Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Ж.Батзандангийн урилгаар Бүгд Найрамдах Унгар Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Унгар-Монголын парламентын бүлгийн дарга ноён Хорват Ласло манай улсад айлчилж байна.
УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Ж.Батзандан, тус бүлгийн гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэг, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг нар өнөөдөр (2018.08.31) Бүгд Найрамдах Унгар Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Унгар-Монголын парламентын бүлгийн дарга, ноён Хорват Ласлотой уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцов.
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Ж.Батзандан ноён Хорват Ласлог Монгол Улсад айлчилж байгаад талархал илэрхийлээд Монгол Улс Бүгд Найрамдах Унгар Улстай 1950 онд дипломат харилцаа тогтоож, харилцан Элчин сайдын яамдаа харилцан нээсэн. Энэ үеэс хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт өргөжин тэлж, ялангуяа сүүлийн жилүүдэд боловсрол, шинжлэх ухаан, хөдөө аж ахуйн салбарт эрчимжиж байгааг онцлон тэмдэглэлээ. Мөн хоёр орны өндөр, дээд хэмжээний айчлалууд тогтмолжиж, хууль тогтоох байгууллагуудын харилцаа улам бүр нягт болж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлсэн юм.
Тэрбээр, “Унгарын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсаас сургах оюутны тоог нэмэгдүүлж, боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж байгаад баяртай байдаг. Миний бие 1993 онд Унгарын Засгийн газрын тэтгэлгээр танай сайхан оронд суралцаж, доктор болсон. Боловсролын салбарын хамтын ажиллагаа нь Монгол, Унгарын харилцааны чухал хэсэг юм. Унгар улс 1990 оноос хойш манай улсад нийт 2.4 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа. Эдийн засгийн харилцаа улам өргөжих төлөвтэй байна. Тухайлбал, Унгарын Улсын Засгийн газрын 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Биокомбинат ТӨҮГ-ыг өртгөтгөхөөр тохиролцсон” гээд цаашид эмийн үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, усны менежментийн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь чухал болохыг онцлов.
УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн гишүүн М.Оюунчимэг ноён Хорват Ласлог Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт эрчимжиж байгааг хэлсэн үгэндээ дурдаад, "Өнгөрсөн жил Унгарын нийгмийн даатгалын сангийн тогтолцооны туршлагаас судлах айлчлалын багт ажилласан бөгөөд өөрийн оронд нэвтрүүлэхээр хуулийн төсөл дээр ажиллаж байна" гэв.
УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн гишүүн О.Содбилэг, “Хоёр орны хамтын ажиллагаа хөгжиж байгаагийн нэг илрэл нь иргэд хоорондын харилцаа ойр болсон явдал юм. Унгарын ард түмэн бидний сэтгэлд дотно байдаг. Түүнчлэн Европын их гүрнүүд дунд өөрсдийн гэсэн бодлогыг тууштай хэрэгжүүлж, улс төр, эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалдаг Унгарын Засгийн газрын бодлогыг анхаарч ажигладаг” хэмээгээд Бүгд Найрамдах Унгар Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Унгар-Монголын парламентын бүлгийн дарга, ноён Хорват Ласлог Монгол Улсад тавтай морилохыг урив.
Бүгд Найрамдах Унгар Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Унгар-Монголын парламентын бүлгийн дарга, ноён Хорват Ласло эрхэм гишүүдэд найрсаг дотноор угтан авч буйд талархал илэрхийлээд “Унгар, Монгол ард түмний харилцаа өнө эртний түүхэн уламжлалтай. Хүннү гүрнээс угсаа гарал нэгтэй гэдэг. Энэ ч утгаараа бидний түүх, соёл нэг гэхэд хилсдэхгүй. Дэлхий дахин глобальчлагдаж буй өнөө цаг үед улс орон оршин тогтнох чухал зүйл нь соёлоо хадгалж үлдэх юм. Манай хоёр орны парламентад найрамдлын бүлгүүд ажиллаж байгаа нь сайшаалтай бөгөөд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Цаашид бид эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаагаа чухалчлах нь зүйтэй” гээд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байдгийг онцлон тэмдэглэлээ.
Уулзалтын үеэр талууд хоёр орны нийгэм, улс төрийн тогтолцооны талаар ярилцаж, санал солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл0
Зоригийн хэргийн захиалагч, Ш.Батхүүгийн зээл,Баярцогтын авлига ,МАН-ын 60 тэрбум, Ажнайн нүүрс хулгайлсан хэрэг,Энэ хэргүүдийг хэзээ шийдвэрлэх вэ? Хүрэлсүхийн Засгийн газар зориуд удааж цаг хожиж байна.Огцруулах хэрэгтэй.
Манай дарга нар чинь ямар хачин хужаа хунхууз царайтай улсууд байдаг юм бэ?
монгол хүмүүс мөн гэдгээ батлахыг шаардаж байна. Монголоос бусад газрын төрийн тэргүүнүүд парламентын гишүүд нь днк шинжилгээнд ордог юм байна.Жишээ нь Казахстаны ерөнхийлөгч Назарбаев днк шинжилгээнд орж Чингисийн удам мөн болох нь тогтоогдоод байна.Манай дарга сайдуудад орох зүрх байна уу? Орцгоовол аягүй бол Шюй Шү Жаны гамингуудын удам мөн болцгоож баларцгаах вийдээ..Назарбаеваас ичих хэрэгтэй болж байна.. М.Энхболд бол хятадын Шаньсы мужийн ногоочин хятад цагаачийн зээ мөн. Хядын эрлийз хүн монголын төрийн толгойд яаж гарчихсангүй вэ? Тэнгэр монголчууд биднийг ивээж байдаг юм байна.Цаашдаа хятадын эрлийз цустангуудад энэ бол сануулга болсныг голдоо нүхтэй махнууд мөн юм бол ухаарцгаасан байлгүй.
--------------- Генетические исследования, проводимые в Казахстане, дали потрясающий результат. Ученые — генетики доказали прямую наследственную связь между президентом Республики Казахстан Нурсултаном Назарбаевым и великим правителем древности Чингисханом.
АН-ын Д.Эрдэнэбат,С.Одонтуяа,Б.Дэлгэрмаа,Г.Уянга,С.Баярцогт,МАН-ын М.Энхболд,Д.Энхамгалан,Ч.Улаан нар бол хятад хүний ач,зээ нар юм шүү.
Энхболд дарга Төв аймгийн алдарт уяач жинхэнэ Халх юм шүү.Бас Улаан дарга.
bid bide bidee