Малайз улсын Жохор мужийн Султан Ибрагим Альмархум Султан Искандар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. 
Малайз улсын Жохор мужийн Султан Ибрагим Альмархум Султан Искандар айчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.
Тэрээр айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа. Мөн энэхүү айлчлалаар Жохор муж болон Монгол Улс хоорондын харилцааг өргөжүүлэхийн зэрэгцээ харилцан хөрөнгө оруулалт хийх нөхцөл бололцоог эрэлхийлэх юм байна. ГХЯ-наас мэдээлснээр Монгол Улс Малайз улстай 1971 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2016 оны байдлаар хоёр улсын худалдааны эргэлт 43.09 сая ам.долларт хүрчээ.