sonin.mn
МОСКВА. /NHK/. ОХУ-ын Засгийн газар тэтгэврийн насыг нэмэх төлөвлөгөө гаргасантай холбогдуулан тус улс даяар эсэргүүцлийн жагсаал болсон байна. Жагсагчид ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг огцрохыг шаарджээ.
Өчигдөр болсон энэхүү жагсаалыг ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный уриалсан байна. Эрх баригчдын мэдээлснээр, Москва хотын төв талбайд болсон жагсаалд 2000 орчим иргэн оролцжээ.
ОХУ-ын Засгийн газар тэтгэвэрт гарах насыг таван жилээр нэмэхээр төлөвлөжээ. Ингэснээр эрэгтэй хүн 65, эмэгтэй хүн 60 настайдаа тэтгэвэрт гарах болж байгаа бөгөөд энэ төлөвлөгөө нь ирэх жилээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх ажээ.
Өнгөрсөн зургадугаар сард уг төлөвлөгөөг олон нийтэд танилцуулсны дараа В.Путиний дэмжигчдийн үнэлгээ 80-аас 65 хувь болж буурсан байна.
ОХУ-ын иргэдийн дундаж наслалт 70 байдаг бөгөөд үүнийг АНУ болон Европын орнуудтай харьцуулахад доогуур үзүүлэлт юм.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг