sonin.mn
ВАШИНГТОН. /РИА Новости/. АНУ-ын засаг захиргаатай санал зөрөлдөж байгаа БНХАУ-ын эрх баригчид БНАСАУ-д дарамт шахалт үзүүлж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үзэж байна.
“АНУ-ын засаг захиргаа болон Хятадын засгийн газрын хооронд худалдааны асуудлаар томоохон санал зөрөлдөөн үүсээд байгаагийн улмаас Хятадын зүгээс Умард Солонгост асар их дарамт шахалт үзүүлж байгаа гэдэгт ерөнхийлөгч Трамп хатуу итгэлтэй байна. Хятад улс мөнгө, түлш, бордоо болон бусад бүтээгдэхүүн нийлүүлэх зэргээр БНАСАУ-д ихээхэн тусламж үзүүлдэгийг бид бас мэднэ. Энэ нь ажил хэрэгт тус дөхөм үзүүлэхгүй юм” гэж Дональд Трампын Twitter хуудастаа тавьсан Цагаан ордны мэдэгдэлд тэмдэглэжээ.
Гэсэн хэдий ч АНУ-ын төрийн тэргүүн Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай маш сайн, дотно харилцаатай байгаа хэмээн үзэж байгаа аж.
“АНУ болон БНХАУ-ын хооронд үүсээд байгаа худалдааны хийгээд бусад санал зөрөлдөөнийг ерөнхийлөгч Трамп болон Хятадын дарга Си Жиньпин нар цаг нь ирэхээр шийдвэрлэнэ” гэж Цагаан ордны мэдэгдэлд онцолсон байна.
 
Лу.Батбаяр
Эх сурвалж: Монцамэ агентлаг