sonin.mn
СӨҮЛ. /TASS/. БНСУ болон ОХУ-ын агаарын цэргийн хүчин хооронд харилцаа холбооны шууд шугам байгуулахаар тохиролцлоо гэж БНСУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгч мэдэгдлээ.
БНСУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Со Жү Сок болон ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Александр Фомин нар Москва хотод уулзах үеэрээ энэхүү тохиролцоонд хүрсэн байна.
Уг уулзалтын үеэр хоёр улсын агаарын цэргийн хүчин хооронд стратегийн яриа хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон гэж яам мэдэгдэлдээ дурдлаа.
Үүний зэрэгцээ Умард Солонгосыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг Со Жү Сок ОХУ-аас хүссэн байна. Харин Александр Фомин уг асуудалтай холбогдуулан Солонгосын хойгт энх тайван, тогтвортой байдал бий болгох БНСУ-ын хүчин чармайлтыг ОХУ дэмжих болно гэж мэдэгджээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг