Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Ж.Батзориг, ажил хаясан багш нарын төлөөллийг хүлээн авч уулзан, үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцлаа.
Төсөвт байгаа боломжоороо бид багш, эмч, ажилчдынхаа цалинг нэмэгдүүлсэн. 2019 оны эхнээс цалинг инфляцтай уялдуулан үе шаттай нэмэгдүүлнэ. Ажил хаялтаас болж хүүхдүүд хохирох ёсгүй. Хүүхдүүдийнхээ төлөө ажил хаялтаа зогсоож, хэлэлцээрийн ширээнд сууж ярилцъя. Эдийн засаг, төсвийн орлого сайжрахын хэрээр Засгийн газар багш, эмч, ажилчдынхаа цалин, нийгмийн асуудалд анхаарч ажиллана. Хүүхдээ ч, багш нараа ч хохироохгүй байх шийдлийг хамтдаа хайя гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар уулзалтын үеэр хэллээ.
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны мэдэгдлийг хэлэлцсэн, мөн БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа бидэнтэй уулзаж ярилцсан. Харин өнөөдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга хүлээн авч уулзан асуудлыг шийдвэрлэхийн төлөө байгаад бид талархаж байна. Үйлдвэрчний эвлэл багш нарынхаа цалинг нэмэгдүүлэхийн төлөө цаашдаа ч явна. Бид ажил хаялтыг зогсоохгүй гэж зүтгэсэн зүйл байхгүй гэж МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэллээ. Мөн тэрбээр ажил хаялтыг нэг цаг, нэг өдрийн өмнө ч гэсэн зогсоох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байлаа.
Уулзалтаар МҮЭ-ийн холбооны зүгээс тавьж буй болон багш нарын өмнө тулгамдсан зарим асуудлаар өргөтгөсөн ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсэг өнөөдөр, маргааш хоёр өдөр хуралдаад ирэх даваа гаригаас ажил хаялтыг зогсоохыг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар МҮЭ-ийн холбооны удирдлага болон багш нараас хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ
Сэтгэгдэл0
zandaa hajuud chin suuj bgaa udeer shig har avgai ih gai duudna shuu bushuuhan dald oruul
Амгаланбаатар,Батзориг 2 улсын Э/З ямар байгааг мэдмээр юм гэвч энэ 2 хүн УЛСАА СҮЙРҮҮЛЖ ЧАДААГҮЙ АН-ын үйлдлийг гүйцэлдүүлэхээр даалгавар авсан юм шиг байнаа
Сүх далайтал үхэр амгалан гэдэг шиг эдийн засаг сүйрэх сүйрэхгүйг хэн мэдлээ.зогсоохгүй цаашаа улс орон даяараа ажил хаятал явуулна гэж хэлээч.ОУВСантай нийлж энэ төрийн хулгайч луйварчид идэж ууж авах гэж эдийн засаг сүйрэлд орно гэж хүүхэд хуурч бгаа юм шиг ярих юм даа.орон даяараа ажил хаяж үүнтэй зэрэгцэж төр улсынхаа засаглалыг өөрчилж манан бүлэглэлийг устгах ажилд шамдацгаа.үүнээс өөр боломжгүй юм бна
Төсөвт мөнгө үлдээгээгүй бүгдийг нь өөрсдөө хуваагаад идчихсэн МАН хан ми. энхболдын заавраар. Монголын ард түмэнд эсэргүүцэх дургүйцэлээ илэрхийлэх эрхгүй гэнэ МАН ханы Монголын ард түмэний мөнгийг яааж хувааж авсан нь илэрхээс айцгааж.
Ядуурсан багш сэтнэхүйн ямхр дарамтанд байгааг ухаарахгүй МАН хан ми. энхөолд. Цалингаа нэм гэсэн нь багш нарыг гэмт хэрэгтэн болгож байна Монголын ард түмэнтй өмнө. МАН хан үнэхээр Монголын ирээдүйн дайсангууд. 500000 мянган төгрөгөөр яааж амьдардагийг мэдэж байгаа Монголын ард түмэн. МАН хан мэдэхгүй ойлгохгүй байгаа 500000 төгрөгөөр яааж амьдардаг зовлонг.
Энэ засаг ард иргэд боловсон хүчнээ ялгаварлан гадуурхаж цалинг ялгаатай нэмэх нь буруу,ялгаварлан гадуурхагчид дэлхий дээр байх ёсгүйг хүн төрөлхтөн сануулж байна энэ цагт.гэтэл манайхан байгаа царай нь ...