Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Энхбаярыг улс төрд оруулж ирэхийг хүсдэггүй хүмүүс МАН-д ч бий, АН-д ч байдаг. Тэднийг МАНАН бүлэглэлийнхэн гэнэ.
Энэ хүн 2009 онд Ерөнхийлөгчийн албан тушаалаа өгснөөс хойш үхэхээс бусдыг үзэх шиг боллоо. Нөгөөх МАНАН бүлэглэлийн нөхдийн “буян”-аар шүү дээ.
Тэр бүлэглэл нь цагтаа түүний бараа, сүүдэрт явсан голдуу нөхдөөс бүрдсэн байдаг юм. Н.Энхбаяр улс төрд орж ирвэл тэдний албан тушаал, эрх мэдэл юу ч биш болчих аюултай. Тиймээс ямар нэгэн аргаар түүнд хаалт хийх хэрэгтэй болсон гэдгийг хашир улстөрчид, ажиглагчид дүгнэн хэлдэг нь ортой байж мэднэ.
Учир юу гэвэл Н.Энхбаяр намынхаа удирдлагуудын зохион байгуулсан операцийн дагуу 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд унасныхаа дараа МАХН-ыг байгуулсан байдаг. Улс төрийн гуравдагч хүчний орон зайг эзлэн босч ирсэн МАХН нь хормын зуур өндийж, 2012 оны УИХ-ын сонгууль гэхэд хүчтэй өрсөлдөгч болчихсон байв.
Энэ нь МАНАН-д айдас төрүүлж, МАХН-ын толгойг буюу Н.Энхбаярыг хаах аргыг хийсэн байдаг юм. Сонгуульд оролцуулалгүй хаах ажлыг гардан хэрэгжүүлдэг хамгийн гол газар нь СЕХ, хууль хүчний бүх байгууллага болсон.
2012 оны УИХ-ын сонгууль дөхөж байсан үе. Гэтэл дөрөвдүгээр сарын 14-ний үүрээр Монголын хууль хүчний бүх байгууллага гэр рүү нь дайрч, түүнийг нь МАНАН-гийнхан хамт сууж байгаад зохион байгуулан баривчлав. Түүний нэрийг өмнө байгуулсан МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нь УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэв. Гэсэн ч СЕХ зургадугаар сарын 5-ны өдөр хуралдаж, Н.Энхбаярыг нэр дэвшигчээр бүртгэх эсэх асуудлыг ЦЕГ, АТГ, ШШГЕГ-аас лавлагаа авсны дараа шийдвэрлэхээр хойшлуулав. Дараа нь зургадугаар сарын 8-ны өдөр дахин хуралдаж, Н.Энхбаярын талаар ЦЕГ, АТГ, ШШГЕГ-аас холбогдох лавлагаа авсны дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв. Ингээд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.2, 29 дүгээр зүйлийн 29.10, 29.11.4 дэх хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Н.Энхбаярыг УИХ-ын гишүүнд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэрийг гаргалаа гэж мэдээлсэн юм. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаярыг бүртгэхээс татгалзахдаа Сонгуулийн хуулийн 27.5.2. Нэр дэвшүүлэхдээ тухайн хүний УИХ-ын гишүүн байх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвар, эх орон, ард түмний тусын тулд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалан бэхж үүлэх төгс эрмэлзэл, шударга ёс, хууль дээдлэх ёс, УИХ-ын гишүүний ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх чадварыг харгалзан үзэх, 29.10. Сонгуулийн ерөнхий хороо болон тойргийн хороо энэ хуулийн 29.2-29.4-т заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор нэр дэвшигчээр бүртгэх эсэх тухай асуудлыг шийдвэрлэнэ, 29.11.4. Нэр дэвшүүлэх ажиллагаа энэ хуулийн 27 дугаар зүйлд заасныг зөрчиж явагдсан бол нийт нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзана гэснийг ашигласан байдаг.
Энэ сонгуулийн дараа 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болох байв. Хэрэв Н.Энхбаяр суллагдаж, МАХН-аасаа нэр дэвшсэн бол ялалт байгуулах магадлал өндөр байлаа. Гэвч Ерөнхий сайд Д.Бямбасүрэнгийн хэлсэнчлэн “үхрийн бөөр шиг хэдэн юм эвлүүлээд” ял тулгаж шийдэв. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа түүнийг суллав.
2016 оны УИХ-ын сонгууль дөхлөө. Гэвч МАХН-ын байрны асуудал гээч сөхөж, гадаадаас нэг этгээд энэ байрны наймааны хохирогч болоод гарч ирсэн байдаг. Мөн хууль хяналтын байгууллагаас МАХН-ын санхүүг шалгах зэргээр түүний тэргүүлсэн намыг бүхэлд нь сонгуульд оролцуулахгүй байхаар хаалт тавьж үзэв. Ингэж явсаар яг сонгууль болонгуут Н.Энхбаярыг “цагдаагийн тодорхойлолт” гэдэг бичгийг үндэслэн нэр дэвших эрхийг нь хасчихлаа.
Жилийн дараа 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль болов. СЕХ 2017 оны тавдугаар сарын 14-нд хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшүүлсэн Н.Энхбаярыг “…Сонгуулийн тухай хуульд заасан баримт бичгийг дутуу ирүүлсэн, ялтайд тооцогдох хугацаа нь 2017 оны наймдугаар сарын 2-ны өдөр дуусахаар байгааг холбогдох байгууллагууд тодорхойлсон. Сонгуулийн тухай хуульд “Сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан гэж анхан шатны санал авах өдрөөс өмнөх хуанлийн таван жилийн хугацаанд тасралтгүй зургаан сараас дээш хугацаагаар гадаад улсад оршин суугаагүй байхыг ойлгоно” гэж заасан шаардлагыг хангаагүй байна” гээд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах шийдвэр гаргасан байдаг юм.
Өөрөөр хэлбэл, МАНАН бүлэглэл ийм маягаар 2012 оноос хойш болсон бүхий л сонгуульд Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхгүйгээр маш сайн хааж чадсан юм.
Энэ хооронд МАХН ч Монголын улс төрийн гуравдагч хүчний орон зайд албан ёсоор гарч ирж, тус намын дарга Н.Энхбаярын рейтинг улам өссөөр өнөөдрийг хүрэв.
2016 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, 65 суудал авсан МАН нэг гишүүнээ огцруулав. Монголын улс төрийн түүхэнд байгаагүй “бандаашны” гэх асуудлаар Хэнтий аймгийн 42 дугаар тойргоос сонгогдсон Д.Гантулга олон нийтийн шахалтын дагуу “өөрийн хүсэлтээр” УИХ-ын гишүүнээс огцорсон нь тэр. Ингээд тэр тойрогт нөхөн сонгууль болох нь тодорхой болж, УИХ-аас нөхөн сонгуулийг товлон зарлаж, 62 дугаар тогтоолыг гаргасан. СЕХ ч нөхөн сонгуулийн бэлтгэл ажилдаа ороод байлаа. Энэ хооронд улс төрийн хүчнүүд ээлж дараалан, ил далдаар Хэнтий аймагт элдвийн тандалт судалгаа хийж байв. Тэнд Н.Энхбаяр хамгийн өндөр рейтингтэй байгаа нь судалгаа бүрээр л гарч ирсэн байдаг.
Тиймээс өөрөө зарлаагүй ч Н.Энхбаяр Хэнтийд нэр дэвшинэ. Нөхөн сонгуульд УИХ-ын гишүүн болно гэсэн яриа хөөрөө гэдэг юм уу, таамаг тооцоо ч гэдэг юм уу зүйл улс төрийн хүрээнд хүчтэй яригдаж байлаа. Гэвч Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн жолоочийн хадам ээж Үндсэн хуулийн цэцэд Нөхөн сонгуулийг эсэргүүцсэн мэдээлэл гаргаж, Цэц түүгээр нь шийдэж орхисон юм.
Хэрэв Хэнтийн нөхөн сонгууль товлосноороо 2018 оны аравдугаар сарын 7-нд болсон бол, Н.Энхбаяр нэр дэвшсэн бол Н.Энхбаяр ялж, У.Хүрэлсүх унах байсан гэж ажиглагчид дүгнэж байгаа. Тэдний хэлж буйгаар У.Хүрэлсүх өрсөлдөхгүй ч МАН ялагдаж, намын дарга У.Хүрэлсүх улс төрийн хариуцлага хүлээж албан тушаалаа өгөх байжээ.
Тиймээс МАНАН бүлэглэл дахин хаалт хийж Хэнтийн нөхөн сонгуулийг цуцалж орхисон хэрэг.Харамсалтай нь ингэхдээ Хэнтийн 42 дугаар тойргийн сонгогчдын Үндсэн хуулиар олгосон сонгох эрхийг зөрчсөн байдаг. Үндсэн хуулийн 16.9-д “…шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэж зааснаар Н.Энхбаярын сонгогдох эрхийг ч 2012 оноос хойшх бүх сонгуульд зөрчсөн байгаа юм.
Өнгөрсөн зургаан жилийн хооронд болсон дээрх үйл явцуудыг тоймлоход ийм. Эндээс олон дүгнэлтийг хийж болно. Ерөөс Монгол Улсын хууль хүчний байгууллага, сонгуулийн төв байгууллага, тэр бүү хэл Үндсэн хуулийн цэц хүртэл МАНАН бүлэглэлд ил цагаан үйлчилж, хуульт ёсыг завхаруулж байгаа нь тун ч эмгэнэлтэй юм. Албан тушаал, эрх ашгаа хамгаалахын тулд хуйвалдааны засаглалыг бий болгож, түүгээрээ Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хэлсэнчлэн “шударга бусын хонгил”-ыг үүсгэж, улс төрийн өрсөлдөгчдөө намнадаг, хаадаг үйл ажиллагаа энэ зургаан жилд явагдсан байгаа юм.
Ийм аргаар Н.Энхбаярыг хэд хэдэн сонгуульд оролцуулалгүй хаасан гэсэн үг. Эцэстээ түүнийг хаахын тулд бүхэл бүтэн тойргийн сонгогчдын сонгох эрхэнд халдчихав.
Шуудхан хэлэхэд, нэг хүнийг хаадаг байснаа нийтийг боодог болчихлоо.
Сонгох эрх бол монгол хүний амьд явах эрхтэй дүйцэхүйц үндсэн эрх юм. Чухамдаа үүнийг буй болгоно гэж 1990 оны цагаан морин жилээр Монголд ардчиллын салхи сэвэлзэж, улмаар ардчилсан хувьсгал ялсан билээ.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Монголын авлигалын загалмайлсан эцэг 7 сарын 1-нд 5 хүн буудан алах зөвшөөрөл өгсөн балинхамарт хулгайчийг шоронд нь буцааж хий.
Чи тэр Монголын баялгийг сорж байгаа МАНАН бүлэглэлийн олигархуудаа л бууд. Энхбаяраас илүү тэд л ард түмнээр тоглож хагарталаа баяжиж байгаа. За чи ч тэдний уяаны л гөлөг биздээ
Алуурчин, авилгалын загалмайлсан эцэг Н.Энхбаярыг терд алба хашихыг насан туршид нь хориглох хэрэгтэй. Улсаас хулгайлсан олон зуун тэрбумаа идээд л хэвтэж бай. Бvvр их шунаад яахав.
Алуурчин, авилгалын загалмайлсан эцэг Н.Энхбаярыг терд алба хашихыг насан туршид нь хориглох хэрэгтэй. Улсаас хулгайлсан олон зуун тэрбумаа идээд л хэвтэж бай. Бvvр их шунаад яахав.
Энхбаяр нэр цэвэр, мэдлэг чадвартай, эх оронч хун. Энхбаярыг яаж ч харуулах гээд чадахгуй, Моншолчууд дэмжинэ
Enhbayriig shuusen 3-- honogiin huraldaaniig Mongoliin ard tumen uzsen yamarch hohirogchgui nehemjlegchgui hooson jujig baisniig harsan Enhbayriig daramtalj baigaa oligarah deeremchin ter bumtnuud ofshorchidiig barivchlan shalgah tsag ni bolson tur zasagt uunees uur hiih tulgamdsan ajil alga !!!!!!
Unen2.MAHAH chini Enkhbayariin buteel
Lyani pu tcai elbegdorj ta 2 hol yavahgvi.udahgvi barij avch alahiin muuhaigaar alnaa ta 2iiig .ulsaan zarj humurch samarchihaad zbgeer ungurnu gj bhgvi shvv
7 сарын 1 ний уймээнийг Элбэгдорж Сухбаатарын талбай дээр чаралсаар байгаад эхлуулсэн бичлэг нь байгаа шуу, Энхбаяр байгаагуй бол 5 байтугай 50 хун алах сонирхол МАНАН д байсан байх, Энхбаяр 7 сарын 1 ний асуудлыг авч хэлэцэнэ гэхээр Элбэгдорж тэргуутэнгууд шоронд хийж хэлмэгдуулсэнийг Монголчууд мартаагуй байна
БҮХ Л АЛБЫГ 20 ЖИЛ ХАШСАН.АВИЛГАЛ АЛБИН ТУШААЛЫН НАЙМААА БӨГС ДОЛООХ ЗАМЫГ МАШ САЙХАН ДАРДАН БОЛТОЛ ЗАССАН ДАА.ЭНХБАЯР ХҮН ШИГ ТӨРИЙН ТЭРГҮҮН ШИГ БАЙСАН БОЛ ЭНЭ ТӨРД БАЙГАА ЗАВХРАЛ АРАЙ Л БАГА БАЙХ БАЙСАН ЮМ.МАНАНГИЙН ЭЦЭГ МАНАНДАА ӨС САНАЛААЛ
Энхбаяр урьд нь байсан тулдаа Монгол улс оргиж байна, Харин Энхбаяр байгаагуй бол хузуугуй тэргуутэнгууд Монголыг устгаад дуусч байх байсан болов уу, Монголчууд азтай л байна
20 оны сонгууульд одоо байгаа хулгайч нараас нэг ч хулгайчийг сонгож болохгүй шүү.Эд нар л насаараа дарга хийж хамгамж эдлэн ууж идэхээр төрчихсөн байдаг юм уу? Бусдад нь боломж олгое.
enhbayr 5 tolgoi erdent asem byngol bvgdiig avsan shvv
даравч далдайна, булавч бултайна гэж. Н.Энхбаярт амжилт хүсье.
Алуурчин, авилгалын загалмайлсан эцэг Н.Энхбаярыг терд алба хашихыг насан туршид нь хориглох хэрэгтэй. Улсаас хулгайлсан олон зуун тэрбумаа идээд л хэвтэж бай. Бvvр их шунаад яахав.
Alyyrchin Bayar Elbegdor gadniizaxialga absan yrbagchid MAHAH bvleg bna bna
тарвага ми овогт нар боож үхэхнээ. өөрсдөө л жинхэнэ алуурчин авилгачид байж.
Хамгийн аюултай нь МАНАН сонгуулийг хар машинаар явуулах АНУ-ын Элчин сайдын Яамны зааварыг нохой шиг дагадаг юм. Нэгэнт гадны захиалгаар сонгуулийн луйвар хийж байгаа тохиолдолд улс орныг зохиомолоор хуулиар хорлох үүрэгтэй хөлсний кнопчид "сонгогддог". Ийм байхад зөвхөн УОВС-ын уяаны ноход Сангийн Яамны сайд болж даалгавараа үг дуугүй биелүүлэх үүрэгтэй болдог. Тиймээс МАНАН бол харийн колоничлогчдын уяаны ноходын үүр оромж юм.
Hentiinhan arhindaa haluurj tsus oirtood temtseh ch seheegui mahan tolgoinuud boljee
Наабарваан гэж нөхөр Монголын төрд байж болох бүх өндөр албантушаалыг хашиж үзлээ,тэгээд яг юу хийв? МАН,АН бүлэглэлийг бий болгосон хүн нь наамбарваан өөрөө шүү дээ,хэт их шунал хогийн муу санаа хоёроосоо болж хамуудда жийгдсэн л хүн шд.Наабарвааныг дагаж их далдайвал толгойгоо ч гээчихэж мэдэх юм шүү!
Zunusun odoo
Ene buh Novshiig Enhbayar chin gardan ehluulee bizde
harin ch erliizvvdiig nam darj baisan yum daa
iim erguu teneg novshnuud uhaarah tsag ni bolson baimaar ym daa
Hun buhen mdne.Erliiz Enkhboldiig gargaj irsen
Н.Энхбаяр одоо дуугүй зайлаач ээ, Монголын төрд тарьсан гай нь хангалттай шүү, Жинхэнэ авилгын загалмайлсан эцэг гэж үнэн шүү дээ
Unen.Umdunduu hii taviad l Yavaad baihiin chaavaas
Erliizee umhii sad taviulaad vhlee yu. Tegeh tusam enhbayriig gargnaa
6 сарын өмнө ажлаа өгнө гэсэн заалт чинь харин үндсэн хууль зөрчиж байгаа юм. нөхөн сонгууль ээлжит бус сонгуульд энэ заалт хамаарахгүй. иргэдийн сонгох эрхийг зөрчиж болохгүй. нөхөн сонгуульд нэр дэвшихийг хориогүй. үндсэн хуулийн цэцэд хандсан 2 авгай нэр дэвшихийг нь иргэд харах хэрэгтэй.
Сонгуулийн бус жилд сонгууль явуулбал төрийн албан хаагч 6 сарын өмнө нэр дэвшинэ гэсэн хуулийн заалт байхгүй байхад үндсэн хуулийн цэц хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй .Энэ шийдвэр нь өөрөө хууль зөрчжээ.
Enkhbayar tetgevertee gar hEden batsaan daguulaad onig blood yavah yum
Saaan haah helegtei.
“Зууны мэдээ” сонин Н.Энхбаярын хувийн сонин. Мань хүн өөрөө бичээд өгдөг. Тэрнийг сонин нь хэвлээд олон нийтийн тархи угаах санаатай. Бүтэхгүй дээ. Больж үз.
Busad sonin tv nvvd heniihvv .bvgd manangiih shvv dee
2016 17 erunhii said hiij baih hugatsaandaa mongoliin nuluuu bvhiii nvvrsnii ordnii litsents avch ah hvv hamaatniihaa ner deer shiljvvlsen iig eh survalj medeelj bn . ene onuudiin litsentsiig shalgaa .... mi ovogttoi huivaldan oyuhorol . bymbatsogt ter veiin saiduud bvgd litsents husch nuutslan hytadruu huviaraa nvvrs gargajaar zehej bn . ene bol hardalt bish . bodit zvil . ard tvmen. erunhiilugchuu . ingeed tonuulaad husuulaad 65 lalariig deeree zalj turiig samruulsaar baih uu ????

.Оросод төлөх өрнөөс 50 сая доллар алга болсон.Энэ мөнгийг Балинхамарт идсэн.
250 say dollor bvren bvten tulugduj ur hvchingvi bolsoon gej putin medegdsen shvv dee
za yamarch l manangiihan shig ulsaa hudaldaj opshordoogvi .yadarsan ard tvmniihee tald bat zogsoj bgaa hvn .iim hvniigl jinhene eh oronch geh bhdaa
Ардчилалыг 1990онд эрх чөлөөтэй сонгох,сонгогдохын төлөө хийсэн байтал Элбэгдорж мэтийн партизанууд ни үүнийхээ эсрэг ажиллаж зовхөн албан тушаалд хүрэхийн төлөө хувсал хийжээ.
Ардчилалыг 1990онд эрх чөлөөтэй сонгох,сонгогдохын төлөө хийсэн байтал Элбэгдорж мэтийн партизанууд ни үүнийхээ эсрэг ажиллаж зовхөн албан тушаалд хүрэхийн төлөө хувсал хийжээ.
ЭНХБАЯРЫГ БАРАХ ЦАГТАА БАРААГҮЙ ШҮҮ. ТА НАР. ШЭЭС АЛДААД Ч ӨНГӨРСӨН. ТА НАРЫГ ТУУШИНДАХ БОЛТУГАЙ
Монголын жинхэнэ Ерөнхийлөгч бол Н. Энхбаяр шүү. Чацгадорж тарвага чадваргүй өгөр айхдаа хилс хэргээр хорьж байж ерөнхийлөгч гэж өөрийгөө зарлаж 8 жил Монголыг самарч, бутаргасан хамгийн бузар, хамгийн хар мөртэй амьтан гэдгийг түүх гэрчилнэ.
7-р сарын 1 үймээний гол зохион байгуулагч, турхирагч нар бол элбэгдорж, сосорбарам, магнай, батүүл нар. 5 хонгио элбэгдоржийнх. Тэгэхээр хариуцлагыг эд нар үүрч, яллагдах ёстой
Bi mongoliig aaziin BAR bolgono. Ih amarhan. Haaaaaa
Нэг хүнийг хаагаад байгаадаа ч биш цаанаа нь но их бий. Хуулиа мөрддөг юм бол иргэн хүн эрхээ эдэлж чадахгүй байгааг бүгд харж л байна шүү дээ. Энэ төр гээд байгаа юмны тухайд хэлэх үг олдохгүй бизээ.Нурна даа.
Энхбаяр бол шуналын микроп. Улс төрийн вампир. Энхбаяр зайл
Н.Энхбаяр түмэнд хэрэгтэй юу хийж бүтээсэн юм бэ? Бүх л том албан тушаал бүгдийг л хашаа биз дээ. Эрх мэдэл бүх юм байхад авилгал, албан тушаалыг зарах ажлыг эхлүүлсэн. Энэ нь түүний бүх сайн үйлийг талаар болгосон доо.