нөөцтэй томоохон байгууллагын хувьд нийтэд үзэгдэж харагдахуйц тодорхой ажил зохиохгүй. Гагцхүү эмч, багш нарын цалин нэмэгдүүлэх асуудлаар бүтэн жилийн турш ажил хаялт байн байн зохион байгуулж байгаа нь даанч харамсалтай байна.
Монгол Улсын Засгийн газар мөрийн хөтөлбөртөө эмч, багш нарын цалинг жил бүр нэмэгдүүлж байх зорилт тавьж, олон төрлийн арга хэмжээ авч байна. ОУВС-гийн зөвлөмж, донор орнууд болон олон улсын банк санхүүгийн байгууллага, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдийн идэвхтэй ажиллагааны үрээр Монгол Улсын эдийн засаг 6.1 хувиар өсч, валютын нөөц гурван тэрбум төгрөгт хүрч, улсын төсөв ашигтай гарсны үрээр нийгмийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бололцоо бүрдэж боловсрол эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх олон арга хэмжээ авч байгааг манай ард түмэн харж байгаа билээ.
Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Засгийн газар ирэх сарын 1-нээс эмч, багш нар болон бага цалинтай төрийн албан хаагчдын цалинг 8-30 хувиар нэмэгдүүлэх, үүний дотор бага ангийн болон цэцэрлэгийн багш, эмнэлгийн асрагч, сувилагч зэрэг хүмүүсийн цалинг илүү хэмжээгээр нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Тэгэхдээ тэдний ажилласан хугацаа, ажлын үр дүн, мэдлэг, дадлага туршлага, ажпын онцлог зэргийг хүн бүр дээр харгалзан үзэж цалингийн нэмэгдлийг бага ангийн болон цэцэрлэгийн багшийн цалинг 12-20 хувиар, сувилагч нарын цалинг 30 хувиар нэмэхээр болсон. Гэтэл энэ шийдвэрийг эсэргүүцэж есдүгээр сарын 3-нд сургууль цэцэрлэгүүдийн хичээл эхлэх өдрийг тохиолдуулан орон даяар ажил хаялт зохион байгуулна гэж МҮЭХ-ны бүх удирдлага санал нэгтэйгээр мэдэгдэл хийв. Энэ өдөр мөн эрүүл мэндийн ажилтнуудыг ажил хаялтад оролцуулахаа бас мэдэгдэв. Энэ жил бүх нутгийг хамарсан усархаг аадар бороо удаа дараалан орсноос сургууль цэцэрлэг, эмнэлгийн барилгууд цахилгаан сантехник, орчны тохижилтын зэрэг байгууламж, анги танхимд засвар ихээр шаардлагатай болсон байна.
Засгийн газар мөрийн хөтөлбөртөө хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах, гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудыг хоёр ээлжид оруулах зорилт тавьж есдүгээр сарын 1 гэхэд есөн цэцэрлэг, таван сургуулийн барилга-өргөтгөлийг дуусгаж хичээл эхлүүлэх, цаашид 2019-2020 он гэхэд улсын хэмжээнд 140 цэцэрлэг барих зорилт тавьж, энэ зорилтыг биелүүлснээр цэцэрлэгийн насны бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжтой болох юм. Саяхан Боловсролын шинэ хуулийг баталсан бөгөөд энэ хичээлийн жилээс хэрэгжүүлж эхэлснээр энэ онд шинээр нэгдүгээр ангид 70 мянган хүүхэд элсэн суралцах гэж байна. Түүнчлэн сурагчдын формын хувцас, хичээлийн хэрэглэлүүдийг сайн бэлтгүүлж хичээл эхлүүлэх, өвлийн бэлтгэлийг хангах гээд шил шилээ дарсан асар ачаалалтай ийм үед багш нарыг ажил хаяхад уриалж байгаа нь үнэхээр цагаа олоогүй, маш хор уршигтай үйлдэл гэдгийг боловсрол, эрүүл мэндийн байгууллагын нийт ажилтан, эцэг эхчүүд эсэргүүцлээ илэрхийлж байна. Хөдөлмөрийн хуульд ажил хаялт зохион байгуулах тухай эрх зүйн үндсийг тодорхой заасан байдаг. "Ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн ажил олгогч, ажил хаялт зохион байгуулж байгаа талууд урьдчилан тохиролцож олонхын саналаар шийдвэрлэх бөгөөд ажил хаялт зохион байгуулах үед нийгмийн дэг журам, хумүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдал, эд хөрөнгө хамгаалах талаар арга хэмжээ авсан байна" гэж заасныг аль аль талаасаа анхаарах хэрэгтэй юм. Төрийн тусгай албаны ажилтнууд болон эрүүл мэндийн ажилтнууд ажил хаялтад оролцохыг хуулиар хориглосон заалт байдаг. Гэтэл энэ оны хавар МҮЭХ-ноос санаачлан эмнэлгийн асрагч, сувилагч нарыг мөн цалингаа нэмэгдүүлэхийг шаардуулан ажил хаяулж, эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний хорооны дарга Мягмар гэгч тэмцлийн хурц хэлбэр хэмээн нэгэн ахмад насны эмэгтэйн үсийг хяргаж, монгол ёс уламжлалыг умартаж, уйлж гашуудаж олны шившиг болж байгаа дүр зургийг олон нийтийн телевизээр харуулж байв.
Монголчууд "Үс сайхан бол зүс сайхан" гэдэг. Эмэгтэй хүүхдийн сэвлэг үргээхдээ ч одоо энэ уламжлалыг баримталж үсийг нь бүрэн авдаггүй. Манай орны зарим нутагт эмэгтэй хүний унаган үсийг бүрэн авалгүй үлдээсэн байдаг. Энэ уламжпалт ёсыг ажил хаялт зохион байгуулагч бодолцох ёстой байсан.
Энэ онд Улаанбаатар болон Баян-Өлгий, Дорноговь, Архангай, Сэлэнгэ, Ховд зэрэг бараг бүх аймагт урдаас тааж мэдэх аргагүй хүний хүчнээс давсан усархаг ширүүн бороо байн байн орж олон хүний алтан амь үрэгдэж, гэр орон, эд хөрөнгөө алдаж, ард түмний амьдралд нөхөж баршгүй хохирол учирсан билээ. Үүний дотор Баян-Өлгий аймаг энэ аюулт үзэгдэлд бусдаас арай илүү нэрвэгдэж 15.6 тэрбум төгрөгийн хохирол учирч, Засгийн газар, улсын онцгой комисс, цагдаагийн байгууллагын удирдлагууд газар дээр нь ажиллаж учирсан хохирлыг багасгах, сэргээн босгох ажлыг зохион байгуулсан юм.
Баян-Өлгий аймгийн ард түмэнд учирсан хохирлыг арилгахад нь гадаад дотоодын байгууллага, хүмүүс мөнгө санхүү, эд материалын ихээхэн хандив тусламж үзүүлсний дотор МУЗН,Монголын бурхан шашинтны байгууллага зэрэг манай орны олон байгууллага, хувь хүн, халуун гараа сунгаж өглөг хандив өгсөн билээ. Мөн Дорноговь аймгийн Айраг сумын нутагт асар хүчтэй, олон өдрийн ширүүн бороо, аадар орсны улмаас төмөр замын бэхэлгээ, шороон далан нурснаас үүдэн УБТЗ-ын зорчигч тээврийн суудлын галт тэрэг замаас гарч унан олон арван хүн хүнд хөнгөн гэмтэж, ОХУ-ын тусламж, УБТЗ-ын олон мянган ажилтны хүчээр богино хугацаанд сэргээн босгож хэвийн ажиллагаанд оруулсны гадна Айраг сумын олон айл өрх, албан газрынханд учирсан үерийн хохирлыг бүрэн арилгаж чадаагүй одоо хүртэл чадлынхаа хэрээр ажиллацгааж байна.
Нийслэл хотод ч мөн ялгаагүй олон тооны айл өрх, албан газар үерт автсаныг нүүлгэн шилжүүлэх, үерийн ус зайлуулах, сэргээн босгох ажпыг үргэлжлүүлэн хийсээр байна.
Улс оронд байгалийн ийм бэрхшээл тохиолдож байхад МҮЭХ хандив өглөг өгдөггүй юм гэхэд харамссан сэтгэлээ ч илэрхийлсэнгүй Засгийн газрын эсрэг боловсрол, эрүүл мэндийн байгууллагын ажилтны цалин нэмэхийг шаардан ажил хаялт зохион байгуулсаар байгаад харамсаад ч баршгүй. Монголчууд "Эвтэй байхдаа хүчтэй", "Эвлэвэл бүтдэг, ховловол гутдаг" гэсэн ахмадын үнэт сургаалыг ажлынхаа арга барил болгож ажиллахыг хүсье.
МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН АХМАД ГИШҮҮН Ц.НЯМАА
Сэтгэгдэл0
Сайханбилэг мөнгөний ханшийг хоёр дахин унагаж татвар төлөгчдийн халааснаас орлогынх нь хагасыг дээрэмдсэн мөнгөөрөө Эрдэнэтийн 51% -г хувьчилж, Дубайн дээрмээ хийж байхад энэ Үйлдвэрчний эвлэл унтаж байсан.
Нямаа гуайтай санал нэг байна. Амгаланбаатар нь хулгайч. Үйлдвэрчнийхээ хамаг хөрөнгийг зараад дууссан учраас Засгийн газрыг ажил хаяна гэдгээр шантаажилан мөнгө олдог болсон. Багш нар мөнгө олох хэрэгсэл төдий
Ажил хая хая төр засаг гэж байхгүй мафи Монголын эдийн засгийг хянаж байна
Bagsh nar yaj tebchij bna ta nariig mungu oldog xeregsel gej naad bichigch chin manan gin bugs doloogch gvtgen doromjilj bna shvv de Bagsh emch nariig demjine
Сайханилэг биш МАН чинь мөнгөний ханшийг чинь унагаад юмны үнэ хөөсрүүлээд байгаа юм бишүү бензин өргөн хэрэглээний бараа түрээс бүгд өслөө доллар 2000 хүрээгүй байхад засаг авангуут 2500 болоод одоо буусан уу
тэгээд яагаав тэрний үр дүнд бий болсон нөгцөл байдлыг зас гээд байгаа юм биш үү малаа
МАН-ын авлигачид хулгайчууд хамаг буруугаа өмнөх засгийн газартаа тохож хөшиг татаад араар нь төрийн албыг наймаалж хулгай хийж ууж идэж байгаа.Хариуцлага тооцно гэж улин хуцаж гарч ирсэн Ухныг хар.Энэ хулгайч 60 тэрбумд өөрөө оролцож төрийн албан тушаал наймаалж зарсныг хүн болгон мэддэг болоод байна.Энэ Засгийн газрыг яаралтаи огцруулах хэрэгтэй.---------------- Эмч багш нар ийм буруу аргаар тэмцэж байхаар Засгийн газрын хувь хүмүүстэй тулах аргаар тэмцэх хэрэгтэй.Энэ бол маш зөв арга.Хүрэлсүх Ми овогт гэсэн авлигачдыг АТГ-д шүүхэд өгөөд шүүх хууль хяналтын байгуулагаар улыг нь цайтал явуулах хэрэгтэй.Хүрэлсүхын 14 тэрбумын хэрэг,хүчингийн хэрэг гээд хуучраагүй хэргүүд зөндөө байна.Эдгээр хулгайчуудын хөрөнгөжсөн эх үүсвэрийг АТГ-р яагаад шалгуулж болохгүй гэж..МҮЭХ-ынхан үүнийг хатуу ойлго.Эсвэл улстөрчдөд худалдагдчихаадийм худал шоу үзүүлээд байна уу? Тийм хулгайч нараа удирдах зөвлөлөөсөө хөөж зайлуул..
МУЭХ татан буулгах хэрэгтэй, ямар ч нэр хундгуй булэглэл.
Хаха
МҮЭХ арай ч дэндэж байна аа. очиж очиж хичээлийн нээлтийн өдөр байхдаа яадагий м арай өөр өдөр олж болоогүй юм байхдаа. МҮЭХ-ны удирдлагууд яавал Монгол орныг дампууруулхав гэж бодож явдаг хүмүүс байх аа. Тэгээд л аль болох эмзэг салбаруудыг уруу татаж байгаа юм байна. Уг нь ҮЭ-ийн байгууллага уалин ажил хоёр дээр түшиглэсэн байгууллага биш л баймаар, улс орноо өөд нь татах өөр хийж зохион байгуулах ажил зөндөө л байна. Даан ч санаачилга алга даа. Толгойд нь ажил хаялт бодогдоод л байх юм. За даа дүрмээ нэг мөсөн өөрчилчих зөвхөн ажил хаялт зарладаг байгууллага болчихооч дээ. Харамсмаар юм. Ажилчдийн ҮЭ-ийн татварын мөнгийг энэ аргаар мөнч их цуслаж байгаа даа.
Yugach medexgvi mal bna da
mungu nem gej ulairhaas ajilchin angiig hugjuulne gej oilgolt ch baidhgui baina
МҮЭ-урдынх шиг биш болсон одоо хүний нөөц гэж бхгүй ээ хэдхэн бүлэг шантаажчин дээрэмчдийн мөнгө олох хоргодох байр , амьдрах арга газар болсон
соц-змын үед татвар авч олон мянган гишүүнтэй сэ ажиллаж бсан нь үнэн одоо ҮЭ-ийн гишүүн гэж юм байдаг юмуу татвар бхгүй хэдхэн хувь хүн л ҮЭ-ийн нэр барьж амьдарч бгаа шүү дээ, харин тэр ард түмэний хөрөнгөөг боссон байрыг төр хурааж авч ард түмэнд үйлчилдэг боловсрол, эрүүл мэнд хүүхэд залуучуудын байгууллагад өгөх хэрэгтэй юм даа
соц-змын үед татвар авч олон мянган гишүүнтэй сэ ажиллаж бсан нь үнэн одоо ҮЭ-ийн гишүүн гэж юм байдаг юмуу татвар бхгүй хэдхэн хувь хүн л ҮЭ-ийн нэр барьж амьдарч бгаа шүү дээ, харин тэр ард түмэний хөрөнгөөг боссон байрыг төр хурааж авч ард түмэнд үйлчилдэг боловсрол, эрүүл мэнд хүүхэд залуучуудын байгууллагад өгөх хэрэгтэй юм даа
энэ байгууллага туухэнд цаг уедээ уургээ гуйцэтгэсэн зэрэгцээ комунизмын лозунг оргож явсан МХЗЭ архивт орсон шантааж хийдэг энэ байгууллагыг устгах хэрэгтэй Эрдэнэт Багануур зэрэг том уурхай дээр иимэрхуу шантааж хийдэг эдний гар хол нь уйлдвэр уурхайн ажилд саад болдог хэдэн тогрог авахаараа чимээ тасарч ажилчидын эрх ашигаа хамгаалсан ч юмгуй нэр барьж шантааж хийдэг байгууллага хумуусийг зогсоох хэрэгтэй
МҮЭХ үндсэн ажлаа хийж байна.юу нь болохгүй гэж.Ажилчдын эрх хаана зөрчигдөж байна тэнд ажилладаг байх ёстой.Маш зөв ажиллаж байна.Баярлалаа.Амжилт хүсье.Нямаа гуай нь худалдагдчихаа юу даа.
Үйлдвэрчний эвлэл амарч байсан Ардчилсан засгийн үед ажилчдын эрх зөрчигдөж байгаагүй гэж бодохгүй байна.
Emch bagsh nar ta nart bayarlaj yavdag shuu.
МҮЭ зөвхөн төр, засгийг дарамталж төрийн үйлчилгээний багш, эмч нарыг турхирч чаддаг. Харин хувийн хэвшлийн компаний эздээс айдаг. Дэлхийн бусад оронд ҮЭвлэлүүд нь ихэнхдээ хувийн хэвшлийн корпораци, компаниудын эсрэг ажилчдынх нь тэмцлийг удирдаж, зохион байгуулж ирсэн. МҮЭ одоо хувийн хэвшил дэхь салбар ҮЭвлэлүүдээ байгуулж, ажилчдынх нь эрх ашийг нь хамгаалаач ээ. Ж: уул уурхай, барилга, оёдол г.м.
Эх орноо зарж, иргэдээ ядуу амьдруулж байгаа худалч, хулгайч улстөрч хогнуудтай тэмцээч. Юун ганц багш, эмч нар.
Багш нар ажил хаян гэж цаингаа 8-15 хувь нэмүүлэх боллоо Үүний үр дүнд юмны үнэ10 -20 хувь нэмэгдлээ авсан цалин чинь урдынхаасаа дордож байна хажуугаар нь тэтгэвэрийн хөгшид хохирч байна Ийм юм ойлгоддоггүй багш нараар яах ч юм билээ
Зөв бичээч, мал аа. Эсвэл чи хужаа юм уу?
Манайхаас өөр газар зөв тогтолцооны төлөө,байгаль орчноо бохирдуулахгүйн төлөө оффшорын эсрэг жагсдаг манай төрийн өмчийн байгуулгуудын эмч багш нар зөвхөн цалингын төлөө жагсана үүнийг ҮЭ гэнээ гэхэд хэлсдэхгүй
TSALINGIIN TOLOO AJILDAG BAIGUULLAGA BISHUU DE
Улс төрийн тоглоом болсон мэдлэггүй, эх оронч сэтгэлгүй багш нар хөөрхий дөө.
ямар төр ямар орон тийм л багш
МҮЭ ийнхэн үнэхээр хэцүүхэн хүмүүс юм биш үү, юу хийхээ мэддэггүй юм шиг ээ
МҮЭ харинч ажилаа сайн хийхгүй байгаа шүү аль хэдийн ажил хаялтыг орон даяар өрнүүлэх байсан ажилчидийн эрх ашгийг хамгаалж тэднийг нэгдсэн бодлогоор зангидаж засгийн газартай нэг ширээнд суух ёстой байгуулага биздээ МҮЭ улс орон даяар ажил хаялт явуулах ажлыг зохион байгуулах хэрэгтэй
МҮЭ харинч ажилаа сайн хийхгүй байгаа шүү аль хэдийн ажил хаялтыг орон даяар өрнүүлэх байсан ажилчидийн эрх ашгийг хамгаалж тэднийг нэгдсэн бодлогоор зангидаж засгийн газартай нэг ширээнд суух ёстой байгуулага биздээ МҮЭ улс орон даяар ажил хаялт явуулах ажлыг зохион байгуулах хэрэгтэй
ХҮМҮҮСИЙН ЗҮЙ БУС ҮХЭЛ МАН-Д ДАНДАА АШИГТАЙ БАЙДАГ. ЗОРИГИЙГ АЛЧИХААД, БИД ИЛРҮҮЛНЭ ГЭЖ ШААСААР Л, ЗЭНЭЭ, ДАШБАЛБАР НАР ЖААЛ ЭСРЭГ ДУУГАРААД ЭХЛЭНГҮҮТ ЗУУРДААР ЧАД, 5 ЗАЛУУГ БУУДАЖ АЛАНГУУТАА АНус ГЭЖ МУУЛААД БАЙГАА НӨХДИЙГ ХОШНОГОНДОО ХИЙЖ АВААД МАН ЯЛЖ БАЙГАА ЮМ.
энэ хумуусийн харц царай бишээ
МҮЭХ гэж аймхай туулай л гэсэн үг.АН-ынхан улсын мөнгө луйвардаж байхад таг дуугүй,ёстой л туулай шиг чичрээд сууж байсныг санаж байна.
Энэ хүмүүсийн нүд царайны илэрхийлэлийг хардаа.Ийм хүмүүст итгэж болох уу?