Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т Монгол Улс нэгдэн орох тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Хэлэлцээрт нэгдэн орох тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын ХЭГ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.
Монгол Улс 1997 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Дэлхийн худалдааны байгууллагын 130 дахь гишүүн болсноор тус байгууллагын гишүүн 164 оронтой нэн тааламжтай нөхцөлөөр худалдаа хийх, гишүүн орнуудын худалдааны бодлого, баримт бичгүүдийн мэдээллээр хангагдах, өөрийн улсын эрх ашгийг хамгаалах, техник туслалцааны хүрээнд дэмжлэг авах нөхцөл бүрдсэн билээ.
Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр” нь 1980 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүчин төгөлдөр болсон бөгөөд 32 улс нэгдэн орсон байна. Хэлэлцээрийн гол зорилго нь цэргийн зориулалтаас бусад иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр болон холбогдох тоног төхөөрөмжийн худалдаанд үүсэж байгаа бэрхшээлийг арилгах, хэлэлцээрийн хавсралтад тусгагдсан тоног төхөөрөмж, эд ангийг гаалийн татвараас чөлөөлөх зохицуулалттай юм.
Монгол Улсын иргэний нисэхийн салбарт 2018 оны тавдугаар сарын байдлаар зорчигч тээврийн 18, хөдөө аж ахуй, сургалт, ачаа тээврийн 13 агаарын хөлөг ашиглагдаж байна.
Иргэний нисэхийн салбар нь нийгэм, эдийн засгийн онцгой чухал бүрэлдэхүүн болохын хувьд агаарын тээврийн зах зээлийг өргөжүүлэх, агаарын хөлгийн тоо, хүчин чадлыг нэмэгдүүлэх, технологийн цаашдын хөгжлийг олон улсын түвшинд хүргэх зорилгоор иргэний агаарын хөлөг, түүнийг сэлбэг, тоног төхөөрөмжийг худалдан авах ажиллагааг хялбаршуулах, Засгийн газраас татварын бодлогоор дэмжих зайлшгүй шаардлага гарч байгаа юм.
Энэхүү хэлэлцээрт нэгдсэн орсноор:
-Агаарын хөлөг, түүний сэлбэг, тоног төхөөрөмжийн худалдаанд учирдаг саад бэрхшээлийг багасгаж, хялбаршуулах, улмаар арилжааны агаарын тээврийн салбараас гадна хөдөө аж ахуй, түргэн тусламж, хувийн хэрэгцээний зэрэг ерөнхий зориулалтын агаарын тээврийн салбарын хөгжилд дэмжлэг болох;
-Зорчигч тээврээс гадна цэргийн зориулалтаас бусад бүх төрлийн иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр, түүний эд анги, иргэний агаарын хөлгийн бүрэлдэхүүн хэсэг болох эд ангиуд, газар дээрх нислэгийн бүх төрлийн дадлагын төхөөрөмж татвараас чөлөөлөгдөх боломжтой болсноор иргэний нисэхийн салбарт агаарын хөлөг авч ашиглах татварын таатай нөхцөл бүрдэх;
-Агаарын хөлгийн засвар үйлчилгээ хийх экспортын үйлчилгээ Монгол Улсад өргөжин хөгжих зэрэг давуу талууд бий болох ажээ.
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл0
Гахай царайлсан энэ хоер голигор хужаа Монгол улсыг үнэхээр муухай харагдуулж байна.Монголд ирсэн гадаадууд энэ хоерыг хараад Хятадын нэг мужад ирсэн юм шиг сэтгэгдэл төрдөг байх даа.
Сэтгүүлчдэд олдсон ганцхан жагсаалтад 1 250 000 тонн исэлдсэн нүүрс, 3 510 000 тонн коксжих нүүрсийг олборлуулах гэрээ байсан. Тэгэхээр дээрх гэрээнүүдээс л гэхэд нэр нөлөө бүхий этгээдүүд исэлдсэн нүүрснээс нь 1 250 000 ам.доллар, коксжих нүүрснээс нь 7 020 000 ам.доллар халаасалсан болж таарсан. Энэ бүхнийг нэхэн тоочсоны учир нь өмнөх Засгийн газрын үед Д.Ариунболдыг “Эрдэнэс Тавантолгой”-н захирал байхад ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат энэ мэтийн гэрээний ажлыг чиглүүлэн заадаг байсан гэдэг юм. Ямар сайндаа л Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг “Чи муу нүүрсний хулгайч бацаан. Чиний идсэн уусан бүх юмыг чинь дэлгэнэ ээ” гэж байхав. Ямар сайндаа л Ерөнхий сайдын үгийн дараа зарим хэвлэл “Тэдний хэрүүлээс харахад “нүүрсний хулгай” гэх үг анхаарал татсан юм. Ерөнхий сайд ямар учраас ЗГХЭГ-ын дарга байсан намынхаа гишүүн, УИХ-ын гишүүнийг нүүрсний хулгайч хэмээн дуудаж эл асуудлыг баримт, нотолгоотой дэлгэнэ хэмээн сүрдүүлэх, илчлэх хоёрын дундуур хэлэв?
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ж.Мөнхбатын нүүрсний хулгайн ямар хэргийг энд ярив? Нэг хэсэг улс төрийн нэр нөлөө бүхий хүмүүс нүүрсний экспортын квотоос мөнгө унагадаг гэх асуудал яригдаж байсан. Үүнийг хэлэв үү… Ж.Мөнхбат ЗГХЭГ-ын дарга байхдаа Хятадад айлчлах үеэрээ Монголоос экспортлох Тавантолгойн нүүрсийг хямд байлгах тохироо хийж, Тавантолгойн нүүрсний борлуулалтын квотыг өөртөө ашигтайгаар тогтоож, 20 сая ам.доллар унагаж халаасалсан гэх асуудал хэвлэлүүдэр шуугиж байсан цаг саяхан. Түүнийг улс төрд орохоосоо өмнө хэр бэл бэнчинтэй, ямар амьдралтай байсныг нь түмэн олон мэдэхгүй ч эргэн тойрныхон нь мэддэг. Ямар ч байсан 100 гаруй мянган ам.долларын үнэтэй цаг сэлгэж зүүх хэмжээний байгаагүй л гэдэг юм.
Ардын намын хулгайчууд хужаа цусны голигор данжаадууд Монголын түүхэнд алуурчид, мафийн дээрэмчид, авлигачид ,хятадын нууц тагнуулууд хэмээх нэрээр тэмдэглэгдэн үлдэж Монголын ард түмэн үеийн үед хараан зүхэж байх болно.
Ми овогт хятадын зургийг битгий байсхийгээд тавиад байгаач,Өмхий үнэртэж баас хүрээд байх юм.