sonin.mn
БЭЭЖИН. /Синьхуа/. Хятад улсаас Африкийн орнуудад олгох санхүүжилтийн хэмжээг нийт 60 тэрбум ам.доллар болгож өсгөлөө гэж БНХАУ-ын дарга Си Жиньпин даваа гарагт Бээжин хотноо болсон Хятад-Африкийн хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтын нээлтийн ёслолын үеэр мэдэгдсэн байна.
“Энэхүү санхүүжилтийг засгийн газрын тусламж болон  хөрөнгө оруулалт, түүнчлэн санхүүгийн байгууллагууд, компаниудын санхүүжүүлэлт зэрэг хэлбэрээр олгох болно” гэдгийг Хятадын төрийн тэргүүн дурдлаа.
Үүнээс 15 тэрбум ам.долларыг буцалтгүй тусламж, хүүгүй зээл болон хөнгөлөлттэй зээл хэлбэрээр, 20 тэрбум ам.долларыг зээлийн шугамаар олгох бол 10 тэрбум ам.долларыг хөгжлийг санхүүжүүлэх тусгай санд, 5 тэрбум ам.долларыг Африкийн импортыг санхүүжүүлэх тусгай санд тус тус олгох ажээ. Мөн Хятадын компаниуд ирэх гурван жилийн хугацаанд Африкийн орнуудад хамгийн багаар тооцоход 10 тэрбум долларын  хөрөнгө оруулалт хийх аж.
БНХАУ 2015 онд Африкийн орнуудад 60 тэрбум долларын тусламж олгохоо амлаж байсан бөгөөд энэхүү санхүүжилт олгогдсон гэж Ши Жинпинь нэмж хэллээ.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг