Манай улс Үндсэн хуулиа баталснаас хойш 20 гаруй жилийн хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд нийгэм, улс төрөөс авахуулаад олон зүйл өөрчлөгдсөн. Энэ хэрээр эцэг хуулиа өөрчлөх зайлшгүй шаардлага үүссэн гэдэгтэй хэн хүнгүй санал нийлдэг. Тийм ч учраас үе үеийн Засгийн газар уг хуулийг өөрчилнө гэж ярьсаар өнөөдрийг хүрч буй. Харин хамгийн амжилттай урагшилж яваа нь энэ удаагийн парламент. Учирнь, 2016 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ынхан Үндсэн хуулийг өөрчлөхөд санал нэгдсэн учраас 2016 оны сүүлээс уг хуулийг өөрчлөх ажлын хэсгийг олон талын оролцоотойгоор байгуулсан. Үүний дүнд өдгөө Үндсэн хуулийн төслийг боловсруулж дууссан бөгөөд УИХ-аар хэлэлцүүлэхэд бэлэн болгоод буй. Тодруулбал, Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсгийг УИХ-д зургаан удаа сонгогдсон, туршлагатай парламентч гишүүн Д.Лүндээжанцан ахлагчаар нь ажиллаж байгаа бөгөөд хууль боловсруулалт эцсийн шатандаа орсныг өнгерсөн сард мэдэгдсэн. Энэ нь үндсэн болон дэд ажлын хэсгийнхэн төслийг бэлтгэж дууссан бөгөөд зургаан газраас санал авч эцэслэснээр УИХ-аар хэлэлцүүлж эхэлнэ гэсэн үг. Зургаан газарт Ерөнхийлөгч, Засгийн газар, ҮАБЗ, ШЕЗ, ЦЕГ-аас Үндсэн хуульд тусгасан саналыг нь авна. Үндсэн хуульд оруулах гол өөрчлөлт нь төрийн гурван өндөрлөгийн эрх үүргийг тодорхой болгох, УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд тодорхой ялгаа зааг тогтоох юм. Ийнхүү уг хуулийг хэлэлцэх хугацаа дөхсөнтэй холбогдуулан Монгол Улсад нэг хүний эрх мэдлийг тоггоох, ноёрхлоо тогтоох гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн ажиллагаа эрчимжиж эхлээд байна. Тодруулбал, "Манай улсад хамгийн тохиромжтой нь Ерөнхийлөгчийн засаглал" гэх үгийг та ойрын хугацаанд олон нийтийн сүлжээнээс хэдэнтээ харсан болов уу. Үгүй бол твиттер, фэйсбүүк зэрэг олон нийтийн сүлжээнд иймэрхүү утгатай зүйл ярьж буй хүний тоо эрс нэмэгджээ. Үүнийг нийгмийн захиалга гэж харахад өрөөсгөл бөгөөд Монгол Улсад нэг хүний ноёрхлыг тогтоохыг хүсэгчдийн кампанит ажил гэж харахаас аргагүй. Ийнхүү нийгэм даяараа биш ч тодорхой хэсгийн төвшинд засаглалын тогтолцооны талаар ид ярьж эхэлсэн энэ үед хуульчид ямар байр суурьтай байгааг сонирхлоо. Засаглалын бүтцийг тогтооно гэдэг хэн нэгний, хэсэг бүлгийн хүссэнээр шийдчих асуудал огт биш бөгөөд тодорхой тооцоо судалгаа, геополитик, ложистик зэрэг олон талаас нь шинжлэх ухаанч байдлаар хандаж байж шийдэх асуудал юм. Энэ тухайд хуульчид ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.
Д.БАТСҮХ: МОНГОЛ УЛСАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ ЗОХИМЖГҮЙ
Д.Батсүх: Монголын хуульчдын холбооны анхны Ерөнхийлөгч, Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч асан, хуульч, өмгөөлөгч
-Шинэ Үндсэн хуулийг батлаад 25 жилийн хугацаа өнгөрлөө. 25 жил бага юм шиг боловч хүний амьдралын насаар тооцвол чамгүй их хугацаа. Энэ хооронд Үндсэн хуулийн зохицуулалтын үр нөлөө нийгмийн харилцаандаа хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлж, хуулийн зохицуулалтын үзэл санаа, түүний ач холбогдлыг нь үнэлэх хангалттай хугацаа гэж бодож байна. 1992 оны Үндсэн хууль их сайн болсон гэж би боддог. Энэ хуулийг баталж байх үеийн улс төрийн нөхцөл байдал, нийгмийн сэтгэл зүй, хууль тогтоож байсан улстөрчдийн мэдлэг боловсрол, нийгмийн харилцаанд тохирсон Үндсэн хууль болж чадсан. Харин одоо бол нийгэм, эдийн засгийн хөгжилтэй уялдуулан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага бий болоод байгаа гэдэгтэй санал нэгтэй байна. Гэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхдээ маш болгоомжтой няхуур хандаж, ард түмний хүсэл зорилго, санаа бодлыг сайтар тусгаж байж л өөрчлөх нь зүйтэй болов уу. Зарим хүний ярьж байгаагаар гүйцэтгэх эрх мэдэл буюу Засгийн газрын эрх мэдлийг Ерөнхийлөгчид төвлөрүүлсэн. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэлээд нэмэгдүүлсэн Ерөнхийлөгчийн засаглалтай байх тогтолцоонд шилжих ёстой гэсэн байр суурийг ч илэрхийлдэг. Гэхдээ Монгол Улсад нэг хүний эрх мэдлийг хэт нэмэгдүүлж төвлөрүүлсэн буюу Ерөнхийлөгчийн засаглалыг бий болгох нь зохимжгүй. Эрсдэлтэй гэж үздэг. Яагаад гэвэл манайх шиг хоёр том гүрний дунд оршдог жижиг улсын хувьд эрх мэдэл нэг хүнд хэт төвлөрөх нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Үндэсний аюулгуй байдалд халтай. Энэ утгаараа их эрсдэлтэй гэж боддог. Ер нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай болсон гээд яриад байгаагийн цаад хүчин зүйлсийг би 1999, 2000 онд хийсэн Үндсэн хуулийн дордуулсан долоон өөрчлөлт гэж яригддаг өөрчлөлтийг засч, залруулахад чиглэсэн юм уу гэж хардаг. Энэ өөрчлөлт бол манай шинэ Үндсэн хуулийн үзэл санааг гажуудуулсан өөрчлөлт болсон. Одоогийн мөрдөгдөж байгаа Үндсэн хуулиар хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцох Ерөнхийлөгчийн эрх мэдэл харьцангуй хязгаарлагдмал байдаг. Цаашид ч энэ байдлыг хадгалах ёстой гэж бодож байна. Ерөнхийлөгчийн эрх мэдэл үүнээс хэтэрвэл түрүүн дурдсан шиг улс орны Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд аюул учруулах талтай. Гэхдээ одоо байгаагаас нь дордуулж, хязгаарлаж болохгүй.
С ЗҮЛЬФИКАР: ЕРӨНХИЙЛӨГЧИЙНХИЙГ БИШ ЕРӨНХИЙ САЙДЫН ЭРХ МЭДЛИЙГ НЭМЭГДҮҮЛБЭЛ ТӨР ТОГТВОРТОЙ БАЙНА
/Монгол Улсын Удирдлагын академийн захирал, доктор С.Зүльфикар/
-Парламентын засаглалаас шууд Ерөнхийлөгчийнх рүү шилжихгүй нь тодорхой байх. Энэ тухайд эрдэмтдийн судалгааны үр дүн байна. Бас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийнхэн судалгаа хийсэн, зөвлөлдөх уулзалтыг ч зохион байгуулсан. 2000 оноос хойш Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зургаан хуулийн төслийг хэлэлцсэн байдаг. Хэрхэн Үндсэн хуулийг сайжруулах, засаглал ямар байвал болох талаас судалгаа хийсэн байдаг юм. Үр дүн нь Ерөнхийлөгчийн засаглал руу оруулахгүйгээр одоо байгаа хэлбэрээр нь хадгалаад, УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн хоорондын харилцааг зохистой болгон улс төрийн тогтвортой байдлыг хангах төвшинд аваачих өөрчлөлт хэрэгтэй гэж гарсан. Бид Ерөнхийлөгчийн засаглал руу шилжих шаардлагагүй. Үндсэн хуульд оруулж буй нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Засгийн газрын тэргүүн буюу Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлбэл тогтвортой төртэй байх, Ерөнхий сайд нь танхимаа бүрдүүлж засгийн бодлогоо аваад явахаас гадна засаг төрийн бодлогоо чөлөөтэй хэрэгжүүлэх нөхцөл бий болно гэж судлаачийн хувьд үзэж байна. Бусад улс орны жишгийг харахад ч ийм байгаа бөгөөд манай улс төрийн туршлага ч үүнийг гэрчлээд байна. Ер нь тодорхой хугацаанд нэг засгийн хэлбэрээс нөгөө засгийн хэлбэр илүү юм болов уу гэсэн хэлэлцүүлэг нийгэмд дандаа өрнөдөг. Заримдаа нийгэм эдийн засгийн байдал сайжрахгүй байвал засаглалын хэлбэрийг өөрчлөх тухай ч ярьдаг. Гэтэл энэ нь тогтолцооны өөрчлөлт биш гэж бодож байна. Тогтолцооны цаана улс төрийн намууд гэж субьект бий. Өөрөөр хэлбэл, намуудын төлөвшилттэй холбоотой. Хэрвээ улс төрийн намууд сайн төлөвшсөн бол тогтолцоог яаж ч сайн байлгаж болно. Сайн тогтолцоог бас яаж ч муу болгож болно. Ийм л учир бид засаглалын шинэ хэлбэрийг сонгоно гэхээс илүүтэй энэ засаглалынхаа хэлбэрийг хэрхэн төлөвшүүлж, тогтвортой байлгахад голлон анхаарах нь зүйтэй.
О.МӨНХСАЙХАН: ЕРӨНХИЙЛӨГЧИД БАЙХ ЁСГҮЙ БҮРЭН ЭРХҮҮДИЙГ ХУУЛИАС ХАСАХ ХЭРЭГТЭЙ
/МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, доктор/
-Өнөөдрийн байдлаар Ерөнхийлөгчийн эрх нэлээд тэлэгдчихсэн. Жил ирэх тусам улам томроод л байгаа. Угаасаа Үндсэн хуулиар нэлээд олон бүрэн эрхийг өгчихсөн. Үүнийг хумих хэрэгтэй гэж ярих болсон нь ортой. Засгийн газар, Ерөнхийлөгчид хамаатай асуудлыг зөвхөн энэ УИХ дээр ч яриагүй. 2015 онд өмнөх парламентын үед байгуулсан ажлын хэсгээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн барьж байсан. Тэр үед ч энэ талаар хөндөж байсан. Судлаачдын хувьд ч хөнддөг сэдэв. 2016 оны сонгуулиар МАН ард түмнээсээ асууж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэдэг амлалт тавьж өрсөлдсөн. Тэгээд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэмжээний буюу 65 суудал авч, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгачихсан явж байна. Өмнө нь буюу 2000 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Үүнээс хойш 2011, 2012, 2015 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн барьж байсан. Харин өмнөх төслийг боловсруулан өргөн барьж байсантай харьцуулахад одоогийн процесс хамаагүй илүү ил тод, олон янзаар хэлэлцүүлэг, шүүмж хийх боломжоор хангасан нь сайн. Энэ асуудлаар өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Зөвлөлдөх санал асуулга, наймдугаар сард олон нийтийн хэлэлцүүлэг тус тус зохион байгуулсан. Ерөнхийлөгчийн эрх мэдэл томроод байгаагийн гол шалтгаан нь Үндсэн хуульд заасан эрх мэдлээс болоод байгаа юм биш. Харин чиг үүрэгт нь үл хамаарах эрх мэдлийг хуулиар нэмж өгөөд байгаа учраас л томроод байгаа юм. Өнөөдөр Ерөнхийлөгч АТГ-ын даргыг дэвшүүлж байна, энэ ажиллагаан дээр хяналт тавих, цаашид яллаад явдаг прокурорын дээд удирдлагыг, бүх шүүгчийг томилж байна. Шүүгчдийг нэр дэвшүүлдэг Ерөнхий зөвлөлийн бүх гишүүнийг томилж байна. Эрх мэдлийн энэ төвлөрөл нь хонгил үүсгэж хүмүүсийг ялладаг болгочихлоо гэж зарим улстөрч хэлж байгаа шүү дээ . Яг ийм болсон эсэхийг мэдэхгүй ч ийм байдлаар урвуулан ашиглах эрсдэлтэй. Ерөнхийлөгчид хуулиар нэмж бүрэн эрх олгох заалтыг Үндсэн хуулиас хасахад л Ерөнхийлөгчийн эрх мэдэл хумигдана. Жишээлбэл, одоогийн Ерөнхийлөгчийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг томилох, АТГ-ын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргыг нэр дэвшүүлэх эрх мэдлийг хасч болно. Үе үеийн Ерөнхийлөгчийн эрх мэдлийг судлаад үзэхээр уулнаас өнхөрч байгаа цас шиг улам л томроод, хүчирхэгжэд байгаа. Үүнийг засах ёстой юу гэвэл засах ёстой. Парламентын засаглалтай гэчихээд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хуулиар тэлээд, эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцлийг алдагдуулаад байж болохгүй шүү дээ. Тэрийг хязгаарлах хамгийн чухал зүйл нь Ерөнхийлөгчид хуулиар эрх мэдэл олгож болно гэдэг заалтыг Үндсэн хуулиас хасах эсвэл Ерөнхийлөгчид байх ёсгүй бүрэн эрхүүдийг хуулиас хасах явдал юм.
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Тэр үндэсний аюулгүй байдал чинь одоо байхгүй болчихсон аль хэдийнээ.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛТАЙ БОЛОХ ХЭРЭГТЭЙ. ЭНЭ ОЛОН АРВАН ТОЛГОЙНЫ ШУНАЛЫГ ГҮЙЦЭЭХ АРГА АЛГА.
Үндэсний аюулгүй байдал гэдгийг чинь УИХ-ын дарга, 76 чинь үгүй хийчихээд байна шүү дээ. Аюулгүй байдлаа аврахын тулд Ерөнхийлэгчийн засаглал хэрэгтэй.
Мөнхсайхан доктор үнэн хэлжээ. Толгой нь биедээ томдсон Ерөнхийлөгч энэ бүх гацааг үүсгээд улсын хөгжил төрийн ажилд саад тотгор болоод байгаа нь маргашгүй үнэн. Ерөнхийлөгчийн засаглал монголд байх хэрэггүй. Боломж ч байхгүй. Тэгэхээр Женко энэ хорон мөрөөдлөө тархинаасаа авч хаях хэрэгтэй. Чиний тарьсан балаг Монголын ард түмний нуруун дээр дэндүү их ачаа болж байна. Дахиж гай болохоо больж үз.
Naadhiig chin tuilshral gedeg yum.
3-ХАН САЯ БАЙТУГАЙ 30, 300 САЯ ХҮНИЙГ НЭГ ХҮН УДИРДААД Л БАЙНА ДАА. МОНГОЛЧУУД НЭГ БИЕТЭЙ, ОЛОН ТОЛГОЙТОЙ МОГОЙ ШИГ БОЛЖЭЭ.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛТАЙ БОЛОХ ХЭРЭГТЭЙ. ЭНЭ ОЛОН АРВАН ТОЛГОЙНЫ ШУНАЛЫГ ГҮЙЦЭЭХ АРГА АЛГА.
За хө Монгол улсад Ерөнхийлөгчийн засаглал гээч чинь аль утгаараа огтоос хэрэггүй зүйл. Тэр тусмаа энэ зүгээр л нэг наймаачин хулгар төрийн жолоо барьж байгаа цагт бүр болохгүй. Мань эр Монголыг зарж орхиод худалдаж авсан арал руугаа авгай хүүхэд ах дүүс албатуудаа аваад нисчихвэл яана. Захын жишээ шүү. Ийм тэнэг бодлоо авч хаяцгаа Монгол ялаануудаа. Ядахдаа хэтэвчээрээ биш сэтгэл зүрхээрээ эх орондоо хайртай байцгаая. Ерөнхийлөгчийн засаглал Монголд байх ёсгүй шүү
Үндсэн хуулиа АИХ хуралдуулж өөрчлөөч.УИХ өөрчлөх гэж байхгүй хэдхэн хүний санаа бодол тусгагдана.Ер нь 2-хуралтай байх нь зөв.АИХ,Бага хурал АИХ нь 1000-с доошгүй гишүүд төлөөлөгчтэй жилд 2-удаа 15-өдөр хуралдаж гол асуудлаа буюу бага хурлаас гаргасан хуулиа батлах ҮХЦэц,Дээд шүүх,АТГ,Прокурорын дарга удирдлагыг болон Ерөнхий сайдаа томилдог байх Ерөнхийлөгч нь ард түмнээс сонгогддог АИХ-д тайлангаа тавьдаг байх.Хууль санаачлах эрхийг нь АИХ-с байгуулсан бага хуралд өгөх нь зөв.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛТАЙ БОЛОХ ХЭРЭГТЭЙ. ЭНЭ ОЛОН АРВАН ТОЛГОЙНЫ ШУНАЛЫГ ГҮЙЦЭЭХ АРГА АЛГА.
За хө Монгол улсад Ерөнхийлөгчийн засаглал гээч чинь аль утгаараа огтоос хэрэггүй зүйл. Тэр тусмаа энэ зүгээр л нэг наймаачин хулгар төрийн жолоо барьж байгаа цагт бүр болохгүй. Мань эр Монголыг зарж орхиод худалдаж авсан арал руугаа авгай хүүхэд ах дүүс албатуудаа аваад нисчихвэл яана. Захын жишээ шүү. Ийм тэнэг бодлоо авч хаяцгаа Монгол ялаануудаа. Ядахдаа хэтэвчээрээ биш сэтгэл зүрхээрээ эх орондоо хайртай байцгаая. Ерөнхийлөгчийн засаглал Монголд байх ёсгүй шүү
энэ зөв шүү. дэмжиж байна.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛТАЙ БОЛОХ ХЭРЭГТЭЙ. ЭНЭ ОЛОН АРВАН ТОЛГОЙНЫ ШУНАЛЫГ ГҮЙЦЭЭХ АРГА АЛГА.
Hamgiin heregtei zuil erunhiilugchiin zasaglal.neg tolgoitoi baisan ni deer
МАН АН 2 т авилга,хулгай,офшорчид,лиценз,урвагчид Баяр Баярцогт, Сайханбилэг,Зоригт,Гансүх,Элбэгдорж болон Хурц мэтийн нөхдүүдтэй хариуцлага тооцож чаддаггүй ялзарсан намууд Үндсэн хуулинд гараа дүрэх эрх байхгүй.
Энэ бол шалтаг биш
Eronhiilogchiin zasaglaltai boloh heregtei!!UIHid bayajih gej gishuun boldog ni nuuts bish!!Saihanbalag,Bayar,Beejinsaihan nar eh oronoo zarsan gedegiig buu mart!!
МАН АН 2 т авилга,хулгай,офшорчид,лиценз,урвагчид Баяр Баярцогт, Сайханбилэг,Зоригт,Гансүх,Элбэгдорж болон Хурц мэтийн нөхдүүдтэй хариуцлага тооцож чаддаггүй ялзарсан намууд Үндсэн хуулинд гараа дүрэх эрх байхгүй.
Гол нь Жэнко л доо!!! Хүзүүгүи, Жэнко мэтиин үэд ерөнхиилөгчиин засаглалтаи болно гэдэг Монгол улс мөхөлдөө өөрөө очиж баина гэсэн үг.
enhbayr shig ard tvmniihee tald bat zogsdog hvn erunhiilugch haan bolj boloh yum . busadaar jonhuu elbegdorj bga bandi ochirbat nar shig hulgaich nar bol bvtehgvi eee
MEDEHGUI NAADAH CHIN OVCHIN
Зөв Зөв Зөв
Буруу буруу буруу
Hutsalgui eronhilegchtei bolson deer uhsen Ene muu 76 boosiig Odoo bolii
За хө бага солиорчихоорой. Монгол улсад Ерөнхийлөгчийн засаглал гээч чинь аль утгаараа огтоос хэрэггүй зүйл. Тэр тусмаа энэ зүгээр л нэг наймаачин хулгар төрийн жолоо барьж байгаа цагт бүр болохгүй. Мань эр Монголыг зарж орхиод худалдаж авсан арал руугаа авгай хүүхэд ах дүүс албатуудаа аваад нисчихвэл яана. Захын жишээ шүү. Ийм тэнэг бодлоо авч хаяцгаа Монгол ялаануудаа. Ядахдаа хэтэвчээрээ биш сэтгэл зүрхээрээ эх орондоо хайртай байцгаая. Ерөнхийлөгчийн засаглал Монголд байх ёсгүй шүү
наад эргүү балай түвдээ монголоос зайлуулая. үхсэн хатсан нь ерөнхийлөгч муу тангад новш
tangad ch geh shig tuvd ch geh shig balai mini chi l dut haanaas tiim ulger sonsoov odoo tsagt yronhiilogchiin zasaglal mongold hamgiin heregtei
Гол нь Жэнко л доо!!! Хүзүүгүи, Жэнко мэтиин үэд ерөнхиилөгчиин засаглалтаи болно гэдэг Монгол улс мөхөлдөө өөрөө очиж баина гэсэн үг.
Манай жанхуу чинь багын л сэргэлэн адтай хүүхэд шүү дээ!!! Ямар сайндаа л яармагт сахилгагүйтэж яваад Армийн генерал Батын Доржийн гэрт төөрөөд орсныг хулгайн хэрэг гэж бухах вэ дээ!!! Багадаа их л өлсгөлөн явдаг байсан юм, хөөрхий. Тэрнийгээ л дарах гэж өмд цамц оёсон мөнгөөр баянгол (нээлттэй дуудлага худалдаа явагдахаас 20 мин өмнө гэнэт зогсоож дансан дахь мөнгөнөөс бага үнээр буюу 49 сая төгрөгөөр зарсан), талх чихэр (хувьцааг нь эртнээс үнэгүйдүүлж авсан), мах комбинат (улсын мөнгөөр өөрийн болгосон баримтыг ман-н илрүүлсэн боловч хүрэлсүхийн 14 тэрбумын казиногийн хэргээр барьцаалж хүчингүй болгосон)-г өөрийн болгосон юм шүү дээ!!! Та ч гэсэн гэртээ өмд, цамц, бандагаа хүртэл хийгээд өмс л дөө. Манай жанхуу шиг баян болох хувь заяа таныг хүлээж байгаа гэдэгт мань нь маш их итгэж байна!!! 17 чингэлэг спиртийн хэргээр мөн ч их гоочлох юм аа. Хөөрхий минь огт буруугүй гэсэн шүү. Худлаа гэвэл 17 чингэлэг спирт ус болохыг баримтжуулсан хальсыг Монгол ТВ-с түр авчихаад буцаагаад өгөх
chi hoo yugaa meddeg yum Battulga yoronhiilogchiig bagaas ni meddeg humuus mongold olon bii jinhen honshoortoi mongol er hun shuu
Худлаа гэвэл 17 чингэлэг спирт ус болохыг баримтжуулсан хальсыг Монгол ТВ-с түр авчихаад буцаагаад өгөх гэж байсан (хөөрхий муу төрмөнхийг одоог хүртэл хулгайлсан гэж гөрддөг юм. Юуных нь хулгай байх вэ дээ!!! Түр авчихаад буцаагаад яг өгөх гэж байгаад ажилдаа дарагдаад андуураад устгасан л байна лээ) нохойн орны төрмөнхөөс асуугаарай. Яг үнэндээ 17 чингэлэг спиртийн хэрэг чинь юу байсан вэ гэхээр, анхнаасаа Синга найз Billy Lim Sin Pau спирт явуулах гэж байсан боловч андуураад цэвэр ус явуулсан гэсэн. Харин муу жанхуу хөөрхий амьтан тээврийн зардлаараа аймаар шатсан гэсэн!!! Тэр зардлаа нөхөх гэж л солонгосын номурангаас 120-хан сая доллар, Төмөр замаас 280-хан сая доллар л авсан ш дээ. Тэр мөнгөөр чинь 50 км төмөр замын трассын даланг хагас дутуу бариад л яг дуусан.
Зарим хүмүүс хөөрхийг минь төвд гаралтай гэж их гоочлох юм. Өвөө нь төвд хүн ч гэсэн жинхэнэ монгол сэтгэлтэй лаг өвгөн байсан гэсэн. Манай хүн ч төвд өвөөгөө дууриаж өөрийгөө жинхэнэ ориг Монгол гэдгээ нотолж ямар сайндаа орос эхнэр хүүхдээсээ татгалзаж байх вэ дээ. Манай хүн чинь аймаар их юм мань хэдийнхээ төлөө хийсэн ш дээ!!! Чингисийн хөшөөг хувьцаа гаргаж ард түмний мөнгөөр барьсан, их Майдар төслөөр 9 сая доллар цуглуулсан. Тэр хандив замхран алга болсон юм байхгүй ш дээ. Тэр мөнгө чинь их Майдарын толгой хийхэд л хүрэх мөнгө байсан. Угаасаа их Майдарыг их мөнгөөр барьж байж ард түмэнд буян болдог гэсэн шүү!!! Хөөрхийг минь аймаар их мөнгө идлээ л гэх юм. Нэг их идсэн юм байхгүй ш дээ. Ганцаараа идээгүй, бас ч гэж 2-3 хүүхдэдээ илүүчилсэн ш дээ. Ганц охиныхоо нэр дээр Сингапурт 250-хан сая доллар, хар тамхи бага зэрэг шохоорхож үнэрлэсэн хүүгийнхээ нэр дээр хүнээс түр зээлж 1.1-хэн тэрбум доллар хийсэн. Удахгүй энэ бүх мөнгөө улсад тушаана гэсэн. Нэг их удахгүй ээ !!! УИХ-г та
Нэг их удахгүй ээ !!! УИХ-г тараасны дараа хамгийн түрүүнд гаргах тушаал нь Хятадын танкны аюулаас сэргийлэхийн тулд Монгол улсыг ШХАБ-д элсүүлээд, Монголыг Хятад болон Оросын холбооны улсын салшгүй нэг хэсэг гэж дэлхий нийтэд зарлан, өөрийгөө насан туршид ерөнхийлөгчөөр өргөмжлөх, зөвхөн жудогоор барилдаж байсан хүнийг шууд УИХ-н гишүүн гэж үзэх, хөгшин залуу эр эм гэлтгүй бүгдийнх нь үсийг хусаж 3 жил цэрэгт явуулж албаа хаасан иргэдэд “дон жанхуу пол пот мандутгай” гэсэн энгэрийн тэмдэг гардуулж байх хуулийг гаргана гэсэн. Энэхүү хуулийг баталсны яг маргааш нь ард иргэдийн бүх өрийг тэглэж, улсаас хулгайлж, луйвардаж авсан бүх үйлдвэрүүдээ улсад буцааж өгч, өөрийн оффшор дансанд байгаа 1.1 тэрбум ам долларыг улсдаа тушаана гэсэн!!! Ийм учраас ард түмэн минь жоохон хүлээцтэй тайван 10-хан жил л хүлээчих!!!
Зүгээр хуцалгүй ажлаа хий л дээ. Аль ч засаглал болсон ч яг адилхан улс төржөөд замхраад алга болно. Тэрний оронд бүх удирдлагууд нээгдээд ажил хийгээч. Үнэн залхааж байна шүү. Өдөр болгон шинэ юм гаргаж ирээд энэ тэр гээд.
Парламентийн засаглал лав биш байна.
manai ulsad erunkhiilugchiin zasaglal tohkirokhgui
Монгол улсад ерөнхийлөгчийн засаглал тохирохгүй харин ерөнхий сайдыг эрх мэдлийг нэмэгдүүлэх хэрэгтэй тэгэхгүй бол одоогийнх шиг ийм саармаг засаглалтай байх юм бол хөгжихгүй
Зальдаж, хуурч гарч ирдэг УИХ, тэрний томилсон ЗГ өөрөө ёстой жинхэнээр үндэсний аюулгүй байдалд заналхийлсээр удаж буй. Тэнэгүүдийг төрийн толгойд олон жилээр залсны гайгаар улс орон маань оршин тогтнох уу болж байхад юун энэ дарваануудыг тэжээх.
Монголд Ерөнхийлөгчийн засаглалыг удирдаж аваад явах ЛИДЕР байхгүй эээ Парламентаа сайжруулаад явах минь
Төр өөрөө хүчирхэг махны машинтай болох хэрэгтэй. Улсад 200 саяыг хохирол учруулбал шууд цааз албан тушаал урвуулбал өчиггүй цааз ажил гацаавал шоронд үүрд буруу шүүвэл насаараа гяндан
Хаха зүгээр дор дорохынхоо ажлыг сайн хий
Төр өөрөө хүчирхэг махны машинтай болох хэрэгтэй. Улсад 200 саяыг хохирол учруулбал шууд цааз албан тушаал урвуулбал өчиггүй цааз ажил гацаавал шоронд үүрд буруу шүүвэл насаараа гяндан
Хууль гэдэг махны машин байна ш дээ
Ерөнхийлөгчийн засаглалтай улс болёо Баттулгаар улс орноо удирдуулж хар тамхичин хүүгийн өв залгамжлагчаар тавьж сонгоод амар сайхандаа жаргаж үхье бүгдээрээ
За больдоо. 25 жилд бид бишгvй л зовлоо. Дээр нь 76 наймаачин сонгосон биш эх орноо еренд алдах нь. Эртний грекийн софистууд олонхийн засаглал олигархуудыг терvvлдэг гээд бичсэн байхад бид муйхарлаад л дагаад далдагнаж гvйцлээ. Монголыг 2 херш нураах биш бид л нурааж байна. Идэж ханадаггvй хэдэн гэр бvл тойрсон хурган дарга нартаа харийцлага тооцчих хvн хэрэгтэй.
За больдоо. 25 жилд бид бишгvй л зовлоо. Дээр нь 76 наймаачин сонгосон биш эх орноо еренд алдах нь. Эртний грекийн софистууд олонхийн засаглал олигархуудыг терvvлдэг гээд бичсэн байхад бид муйхарлаад л дагаад далдагнаж гvйцлээ. Монголыг 2 херш нураах биш бид л нурааж байна. Идэж ханадаггvй хэдэн гэр бvл тойрсон хурган дарга нартаа харийцлага тооцчих хvн хэрэгтэй.
Hvzvvgvi hulgaichiig taazaljchadah hvn bvl shuud demjine
Хамгийн энгийн жишээ гэхэд 280 сая долларыг төмөр зам барих нэрийдлээр аваад идчихсэн Женко гадны нэг компанид 40 сая төгрөгийн 10 гаруйхан мянган доллар торгууль тавьсан болоод жишим үгүй сууж байна. Хэрвээ Женко чрөнийлөгчийн засагтай нөхцөлд ерөнхийлөгч болчихвол дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргээд хэнд ч дийлдэхгүй нэгэн болгоод улс орноороо тоглоод дуусгахад бэлэн ш дээ. Тэр улсаа с амарсан хохиролыг хэн амсах вэ? 17 чингэлэг спирт ус болсныг мартаагүй биз.
Хамгийн энгийн жишээ гэхэд 280 сая долларыг төмөр зам барих нэрийдлээр аваад идчихсэн Женко гадны нэг компанид 40 сая төгрөгийн 10 гаруйхан мянган доллар торгууль тавьсан болоод жишим үгүй сууж байна. Хэрвээ Женко чрөнийлөгчийн засагтай нөхцөлд ерөнхийлөгч болчихвол дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргээд хэнд ч дийлдэхгүй нэгэн болгоод улс орноороо тоглоод дуусгахад бэлэн ш дээ. Тэр улсаа с амарсан хохиролыг хэн амсах вэ? 17 чингэлэг спирт ус болсныг мартаагүй биз.
Геополитик гэснээ ложистик байхдаа яахав дээ.
Арабын орнууд шиг толгой дээрээ нэг хүн залах гээд байгаа юм уу. Тэр нь болохгүй бол Монголд иргэний дайн ч үүсэх эрсдэлтэй. Та бүхэн минь өөрсдөө жоохон улс төрийн идэвхтэй байцгаалдаа.
76 толгойтой байснаас нэг мундаг толгойгоор удирдуулсан нь дээр. Харин тэр нэг мундаг толгойг л олж тарих нь чухал.
энэ ЖОНХУУ шиг ерөнхийлөгч бол дотроос нь хагалан бутаргаад юу ч биш болгоно доо
Ёөнхийлөгчийн засаглалтай улс болёо Баттулгаар улс орноо удирдуулж ЖЕНКОГИЙН ХАР ТАМХИЧИН ХҮҮГ ӨВ ЗАЛГАМЖЛАГЧААР СОНГООД амар сайхандаа жаргаж үхье ДАА бүгдээрээ. ЧИНИЙ Ч ХҮҮХЭД МИНИЙ Ч ХҮҮХЭД энэ МОНГОЛ УЛСААС ХЭДИЙ БОЛТОЛ ЗУГТААЖ АМЬДРАХ юм вэ ??????????
Erunhiilugchiin zasaglaltai boloh heregtei.Ene talaar ard tumnees asuu. Ted heleed ugno.
За хө Монгол улсад Ерөнхийлөгчийн засаглал гээч чинь аль утгаараа огтоос хэрэггүй зүйл. Тэр тусмаа энэ зүгээр л нэг наймаачин хулгар төрийн жолоо барьж байгаа цагт бүр болохгүй. Мань эр Монголыг зарж орхиод худалдаж авсан арал руугаа авгай хүүхэд ах дүүс албатуудаа аваад нисчихвэл яана. Захын жишээ шүү. Ийм тэнэг бодлоо авч хаяцгаа Монгол ялаануудаа. Ядахдаа хэтэвчээрээ биш сэтгэл зүрхээрээ эх орондоо хайртай байцгаая. Ерөнхийлөгчийн засаглал Монголд байх ёсгүй шүү
Eрөнхийлөгчийн засаглалаас айж жийрхэгчид хий хоосон онол, үзэл баримтлал иш татаж нэг л их засаглалын зохистой хэлбэр бодож олсон мэргэн түргэн дүр исгэхээ боль. Парламeнтийн засаглал тохирохгүй болохыг хангалттай үзлээ, нотоллоо. Хойд урд хоёр хөршөө хар. Нэг удирдлагатай хамгийн зөв хөгжиж хүчирхэгжиж байна. Тэнд хууль шүүх шудрага үйлчилж байна. Хулгайч урвагчдад гишгэх газар олдохгүй байна.
Парламентийн засаглалын хэлбэр манайд огт тохирохгүй гэдэг нь сүүлийн 28 жилийн амьдралаар батлагсаар байхад өөр ямар бодит шалтгаалан хэрэгтэй юм бэ? Их Монгол Улсын үед үнэндээ ерөнхийлөгчийн засаглалтай байсан. Энэ үед үндэстний тусгаар тогтнолын дархлаа хэврэг байсан болж таарч байнаа даа!!!!
Eрөнхийлөгчийн засаглал гэхээр шууд л одоогийн eрөнхийлөгчөөр тусгах юм манай хар масс. Хууль нь ч гараагүй гарсан ч хэрэгжих тал дээр яаж гээд олон асуудал байнаа. Мэдээж шинэ ҮХ -иар Eрөнхийлөгчийн засаглалтай байхаар хуульчилбал дараагийн сонгуульд хүчин төгөлдөр үйлчлэх болно.
Парламентийн засаглал нь ҮАБ д харин ч эрсдэл үүсгэж байгааг ард түмэн мэдэж мэдэхч байгаа шүү наад хулгайчууд өөрсдийн орогнох байраа тиймч амар нураалгахгүй шүү ерөнхийлөгчийн засаглалтай болчих юм бол 1992 оноос хойш УИХ ын гишүүнээр сонгогдож байсан нөхдүүдийн олонх нь дээлээ нөмөрнө үүнээс үхтэлээ айж Парламентийн засаглалыг үхэн хатан хамгаалж байгаа
Парламентийн засаглал нь ҮАБ д харин ч эрсдэл үүсгэж байгааг ард түмэн мэдэж мэдэхч байгаа шүү наад хулгайчууд өөрсдийн орогнох байраа тиймч амар нураалгахгүй шүү ерөнхийлөгчийн засаглалтай болчих юм бол 1992 оноос хойш УИХ ын гишүүнээр сонгогдож байсан нөхдүүдийн олонх нь дээлээ нөмөрнө үүнээс үхтэлээ айж Парламентийн засаглалыг үхэн хатан хамгаалж байгаа
Зайлцгаа муу хувалзнууд
Manai toriin togtoltsoo bie bienee hynasan teeg degee tavisan ajil yvuulah bolomjgui baigaa Ene n Uls ornii hogjild muugaar noloolj bna. Mongol uls yaraltai Eronhiilogchiin zasaglaltai bolohgui bol bolohgui bolood bna.
Ene erdemten doktor nertei holsnii bicheechid bol hedhen togrognii toloo ulsaa hudaldsan urvagchid bna shuu.
Дээрхи 3 нөхөр зөвхөн одоо бгаа энэ нийгэмдээ таарсан амиа аргалж өдрийн хоолоо олж идэж бгаа хувалзанууд улс орон ард иргэд гэдгийг мэдэхгүй зөвхөн цаасан дээр бгаа харыг харж яриж бгаан харамсалтай.хуули улс орон ард түмний өдөр тутамд хэрэгжиж улс орон ард иргэд сэтгэл хангалуун амидрахыг хуули гэж хэлээд бгаа юм.гэтэл одоогийн энэ их хурал төрийн тэргүүнтэй бгаа засаглал монголд таарч тохирсон засаглал бишээ.ерөнхийлөгчийн засаглал монголчуудад монгол оронд ард түмэнд мааш хэрэгтэй засаглал гэдгийг 28 жил харуулж үзүүлж бна.энэ 28 жилд монгол улс ард түмэн ямар болов харцгаа.үүнийг хараад хэлээд байх шаардлага алга даа.ерөнхийлөгчийн хүчтэй засаглал бсан цагт монгол хөгжил дэвшил ололт амжилтанд хүрнэ.парламентийн засаглалтай үед хулгай луйвар авилгал дээрэм тонуул нийгмийг бүхэлдэн хамарч ямар нийгэм байгуулах ямар хөгжлийн бодлого зорилго бгаан мэдэгдэхгүй урсгал ус шиг хөвж бгааг монголчууд өдөр тутамынхаа амидралд харж бгаа биз.шударга ёс эрхзүйт төр улс гэж байхгүй болсон.
Олон юм худлаа хуцалгүй Ерөнхийлөгчийн засаглалтай болцгооё
Тэр Мөнхсайхан зүгээр зайл. Чиний үндсэн хууль мэддэг гэж юу байсан юм. Хичээлээ олигтой зааж чаддаггүй байж
Үүнийг бичиж байгаа нөхөдүүд бүгд урвагч хужаагийн шээсүүд
Монголд ерөнхийлөгчийн засаглал нэн яаралтай хэрэгтэй
President zasaglal ni hamaagui deeree tegsen tegeegui Parliament uls ornoo sunuuj bndoo.
ПАРЛАМЕНТААР ХУЛГАЙ ХИЙЖ СУРСАН ХҮМҮҮС, ХУЛГАЙ ХИЙХЭЭР САНААРХАЖ БУЙ ХҮМҮҮС Л ПАРЛАМЕНТИЙГ ДЭМЖИЖ ҮХЭН ХАТАН ӨМӨӨРДӨГ ЮМ. ТЭД УЛСЫН ӨМЧИЙГ ҮР УДМААРАА ХУЛГАЙЛАХЫГ САНААРХАЖ БҮР УДАМШУУЛАХЫГ ХҮСДЭГ БИЛЭЭ. МОНГОЛ УЛС ХААНТ /ЕРӨНХИЙЛӨГЧ/ ЗАСАГТАЙ БАЙХДАА Л ХҮЧТЭЙ БАЙСАН. УГААСАА ЧАНГА ГАРААР АТГАЖ БАЙЖ НЭГДМЭЛ БОЛЖ ХҮЧИРХЭГЖДЭГ УЛС. БАРУУН ЗҮҮН МОНГОЛ БОЛЖ 2 ХОН ХУВААГДАХАД Л МӨХӨЖ БАЙСАН БӨГӨӨД ОДОО АРВАН НА БОЛЖ ХУВААГДААД, 1 НА НЬ ДОТРОО БАС 2-3 ХУВААГДААД БҮР МӨХЛӨӨ. ИЙМД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГ ТОГТООЖ МОНГОЛОО АВРАХ ХЭРЭГТЭЙ. ТЭГЭЭД Ч ЕРӨНХИЙЛӨГИЙН КАБИНЕТ, ЗӨВЛӨХ ГЭЭД БҮХЭЛ БҮТЭН ИНСТИТУЦИ БАЙДАГ ГЭДГИЙГ МЭДЭДГҮЙ ЮМУУ. ГАНЦ ХҮН ШИЙДДЭГ ГЭЖ БҮҮ МУНХАРЦГАА...
Улс орныг орныг хэн удирдаж авч яваа нь мэдэгдэхгүй залуургүй онгоц хөдөлгүүр мэт 28 жил явснаас улс орон маань сүйрч байна.76-аад эрх мэдэл төвлөрүүлнэ гэдэг нь маш тэнэг хэрэг бөгөөд энэ улс орныг мөхөлд хүргэх гадны захиалгат бодлогын үр дүн гэж үзнэ.76-г бид яаж бүрдүүлж байгаа билээ ард түмэн минь дээ. Хууль , доктор гэх сэтэр зүүсэн та нар хэний гар хөл вэ?
Улс орныг орныг хэн удирдаж авч яваа нь мэдэгдэхгүй залуургүй онгоц хөдөлгүүр мэт 28 жил явснаас улс орон маань сүйрч байна.76-аад эрх мэдэл төвлөрүүлнэ гэдэг нь маш тэнэг хэрэг бөгөөд энэ улс орныг мөхөлд хүргэх гадны захиалгат бодлогын үр дүн гэж үзнэ.76-г бид яаж бүрдүүлж байгаа билээ ард түмэн минь дээ. Хууль , доктор гэх сэтэр зүүсэн та нар хэний гар хөл вэ?
76 толгойтой байснаас 1 толгойтой байсан нь дээр! Та бүхний санааны цаана намын эрх ашиг харагдаад байна! Монгол улсын аюулгүй байдал гамшгийн хэмжээнд хүрсэн!
Ямар засаглалтай байхаас ул хамааран торийн тэргуун ( лидер ) оороо тордог болов уу ?! Торийн бодлого - торийн тэргуунээ хэрхэн дэмжиж - улс орноо оодрог авч явах нь ард тумнийх нь эх оронч сэтгэлээс ( манайхан шиг хоногийн хоол горьдох сэтгэлгээтэй биш ! ) хамаардаг болов уу ?! Орос , хятад , Турк , Хойт солонгос зэрэг орнууд ямар засаглалтай - ундсэн хуульдаа юу гэж тодорхойлсон байдгийг мэдэхгуй ! Путин , Си жин пин , Эрдоган , Ким чен ун нарыг харахаар ер . засаглалтай юм болов уу гэж бодно ... Ким шиг жаал хуу монголд хэзээ торохийг мэдэхгуй , тийм хуу торвол хэзээ дэлхийн эзэнтэй ( Ким шиг одоогийн дэлхийн дектатортой !) хэлэлцээний ширээний ард суухыг бас мэдэхгуй ...
Хойтыг ганцаардмал - ядуу - дэлхи ертонцоом тумгаарлагдмал улс гэдэг байх , тэгэхдээ 75 жил ( бараг бутэн эрэн шахам ) тусгаар улс байсаар байна . Туухээс узвэл аугаа эх эзэнт гурэнууд хуртэл жаран жаранаар оршин тогтож чадалгуй задран бутарч байсан туух бишгуй байдаг биз ... Энд би эх оронч ( хатуу бэрхийг давж чаддаг гэмээр юм уу ? ) АРД ТУМЭН - УХААЛАГ УДИРДАГЧИЙН хучин зуйлийг тодруулах гээд байгаа хэрэг ...
Торийн тогтолцооноос ул хамааран ЛИДЕР тордог , ухаалаг - эх оронч - бэрхшээлийг туулж чаддаг ард тумэн лидерийг торуулдэг .., Хиймэлээр - зохиомолоор еронхийлогчийн засаглал тай болох оорчлолт УХ- д оруулах гэж ххоцоглох нь тэнэглэл ... Одоогийнх шиг УХ - ийн нэрээр торийн эрхийг авах оролдлого ! Харин зовшоорон хулээгдсэн лидер тодорсон уед аандаа ер . засаглалтай болох зуй тогтол шаардагдах юм бол оор хэрэг ...
Дандаа нэг талыг барьсан гурван хуний ярилцлага бна. Олон ургалч узэл, тэнцвэрт байдал?!
3 биш, 1 толгойтой болох хэрэгтэй! Еронхийлогчийн засаглал бж болох ч Элбэгдорж шиг хун бур баллаж мэдэх бла. Хучтэй Е.сайдын тогтолцоо зов бж болох!
3 биш, 1 толгойтой болох хэрэгтэй! Еронхийлогчийн засаглал бж болох ч Элбэгдорж шиг хун бур баллаж мэдэх бла. Хучтэй Е.сайдын тогтолцоо зов бж болох!
Монгол улс үндсэн хуульдаа парламентын засаглалтай байх нь манай улсад нэн тохиромжтой мөн олон улсын ёс заншил жишигт нийцэх нэг зүйлийг үндсэн хуульдаа оруулах цаг болсон энэ нь Монгол улсын иргэн хоёр ба түүнээс дээш ИРГЭНШИЛТЭЙ байх асуудал үүнийг гадаадад суугаа олон Монголчууд түүний гэр бүл ач гуч 20 гаруй жил хүлээж суугаа гэдгийг санаарай.
еронхийлогчийн засаглалтай болох нь зvйтэй тэгэхээр л манайхан Баттулга гэж хараад байна
НЭН ДАРУЙ ХҮЧТЭЙ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛТАЙ БОЛОХГҮЙ БОЛ МОНГОЛ УЛС МААНЬ УСТАЖ АЛГА БОЛЖ БАЙНА.
Одоо цагт нэг хуний удирдлагыг тэр тусмаа Ундэсний Аюулгуй байдлын Холбогдолтой Асуудлууд болон Улс орны язгуур Эрх Ашиг зэрэгт Эрдэмтэд ,шинжээчдийн баг Ажиллаад Еренхийлегчийн Шийдвэр ,чиг хандлагуудад дугнэлт хийгээд Ард Тумэн болон ТББ-дад хандаад л буруу уйлдлийг таслан зогсоох ,цаашилбал огцоруулж ч болно шдээ ?! Одоо Терийн удирдлагад Мее ч олон толгойнууд бдг тул бие биенээ онхолдуулаад Засаг Ажил явахгуй бна даа! Энэ байдал Гадныханд л Ашгаа егч Монголчуудыг тамирдсан уед ноолоход Амар бгаа бус уу?!
ERonjiilechiin zasalal kheregtei bna. Ene bol kheseg byleg khumuusiin sanaa bish niit mongolchuudiin sanaa gej oilgokh estoi uuniig odoo l khuukhgui bol khezeech ugui,
УИХ-г тараасны дараа хамгийн түрүүнд гаргах тушаал нь Хятадын танкны аюулаас сэргийлэхийн тулд Монгол улсыг ШХАБ-д элсүүлээд, Монголыг Хятад болон Оросын холбооны улсын салшгүй нэг хэсэг гэж дэлхий нийтэд зарлан, өөрийгөө насан туршид ерөнхийлөгчөөр өргөмжлөх, зөвхөн жудогоор барилдаж байсан хүнийг шууд УИХ-н гишүүн гэж үзэх, хөгшин залуу эр эм гэлтгүй бүгдийнх нь үсийг хусаж 3 жил цэрэгт явуулж албаа хаасан иргэдэд “дон жанхуу пол пот мандутгай” гэсэн энгэрийн тэмдэг гардуулж байх хуулийг гаргана гэсэн. Энэхүү хуулийг баталсны яг маргааш нь ард иргэдийн бүх өрийг тэглэж, улсаас хулгайлж, луйвардаж авсан бүх үйлдвэрүүдээ улсад буцааж өгч, өөрийн оффшор дансанд байгаа 1.1 тэрбум ам долларыг улсдаа тушаана гэсэн!!! Ийм учраас ард түмэн минь жоохон хүлээцтэй тайван 10-хан жил л хүлээчих!!!
Tulga Eba shig nuhduud garch ireed samarna. Tulgiig dagaj tegej namiraad yahav. Manaid zohihgui zasaglal
Мэдээж шүү дээ. Нэг хүний л дарангуйлал ноёрхно шүү дээ.
Манайхан парламентын засаглалтай гэх боловч үнэндээ аль ч биш засаглалтай орон болоод байна. Парламентын засаглалтай юм бол нэгд, хоёр танхимтай парламенттэй байх ёстой, хоёрт, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал байх ёстой.Гэтэл манайд шүүх засаглал байхгүй. Яагаад гэхээр хууль хүчний байгуулгыг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар хувааж аваад томилдог учир хууль хүчний байгуулага томилсон эрх мэдэлтний шийдвэрийг үг дуугүй биелүүлэгч утсан хүүхэлдээ болсон. Ийм парламентын засаглал гэж байх уу? Монголчууд хэзээ энэ нийгмийг гажуулдагаа больсон цагт л хөгжинө. Тэгээгүй цагт хөгжих байтугай үндэсний тусгаар тогтнолоо алдаад дуусна гэдгийг баталгаатай хэлэх байна.
Hol ochij huts bur haant zasaglaltai boloh heregtei hulgaich nar daam garaad bolohoo bailaa
Deerh 3 hun bugd hudaldagsdan urvagch novshnuud bna. ter zulfigar gej hen be? hasag yum uu. tegvel yaaj ch mongol ulsiin tuluu yrih ve dee. ehleed bidend deg juram heregtei baina. terguigeer yamar ch tusgaar togtnol baihgui. deg jurmiig neg l tolgoi udirddag bolohoos manaih shig end tend togloinuud oriloldood, garnuud hulgailaad baidaggui yum.. neg l ih surhii baruunii onol yrisan hooson tseejlegchid. hyatad orosod neg hunii daranguilal, hunii zarim neg erhiig booj baigaa ni uneen. gehdee tend chin uls oron ni bayajaad, hunee yaduurlaas gargaad baina. yur ni bol uls bayan, humuus ni hangaluun, eruul saruul baihiig l ardchilal erh chuluu gehees heden pizdaa tolgoid garchaad idej uugaad maniigaa darlaad baihiig helehgui bhaa
Deerh 3 hun bugd hudaldagsdan urvagch novshnuud bna. ter zulfigar gej hen be? hasag yum uu. tegvel yaaj ch mongol ulsiin tuluu yrih ve dee. ehleed bidend deg juram heregtei baina. terguigeer yamar ch tusgaar togtnol baihgui. deg jurmiig neg l tolgoi udirddag bolohoos manaih shig end tend togloinuud oriloldood, garnuud hulgailaad baidaggui yum.. neg l ih surhii baruunii onol yrisan hooson tseejlegchid. hyatad orosod neg hunii daranguilal, hunii zarim neg erhiig booj baigaa ni uneen. gehdee tend chin uls oron ni bayajaad, hunee yaduurlaas gargaad baina. yur ni bol uls bayan, humuus ni hangaluun, eruul saruul baihiig l ardchilal erh chuluu gehees heden pizdaa tolgoid garchaad idej uugaad maniigaa darlaad baihiig helehgui bhaa
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛТАЙ БОЛОХ ХЭРЭГТЭЙ. ЭНЭ ОЛОН АРВАН ТОЛГОЙНЫ ШУНАЛЫГ ГҮЙЦЭЭХ АРГА АЛГА.
Хулгайч ерөнхийлөгч, мафын толгойлогч болсон ерөнхийлөгчийн засаглал, урвагч ерөнхийлөгчтэй засаглал хэрэггүй.