Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас Төрийн албан хаагчдын цалинг энэ сарын 01-нээс 8 хувиар нэмэх шийдвэр гаргасан.
Эрүүл мэндийн салбарын ачааны хүндийг нуруундаа үүрдэг сувилагч нарын цалин 127-183 мянган төгрөг буюу 20-30 хувиар нэмэгдэж буй. Энэхүү нэмэгдэл санхүүжилтийг хэрхэн зохион байгуулсан талаар ЭМЯ-ны Эдийн засаг, санхүүгийн хэлтсийн дарга Д.Нарантуяагаас тодрууллаа.
Тэрбээр, “Эрүүл мэндийн салбарын харьяа байгууллагуудын 20 мянган ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлэхэд нийт 9 тэрбум төгрөг шаардлагатай. Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ний өдрийн 263 дугаар тогтоолоор сувилагч нарын цалинг ТҮЭМ-2 гэсэн ангиллаас ТҮЭМ-4 зэрэглэлд шилжүүлэх, цалинг 8 хувиар нэмэх шийдвэр гарсан. Тиймээс 2018 оны 9 дүгээр сарын 03-ны дотор бүх байгууллагад цалин нэмэх тооцооллын хамт хүргүүлж, энэ онд эрүүл мэндийн салбар 9 тэрбум төгрөгөөр өр төлбөргүй ажиллах бүрэн боломжтой болж байна” гэв.
ЭМЯ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран ирэх онд эрүүл мэндийн салбарын нийт ажилчдын цалингийн сүлжээг шинэчлэхээр ажилласан байна. Цалингийн сүлжээний шинэчлэл ажлын байрны үнэлгээнд суурилан хийгдэж байгаа. Тухайлбал, эмч нар ТҮЭМ-4 болон ТҮЭМ-5 зэрэглэлийн дагуу цалинждаг бол шинэчлэлийн үр дүнд 2-3 зэрэглэл ахиулахаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай зөвшилцөөд байгаа аж.
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Стандарт банкны өрийг С.Баяр, Сугар нар төлөх үү эсвэл Эрдэнэт төлөх үү?
ард түмэн буюу татварын мөнгөөр төлнө
за да эмч хийснээс сувилагч нь дээр юм байна. Хэл амгүй,хариуцлага бага, эмнэлгийн байгууллагыг авч явна гэх юмгүй...
СУВИЛАГЧ ХАРИУЦЛАГА ҮГҮЙ ГЭЖ ХЭН ЧАМД ХЭЛЭЭВ. ЧИНИЙ ХҮҮХДЭД ТАРИА АНДУУРААД АЛЖ БОЛНО ГЭСЭН ҮГ ҮҮ
одоо бусад нь цалингаа нэмүүлье, адилхан л нэмэх хэрэгтэй шүү
Өвчтөндөө өөрийн ээж, аав, эгч, ах, дүү, ханиа эмчилж асардаг тэр үнэн сэтгэлээрээ хандаж ажиллаарай. Та нар мундаг хүмүүс шүү. Амжилт хүсье
bitdii hudlaa medeelel ogood bai hezee 127-183 iig nemsiin 40 oor l nemcheed oorsdiigoo dowiilgool selsneeree menj chadaaagui bj
Emnelgiin dund mergejilten gej bugded ni nemeh bsiin. Tsalingaa nemuuleegui suvilagch nar bnaa.