СӨҮЛ./Синьхуа/. Авлигын хэрэгт холбогдсон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Ли Мён Бакт 20 жил шоронд хорих ял оноохыг Прокурорын газар пүрэв гарагт шаардсан байна.
Ли Мён Бакийн хэргийг эцсийн удаа шүүхэд хэлэлцэх үеэр Прокурорын газрын зүгээс түүнд 20 жил шоронд хорих ял оноож, 15 тэрбум вонын /13.3 сая ам.доллар/ торгууль ногдуулж, 11.1 тэрбум вонын /9.9 сая ам.доллар/ хохирлыг нөхөн төлүүлэхийг шаарджээ.
2008 оноос хойш таван жилийн хугацаанд тус улсын ерөнхийлөгчийн албан тушаалыг хашсан Ли Мён Бакийг хээл хахууль авсан, мөнгө хөрөнгө шамшигдуулсан, эрх мэдлээ урвуулан ашигласан зэрэг авлигатай холбоотой 16 төрлийн гэмт хэрэгт буруутгаж байгаа юм.
Өдгөө 76 настай түүнийг Өмнөд Солонгосын тагнуулын газар, “Самсунг” компани, төрийн өмчит банкны захирал болон нэгэн улс төрчөөс хахууль авсан хэрэгт буруутгасан байна. Үүний сацуу тэрбээр тэтгэвэрт гарсныхаа дараа Хөх ордноос ерөнхийлөгчтэй холбоотой нууц бичиг баримтуудыг хууль бусаар гэртээ аваачсан гэх хэрэгт холбогджээ.
“Ли Мён Бак ерөнхийлөгч байх үедээ хийсэн буруутай үйлдлүүдээ бүгдийг нь үгүйсгэж байгаа нь хөөрхийлэлтэй хэрэг” гэж Прокурорын газар мэдэгдсэн байна.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Манай Ц.Элбэгдоржийн авилгалын дэргэд үнэхээр өчүүхэн авилгал авсан байна. Бас Элбэгдорж сонгуулийн хар машинаар луйвар хийхийг 3-р зэргийн хөрш АНУ-д зөвшөөрсөн байдаг нь цаазаар авах ял юм.
Солонгосын хуулиар бол манай төр, засгийн удирдагчид 100% цаазаар авахуулах юм байнашдээ. Одоо яанаа. За яахав. Хулгайлсан зүйлийнх нь 10%-иар торгодог хуультай юм байна, гайгүй байгаа. Хулгайч нарынхаа төлөө бүр санаа зовчихлоо. Солонгосуудгэж нэг балагтай улсуудаас болж төр, засгийн эрхмүүд маань сэтгэл санааны хямралд орчихно доо. Хөөрхийс.
Манайх хэдий ихийг иднэ төдий бага хоригддог сая$-оос дээш бол 30 хоног гэх мэт
Emhii teneg So nuud bainga Amerikiin zaavaraar ajillah uomaa.Pakenheg yaj tamlaj bga.Uhej bsan bembeg nirguulsen sonuud