sonin.mn
Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал Япон Улсын ЦЕГ-ын даргын тусгай зөвлөх бөгөөд Олон улсын хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн гүйцэтгэх захирал, комиссар Нобору Накатани-г өөрийнх хүсэлтээр хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Япон Улсын ЦЕГ-ын тусгай зөвлөх, хурандаа Хидето Кайда, Япон Улсын ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Олон улсын мөрдөн шалгах ажиллагаа хариуцсан захирал, хурандаа Тошинобу Ясухира нар багтсан бөгөөд Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Цагдаагийн атташе, хошууч Ойкава Тору болон ЦЕГ-ын Захиргаа, удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий, Интерполын Үндэсний төв товчооны ажлын албаны дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Баясгалан нар байлцлаа.
 
 
Уулзалтын үеэр хоёр орны Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх асуудлыг  хэлэлцэж, хоёр байгууллагын хоорондын хамтын ажиллагааг улам бататган хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах эрмэлзлэлтэй байгаагаа хоёр талаас харилцан илэрхийлэв.
Комиссар Нобору Накатани нь Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргын газарт өндөр албан тушаал хашиж байсан туршлагатай нэгэн бөгөөд ЦЕГ-ын удирдлагатай хийсэн уулзалтын дараагаар Монгол Улсын Интерполын Үндэсний төв товчооны ажлын албаны үйл ажиллагаатай танилцлаа.