СӨҮЛ. /Yonhap/. БНСУ болон АНУ-ын цэргийн хамтарсан сургуулилтыг үргэлжлүүлэн явуулах эсвэл цуцлах асуудлыг хоёр улс хэлэлцэж байж шийднэ гэж БНСУ-ын Хөх ордны хэвлэлийн төлөөлөгч Чонг Ва Дэ мэдэгдэв.
Одоогийн байдлаар талууд энэ асуудлыг хараахан хэлэлцээгүй байна гэж тэрбээр мэдэгдлээ.
Өмнөд Солонгостой хамтран явуулдаг цэргийн сургуулилтыг цуцлах төлөвлөгөө байхгүй гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Маттис мэдэгдсэний дараа Хөх ордноос мэдэгдэл хийсэн байна.
"Сингапурт болсон дээд хэмжээний уулзалт үр дүнтэй болсонтой холбогдуулан томоохон хэмжээний  хэд хэдэн  сургуулилтыг цуцлах алхам хийсэн. Энэ удаад нэмж цуцлахгүй" гэж Жеймс Маттис мэдэгджээ.
Умард Солонгос цөмийн зэвсгээсээ ангижрах хүчин чармайлт гаргаж буй тохиолдолд Өмнөд Солонгост явуулах цэргийн хамтарсан сургуулилтыг цуцална гэж БНСУ АНУ-тай тохиролцсон байна.
Харин  Чонг Ва Дэ мэдэгдэл хийхдээ, энэхүү тохиролцоо нь энэ жилд л хамааралтай гэж хэлжээ. Мөн тэрбээр, тохиролцоонд өөрчлөлт оруулах асуудлыг талууд хэлэлцэж байж шийднэ гэж мэдэгджээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг