sonin.mn
БЕРЛИН. /ВВС/. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг “Туркийн Гитлер” гэж гутаан доромжилсон үг хэллэг гарсантай холбогдуулан Германы Висбаден хот дахь түүний алтан хөшөөг буулгасан байна.
4 метр өндөртэй түүний энэхүү хөшөөг Висбаден хотын “Biennale” урлагийн наадмын хүрээнд тус хотын талбайд босгожээ.
Уг хөшөө энэ оны “муу мэдээ” гэсэн сэдэвтэй холбоотой хэлэлцүүлгийн гол бай болно хэмээн бодож байсан гэж “Biennale” урлагийн наадмыг зохион байгуулагчид мэдэгдсэн байна. Гэвч энэхүү хөшөө Ерөнхийлөгч Эрдагоныг дэмжигчид болон шүүмжлэгчид хооронд мөргөлдөөн үүсгэсэн байна. Улмаар тус хотын гал сөнөөгчид мягмар гарагийн орой хөшөөг буулгажээ.
Уг хөшөөтэй холбоотой муу үг хэллэг гарч, улмаар иргэд хооронд мөргөлдөөн гарахад хүргэлээ гэж Хотын зөвлөлийн гишүүн Оливер Франц “Wiesbadener Kurier” сонинд мэдэгдсэн байна.
Мужийн цагдаагийн газартай байгуулсан хэлэлцээрийн дагуу Висбаден хотын захирагч Свен Герич аюулгүй байдлыг хангах үүднээс хөшөөг буулгах шийдвэр гаргасан гэж хотын Захиргаа твиттер хуудсаараа жиргэжээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг