Багш нарын ажил хаялт эхлээд яг долоо хонож байна. Салбарын яамнаас өгсөн мэдээллээр улсын хэмжээнд 177 сургуулийн багш нар ажил хаялтад оролцож байгаагийн ихэнх нь нийслэлийн сургууль байгаа юм. Улаанбаатар хотод хүн амын хэт төвлөрөл үүссэнээс улбаалан зарим сургууль гурван ээлжээр сургалт хүмүүжлийн ажлаа явуулж, нэг ангид 45-50, цөөн тохиолдолд 60 хүртэл хүүхэд суралцаж, багш нарын ачаалал их байгаа нь үнэн. Төр, засаг энэ байдлыг мэдэхийн дээдээр мэдэж байгаа учраас боловсролын салбарт ажиллаж буй багш нарынхаа цалингийн сүлжээг 1-2 шатаар ахиулж, цагийн хөлсийг 8-30 хүртэл хувиар нэмье. Цаашид улс орны эдийн засгийн бодит байдалд тулгуурлан үе шаттайгаар нэмэгдүүлье гэсэн санал санаачилга гаргаж, тушаал шийдвэрээ ч баталгаажуулсан. Гэтэл эрдмийн үүдийг нээж өгөх ариун үүрэгтэй эрдэмтэн багш нар "дөргүй бух мэт" загнаж, сургууль соёлынхоо газарт суулт зарлаж байснаа улмаар Сүхбаатарын талбайд жагсч, ажил хаялт болгож үргэлжлүүлэв. Ийнхүү хугацаагүйгээр ажлаа хаясан нь эрдмийн их өргөөнд зочилж, номын гүн далайд умбах хүсэл зорилго дүүрэн, сургуулийн танхимыг зорьсон олон мянган бяцхан иргэдийн гэгээн мөрөөдөл рүү ус цацсантай адил явдал боллоо. Өнгөрсөн болон энэ долоо хоногийн хамгийн дуулиантай үйл явдал энэ байсан. Цаашдаа ч тийм байх нь.
Нийгмийн дээд давхаргын ухамсар, боловсролтой хэсэг гэгддэг багш нар улс орныхоо эдийн засгийн бодит байдал, боломж бололцоог яагаад ойлгохгүй байгаа юм бол. Эсвэл үүний цаана тодорхой нам эвсэл, бүлэг хүчний улс төрийн зорилго, хорлон бусниулах үйл ажиллагаа байна уу гэж олон нийт хардаж байгаа нь ч буруу биш байх.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар багш нарын цалинг өнөөдөр шаардаж буй хэмжээнд буюу 50 хувь хүртэл нэмэгдүүлбэл нэг их наяд төгрөг шаардлагатай болох бегөөд үүнийг даах төсөв одоогоор байхгүйг учирлаж байсан. Сүүлдээ багш нарын цалинг нэмэхийн тулд малчдаас малын хөлийн татвар авах санал санаачилгыг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэвшүүлж байна. Аргаа барсан л хэрэг юм даа. Нөгөө талаар багш нарыг ажил хөдөлмөрт нь буцаан оруулж, хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангуулах санаачилга гэж ойлгож болох юм. Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ, Хүүхдийн хөгжил оролцоог дэмжих байгууллагуудын үндэсний сүлжээ зэрэг ТББ-аас өчигдөр мэдээлэл хийж, багш нарын ажил хаялтын улмаас 100 мянга гаруй хүүхдийн сурч мэдэх, хамгаалуулах эрх зөрчигдөж байгааг дуулгалаа.Тэд томчуудын буруу үйл ажиллагаа, хөшүүн зөрүүд тэмцлийн уршгаар хүүхэд хохирч байгаа энэ тохиолдолд хэн хариуцлага хүлээх талаар асуудал дэвшүүлж, хүүхэд хамгааллын хуулийн дагуу ажил хаялтыг зохион байгуулагсад хүлээх ёстой гэдгийг анхааруулсан юм. Тэр нь мэдээж, МҮЭХ болон түүний салбар Боловсрол, соёл шинжлэх ухааны үйлдвэрчний холбоо байх болно. Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээний зохицуулагч Н.Цэвээн хэлэхдээ "Монгол Улс ямар ч нөхцөлд хүүхдийн эрхийг хамгаалахаар олон улсын өмнө хүлээсэн үүрэгтэй. Мөн Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4.1 1-д "Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд гэж эрүүл мэнд, амь нас, хөгжих хэвийн орчин алдагдсан, хууль ёсны эцэг эх, асран хамгаалагчгүй, гамшиг онцгой байдлын нөхцөлд байгаа хүүхдийг хэлнэ" гэж заасан байдаг. Үүнээс үзвэл эцэг эх нь ажилдаа явсан, халаалт дулаан нь ирээгүй хүйтэн хөндий байранд хашигдаад байгаа хүүхдийг ямар нөхцөлд байна гэж дүгнэх вэ" хэмээн санаа зовниж байлаа.
Тиймээс Засгийн газраас онцгойлон анхаарч, нэн даруй зөвшилцөлд хүрэхийг хүсч, хүүхэд багачууд, олон нийтэд хандаж уриалга гаргаж байгаагаа танилцуулав. Үүнд, хүүхэд эрсдэлт байдалд орсон бол хүүхдийн утас 108 дугаарт холбогдох, харьяа дүүрэг, хорооны цагдаа, эрүүл мэндийн байгууллагад хандах, ажил хаялтын хугацаанд музей, үзвэр үйлчилгээ, сүм хийд, хувийн хэвшлийн байгууллага, компанийн хамт олон нийгмийн хариуцлагаа өндөржүүлж, хүүхдэд зориулсан урлаг соёлын арга хэмжээг үнэ төлбөргүй зохион байгуулахыг уриалжээ. Энэ нь ёс төдий мэдээлэл, хүүхдийн төлөө гэх нэртэй байгууллагын хувьд дуугарах ёстой гэж ээлж өнгөрөөсөн хурал шиг санагдсан. Уг нь нэгэнт үндэсний хэмжээний сүлжээ юм бол хүүхдэд зориулсан бодит ажлыг өөрсдөө санаачлан зохион байгуулж, ядахдаа эрсдэлт гэж нэрлээд байгаа нөхцөл байдалд орсон хүүхдийн санал хүсэлтийг авах утас ажиллуулахаа мэдэгдсэн бол илүү үр өгөөжтэй ажил болох байлаа.
Олон нийтийн сүлжээгээр багш нарын ажил хаялтыг дэмжиж уухайлсан, эсэргүүцэж буруутгасан олон янзын санал сэтгэгдэл явж байгаа ч олонх нь таагүй хүлээж авч байна. Зарим сургуулийн жагсаалд оролцсон багш нар нь цуглаж, өдрийн "урамшуулал"-аа авч байгааг нүдээр харж, чихээр сонссон хүн ярьж байхтай таарлаа. Хаанаас гарсан хэний мөнгөөр багш нарын гарыг цайлгаж, алгыг тэнийлгэж байгаа нь тун сонин. Одоо хичээлийн шинэ жил эхлээд арваадхан хонож байхад багш нарын цалин хөлсийг урьдчилж тараахаар санхүүжилт өгөөгүй нь тодорхой. Тэгэхээр үүний цаана зохион байгуулалттай, бас ч хөрөнгө мөнгөтэй хэсэг бүлэг байна гэж хардах үндэслэлтэй юм.
Хэдхэн хоногийн өмнө МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "Засгийн газар багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар бидэнтэй зөвшилцөж байсан ч тодорхой хувь хэмжээн дээр тогтоогүй. Гэсэн ч өөрсдөө дур мэдэн ийм шийдвэр гаргаж, 8-30 хүртэл хувиар нэмэгдүүлэхээр болжээ. Үүнийг бид эсэргүүцэж байна" гэж мэдэгдэл хийхдээ "Бидэнтэй зөвшилцөөгүй" гэж удаа дараа давтан хэлж байсан юм. Түүндээ шаралхаж, үйлдвэрчний байгууллагынхаа хүч чадлыг харуулах гэсэндээ ингэж муйхарлана гэж баймааргүй л юм. Алин боловч энэ ажил хаялт, муйхар бодлогын цаана үр хүүхдүүдийн минь сурч боловсрох, мэдэж гэгээрэх эрх зөрчигдөөд байгааг эрдэмт багш нар бодож болгоох цаг болжээ. Долоодугаар ангид дэвшиж суралцсан зээ хүү маань гэртээ уйдаж гансраад "Багш нарт хүссэн мөнгийг нь өгөөд ажилд нь оруулчихдаг баян хүн байдаггүй л юм байх даа" гэж бодлогоширч сууна. Багш таны хүүхэд ч гэртээ л байна уу.
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
yu zaadag bolood ichdeggyi yum uu tsaana ny turxirch bui xun ny Enkhbayar shuu dee
Офшорт нуусан 17 тэрбум доллараас ганц тэрбумыг нь авчрахад л багш эмч нарын цалинг 50% нэмнэ шүү дээ. Багш нар өртэй, цалин муутай бол яаж хүүхдэд хичээл заах билээ. Шүүгч прокурорын цалин хэдэн сая болгож нэмэхдээ асуудалгүй нэмдэг мөртлөө хэдэн багш нарыг ингэж үйлийг нь үзэх ямар хэрэг байна.
ЕР НЬ ХАЯЖ Л БАЙГ.ЭНЭ ЖИЛ ХҮҮХДҮҮД АМАРЧ АВАГ.БАГШ НАРЫН ЦАЛИНГ Ч ХЭМНЭЕ.ДАРААГИЙН ЖИЛ ХЭМНЭСЭН МӨНГӨНӨӨСӨӨ БАГА САГЫГ НЭМЬЕ
Ажил хаялтыг ХХБанк санхүүжүүлж, харгис феодал Эрдэнэ ван толгойлогчтой АНус бүлэглэл зохион байгуулсан байна.
Neg angid 50 60 xvvxed chixchixed yaj syrga geed bna?!?!?!?!?????????????
МАН-ын хулгайч луйварчингуудын хулгайлж идсэн хөрөнгөний дэргэд өчүүхэн юм байна.
Новшийн хужаа нэр тавьсан энд тэндхийн сайтад баас савируулж явдаг өмхий дебил АНуус аа. МАНАН-гийн та нараас ард тзмэн бид залхаж байна. жанхуу баттулгын офшорт нуусан 1.1 тэрбумыг чи хааш нь нуух гээв? . Эргүү дебил мал аа, эхлээд жанхуутайгаа тооцоо бод, чам шиг баасны ялааны өт чадах уу?
Ард нэртэй Бээжингийн тагнуул өмхий хятад чи зайл.
АНус намын бонд идсэн хулгайч, луйварчингуудын хулгайлж идсэн хөрөнгөний дэргэд өчүүхэн юм байна.
хvvхдvvдийн сурах эрх багш нарын ходолморлох эрх аль аль нь тор засгийн мэдэлд л байгаа аргагvй болсон багш нар л эрсдэл гаргаж байгаа ш дээ манай энэ дvлий годил оороосоо бусдыг хvн гэж тоохоо больсон тор засгийн сайд дарга нэртэй олигарх луйварчдын байж байгаа царай ш дээ монгол улсаас уул уурхайн хичнээн их баялаг гадагш урсаж байна цоохон монголчуудыг зvгээр л гэрт нь суулгаж байгаад тэжээчих баялаг ш дээ хэдхэн хvн л гударч байна
Ардчилсан засаг Мөнгөний ханш 2 дахин унагаж Монголчуудын халаасыг сэгсэрч байгад багш нар яагаад чимээгүй байсан юм бол?
202.179.25.26 мал минь тэр үед чимээгүй байсан болохоор одоо бас чимээгүй байх ёстой юу? Чи тэр үед дуугарахгүй яасан юм бэ? Хэзээ дуугарахаа чамаар заалгах уу бас
202.179.25.26 мал минь тэр үед чимээгүй байсан болохоор одоо бас чимээгүй байх ёстой юу? Чи тэр үед дуугарахгүй яасан юм бэ? Хэзээ дуугарахаа чамаар заалгах уу бас
202.179.25.26 мал минь тэр үед чимээгүй байсан болохоор одоо бас чимээгүй байх ёстой юу? Чи тэр үед дуугарахгүй яасан юм бэ? Хэзээ дуугарахаа чамаар заалгах уу бас
Bugdiig ni hal.
Цалин нэмээд нэг ангид 25-30суралцаж ээлэгуй сургалт явагдах уу сургалтанд чанарын оорчилолт гарах уу
Гарахгүй. Харин ч мөнгөө үрэхийг бодсоор хичээлийн чанар муудна
Багшийн их сургуулийн оюутнууд, ходоо,болон хотын багш мэргэжилтэй хүмүүс.ахмад багш нарыг түр багшлуул суулт хийж байгаа багш нарын цалинг тэдэнд олго !!!!!ажил хаясан багш нар сууж л байг үйлдвэрчний байгуулга хариуцлагынь хүлээ .!!!ерөнхийлөгч 1000000 төгрөгнийхөө цалинг өөрөө олгох нь тохиромжтой болждээ!!!!!!!!!!
Ерөнхийлөгч оффороосоо өгөх байх аа.
Эрдэнэтийн захиралын 25 саяын цалингаас 20 саяаар нь 40 багшийн цалинг 500 мянгаар нэмж болно ш дээ. Гэх мэтчилэн шудрага бус хуваарилалтаа хөдөлмөрийн яам нэртэй газар авч үзээч ээ
багш нарын ачаар Монгол улс Венесуел боловоо хөөрхий
66.181.160.76 багш нарын ачаар Венесуел дээр тогтож үлдвэл том гавъяа болно. Танай намын ацнууд улс орныг бүр намаг шалбааг болгох гээд байгаа юм биш үү?
Сайды нь огцруулахаар болсон сураг гарч эхэллээ . МАН-ын нэр нөлөө бүхий 7 дээд албан тушаалтнууд Булганы Хишиг-Өндөрт өнгөрөгч амралтын өдрүүдэд сэм уулзалдаж ЗТЯ-нд хэнийг тавихаа тохиролцон хэл ам татлаад байгаа Цогзолмаа сайдыг явуулах дээр тохиролцоонд хүрсэн мэдээ сайтуудаар тархаж эхэллээ.
МАН-н биш уяач Ми овогтын бөх Батэрдэнэ,Тэрбишдагва андууд, урвагч Улаан,БХ сайд Н.Энхболд,Хаянхярваа тэргүүтэй багийнхан нь гэвэл хүмүүс арай итгэх байсан юм.
МАН-ын мафийн дээрэмчдийг хүчтэй бөө нараар хараал хийлгүүлж устгая.
Гайгүй ажиллаж байгаа ганцийгаа явуулах болж байна уу.
Bi bagsh hvn.ene ajil hayad baigaa bagsh nara halaad orond ni oroh zuu zuun ajiliin bair bna ?
Монгол төрийн ялзрал ард түмний туйлдал эцэсдээ хүрч буйн илрэл шүү дээ. Ард түмнийгээ талцал хагарал д уриалахаас өөр юмгүй болж дээ. Өнөөдөр наана багш нар тэмцэж байгаа болохоос бүх л ард түмний үнэлэмжийг дээшлүүлэх гэж тэмцэж байгааг олж хардаггүй юм уу энэ хүмүүс чинь. Түүхэндээ багш нарын тэмцлээр л цалин нэмэгдэж байсан байх шүү. Зарим нөхдүүд төрийн өмнөөс оготно боож үхнэ үлгэрийн юм байх юмаа.
ЯАГААД АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ 2 ДАХИН УНАСАН АРДЧИЛСАН САЙХАНБИЛЭГИЙН ҮЕД ТЭМЦЭЭГҮЙ ЮМ БОЛ?
ЯАГААД МИ ЭНХБОЛД УЯАЧ,БАТЭРДЭНЭ БӨХ ТЭРГҮҮТНҮҮД ХЭНИЙ Ч ТАНИХГҮЙ ХУД ЭРДЭНЭБАТАА АВЧИРЧ ТӨР АТГУУЛЖ НОХОЙТОЖ БАЙХАД ТЭМЦЭЭГҮЙ ЮМ БОЛ?
Иргэнийхээ хардах эрхийг эдлэчих үү... Засгийн "гал тогоо"-г хариуцдаг Г.Занданшатар, юу ярьж байгаагаа ч мэддэггүй,сэтгүүлч "авгай" Д.Сарангэрэл, шазуур зуун, зөрүүдэлж давхидаг ч, уг нь шударга Ц.Даваасүрэн, "бүгд найрамдах" япон улсын Ц.Цогзолмаа нарын нэгийг нь хусах байх л даа. Гэвч намын эрх ашигт нийцэх, нийцэхгүйгээс үл хамаараад улсын боловсролын салбарыг самарч, урьд өмнө болж байгаагүй их хямралыг бий болгож, сургууль цэцэрлэгийг ажил хаятал нь бодлогогүй ажилласан "ливерпүүл" Цогзолмааг өөрчлөх нь хамгийн зөв болох байх... Мань мэт яахав төрийн хэрэгт "оготоно" болоод ингээд чаддагаараа бичье, гэвч ердөө хоёрхон жилийн дараа алгын чинээхэн цаасан дээр дүн тавин хэнийг дугуйлахаа мэдэх "оготоно" шүү!
Төр гэж байгаа бол сургуулиудаа ажиллуулаач. Боловсролын яамаа ажиллах чадвартай хүнд өгөөч. Ажилгүй болон албадлагаар тэтгэвэрт гарсан молон мянган багш нар монголд байна. Тэднийг авч түр боловч ажиллуулаад хүүхдүүдээ хохироохоо зогсоогооч. Ажил ххаялт болониха хурлыг тараах гэх мэт үйлдлүүдийн чинь цаана нөгөө л АН, МАНАНгийн гар хөлүүд байна.МАН төрийн эрх байрьж байгаа хэдий боловч зарим нөхдүүд чинь эсрэг яваад байна. 2004 онд эдийн засаг сэргэж засаг сайн ажуиллаж байхад АН-ын зохион байгуулснаар Батзандан, Магнай мэтийн үл бүтэх этгээдүүд бусад янз бүрийн хөдөлгөөн гэх юмнууд гарч ирээд олон түмний тархи толгойг эргүүлээд юу боллоо? Улс орон тусгаар тогтнолоо алдах эрсдэлд орж бөөн өрөнд автаад байна. Тэр л нөхдүүд одоо дахин гарч ирээд түйвээж эхэлж байгааг төр баригчид, ард түмэн ойлгоочээ. АН болон МАНАНг тараах цаг болсон шүү.
Дэмжиж байна.
Бид энэ улсаа айл гэж ойлгоё. Айлд хамгийн эрхэм зүйл гэвэл үр хүүхдүүд шүүдээ. Тэдэнд ном эрдэм заадаг багш нарыг ингэж системийнх нь хувьд доош нь хийж цаггүй хөдөлмөрлөөдч өчүүхэн бага хөлс авдаг шоовдор давхрагыг хэн сэдэж санаачлав. Энэ алдааг системийнх нь хэмжээнд залруулах шаардлагатай. Багш, эмч нарын 100% зөв шүүдээ. Боловсролгүй монголчууд шууд боол болох бусуу????
Багш нар минь одоо болно. Ажлаа хий. Улс төрчдөд олзлогдохоо больцгоое.
Tsalin n baga bgaa n ynen shd Zasag tur bolovroldoo anhaarlaa handuulj bagsh nariin erhiig hamgaalah yyregtei
Багш нарыг хэн ч багшлаад өгөөч гэж албадаагүй.Одоо зах зээлийн нийгэм! Хүсэхгүй бол зүгээр хүүхдүүдээр улс төр хийлгүй явцгааж болно.
Офшорт нуусан 17 тэрбумыг оруул ирэхгүй бол шууд огцорно гэж гэрээ байгуулаад байсан Ерөнхийлөгч маань юу бодож явдаг юм бол. Энэ ороод ирвэл багш нараар тогтохгүй төрийн бүх албан хаагчдын цалинг 50 байтугай хувиар нэмнэ шүү дээ.
Офшорт нуусан 17 тэрбумыг оруул ирэхгүй бол шууд огцорно гэж гэрээ байгуулаад байсан Ерөнхийлөгч маань юу бодож явдаг юм бол. Энэ ороод ирвэл багш нараар тогтохгүй төрийн бүх албан хаагчдын цалинг 50 байтугай хувиар нэмнэ шүү дээ.
ДАРГА НАРЫН УТСАНД ТӨЛДӨГ 34 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨ БАГШ НАРТАА ӨГӨӨЧЭЭЭ...ГИШҮҮД ДАРГАНЦРУУДЫН ЯРЬСАН МӨНГИЙГ ЯАГААД БИД ТӨЛӨХ ЁСТОЙ ГЭЖ.... НЭМЭХ БОЛОМЖ ЗӨНДӨӨ БНА... ХҮСЭХГҮЙ БАЙНА ... ӨӨРСДИЙНХ ТАНСАГЛАЛЫН МӨНГӨ ... ТЭР ОЛОН ЗУУН САЯЫН ҮНЭТЭЙ ЖИПНҮҮД БАЙНА...
Ингэж олон мянган хүүхдүүдийг хохироож байхын оронд сэтгэл байхгүй бол ажлаасаа гараад Солонгос руу явж ажил хийгээч оронд нь ажиллах өчнөөн хүн байна. Цалингий чинь үе шаттай нэмээд л байгаа юм байна. Эдийн засаг нь дөнгөж өндийж ирэнгүүт та нар улс төржиж унагах хэнд ашигтай юм бэ?
3 сая Монголчуудын амьдрах амьд явах эрх зөрчигдөөд байхад санаа зовоогүй байж сургуулийн хүүхдүүд хэд хоног гэртээ амраад авахад эрх зөригдлөө ч гэх шиг сэтгэх чадваргүйгээ гайхуулж цаас эрээчихээ больж үз хомхой тэжээвэр минь .
Багш нао өөрсдөөсөө мөнгө гаргаж анги танхимаа тохижуулдаг хичээлийнхээ материалыг бэлддэг ч гэх шиг тэрүүн шиг худлаа юм бхгүй та нар эцэг эхээс мөнгө хурааж авдаг шүү дээ мөнгөө авчирч өг гээд хүүхдийг хичээлд нь суулгахгүй бдаг гээд яривал зөндөөл юм гарах байх юун цалин нэмүүлэх зарии нь бүр ажилгүй болох байх даа
Tarhi ugaah hereggui!!! Mongol uls tiim yaduu uls uu? Hun am ni tejeej barhaargui ih uu? Ali esvel bid yagaad ch uud tatagdahgui bgaa munhag undesten yum uu? Uund hen buruutai yum be? Iim baidald hurtel ni hen tuilduulsan yum be?
Ажил хаялтыг ХХБанк санхүүжүүлж, харгис феодал Эрдэнэ ван толгойлогчтой АНус бүлэглэл зохион байгуулсан байна.
Хэний цалинг 30%-иар нэмсэн юм бэ. Бүгд л 8% нэмсэн бсан. Шатлал ахиулаагүй л бна. 8-30% гээл худлаа яриад бх юм аа.
Цалинг нь нэмэх ёстой. Гишүүдийн тансаглал, гадаад зугаалах, утасны төлбөрөө төлүүлэх гэх мэт олон тансаглалыг хасвал цалин байтугай монголын эдийн засаг сайжрах хөрөнгө эрх мэдэлтнүүдэд байгаа. Нэмэх ёстой
Цогцолмаа мэдээж огцорно.Тэгээд популист амлалт сонсоод та нар харина.Анги удирдсан гэх бүх нэмэгдлүүд хасагдана.Багш нар хохирно.Ажил хаясан сургуулийн захирлууд заналтанд орж дарамтлуулна.Ийм л төгсгөл харагдаж байна даа.
Цалингаа нэмээчээ. Ичихгүй юмаа. Офшорт монголын баялагаас хулгайлсан мөнгөө нуучихаад, үлдсэн хэдээ боомилж амьдрах гэж. Багш эмч нарын цалинг нэм. Бүүр ихээр нэмэх боломж байгаа. Шүүхийнхэн доод тал нь 3саяыг авдаг. Тэр үед хэн ч юу ч хэлж барьцаагүй, Одоо тэгвэл багш нар дээр юуч хэлэлгүй нэм л дээ.
Ингэж алаг цоог нэг хэсэг нь ажил хаяаад нэг хэсэг нь ажлаа хийгээд байхаар ямар ч үр дүнд хүрэхгүй ээ Бүх сургууль ниитээрээ хаявал хаясан шиг хаяаад тэмцвэл тэмцсэн шиг тэмц Гадныхан яаж тэмцдэг билээ Ийм ноомой байвал. хол явахгүй ээ Улс орон даяараа
Ингэж алаг цоог нэг хэсэг нь ажил хаяаад нэг хэсэг нь ажлаа хийгээд байхаар ямар ч үр дүнд хүрэхгүй ээ Бүх сургууль ниитээрээ хаявал хаясан шиг хаяаад тэмцвэл тэмцсэн шиг тэмц Гадныхан яаж тэмцдэг билээ Ийм ноомой байвал. хол явахгүй ээ Улс орон даяараа
Ингэж алаг цоог нэг хэсэг нь ажил хаяаад нэг хэсэг нь ажлаа хийгээд байхаар ямар ч үр дүнд хүрэхгүй ээ Бүх сургууль ниитээрээ хаявал хаясан шиг хаяаад тэмцвэл тэмцсэн шиг тэмц Гадныхан яаж тэмцдэг билээ Ийм ноомой байвал. хол явахгүй ээ Улс орон даяараа
УЛС ОРНОО ОЛИГТОй удирдаж чадахгүйгаас 3сая /30 ГЭР БҮЛИЙГ ХАСААД/ иргэн ХОХИРООД ЯМАР САЙНДАА АЖИЛ ХАЯЖ БАЙНА. үҮНИЙГ ЭНЭ СУРВАЛЖЛАГЧ МЭДЭХГҮЙ БОЛ СУРВАЛЖЛАГЧ ГЭЭД Ч ЯАХАВ.
Odoo l medev uu? Bagshiin ajil chuhlyg? ??? Bagsh nar argagui niigmiig manlailan bosogchdoo haruulj baina. Mundag baina. Amjilt. Zovhon calin bish niigmiin togtolcoog oorchloh! !! Odoo niit ard tumen dagaad jagsana!
Tsalin nemehgui baigaa ulsad hatiuclaga toots! !!
Offshoroo durdaach, bichigch baasaa
Buu uls torjuul! Bagsh narch gaigui machin unaya gej bodoj l baigaa. Ed chin hun shuudee! !!
Цалин нэмээгүйгээс хэдэн хүүхдийн эрх зөрчигдөөд бгаан
Ажил хаяад байгаа багш нар нэг удаа ч гэсэн офшорт байгаа 17 тэрбум доллараа оруулж ирэн бид ний цалинг нэм ,эх орноо өрнөөс гарга гэж дуугардаг ч болоосой. Ганц тийм лоозон барьсан хүн алга, тэр барьж буй самбарыг нь хүртэл хянадаг байх нь, хэн ажил хаяулаад байгаа нь тодорхой бна. Нөгөө манангийн олигархи,офшортнууд. Улс орныг сүйрүүлсэн мөнгөөрөө багш нарыг худалдаж авчихаад өдрийн цалингаас нь их мөнгө шидэж ,тэр ч бүү хэл офшорт байгаа мөнгөний талаар дуугаргахгүй чимээгүй байдалд оруулж бна. МҮЭ ганц удаа офшорын мөнгөний талаар дуугарч бна уу? Үгүй . Тэр турхираад байгаа Адъяа,Амгаланбаатар нар ч өөрсдөө баячууд,офшорт мөнгөө нуусан байхыг ч үгүйсгэх аргагүй. Энэ бол багш нарт хайртайдаа биш,хулгайлсан,луйвардсан мөнгөний хойноос ард түмэн дуугараад ирэхээр амыг нь хааж хүчийг нь сулруулж буй зориудын явуулга. Тиймээс сөргүүлээд ард түмэн офшорчдын,луйварчдын эсрэг босох хэрэгтэй. Багш,эмч нарын цалин бага ,Монгол улс өрөнд баригдсан нь хулгайч офшорчдын буруу шүү багш нар минь.
1д.манайх капиталист орон "ажил хаялт" бол зайлшгүй байдаг зүйл юун хүүхэд энэ тэр бодох,барууны оронд бол иргэний гарах дээрээ тулдаг2д."өлсгөлөн"багш нар яаж хичээл заах юм 3. тийм "ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ"гээд байдаг юм бол "энэ сайхан МӨЧ"-ийг ашиглаад өөрсдөө үйл ажиллагаа хийгээд өөрсдийгөө нийгэмд таниулдаг болгооч,худлаа засагт бялдуучилж, хуцаааад сууж байхаар
Bitgii tenegteed bai tsalin nem!