БЭЭЖИН. /Африкньюс/. Хятадын нийслэл Бээжин хотноо есдүгээр сарын 3-4-нд болох Африк-Хятадын хамтын ажиллагааны чуулга уулзалтад оролцохоор Африк тивийн улс орнуудын төр, засгийн тэргүүнүүд БНХАУ-д хүрэлцэн ирээд байна.
Энэхүү дээд хэмжээний уулзалт нь “Хятад ба Африк: Харилцан ашигтай хамтын ажиллагаагаар дамжуулан хамтын ирээдүйг цогцлоож, нягт харилцаа холбоог бүрдүүлэх нь” сэдвийн хүрээнд болох ажээ.
Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад хамгийн олон орны удирдагч оролцож байгаа аж. Бээжин хотод хэдийнээ хүрэлцэн ирсэн Африкийн орнуудын төр, засгийн тэргүүн нар Хятадын талын өндөр дээд түвшний төлөөлөгчидтэй уулзаж, яриа хэлэлцээ хийж байгаа юм байна.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг