Засгийн газар 2018 оны наймдугаар сарын 12-нд ээлжит бусаар хуралдаж ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлсөн. Тэр өдөр нь ням гариг байв. Ням гариг бол Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулиар “Амралтын өдөр” юм. Энэ нь ням гаригт ажиллаж болохгүй гэсэн үг биш. Харин Засгийн газар ням гаригт буюу амралтын өдрөөр ийн сайдыг чөлөөлсөн шийдвэр гаргасан нь бас л хууль зөрчсөн асуудал болж таарахаар байна.
Ер нь бол ажил олгогч ням гаригт ийм шийдвэр гаргах нь хуулиар хориотой. Энэ асуудлаар хөдөлмөрийн маргаан буюу ажлаас үндэслэлгүй халсан гэсэн гомдол гарахад мөнөөх ажил олгогч шүүх дээр шууд буруутдаг хуультай.
Хэрэв ингэвэл Засгийн газрын 2018 оны наймдугаар сарын 12-ны ням гаригийн шийдвэр асуудал дагуулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, үүгээр зөвхөн ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ ч бус ЗТХ-ийн дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, тус яамны Газрын дарга нарыг чөлөөлсөн нь хууль бус болох юм.
Нөгөөтэйгүүр, Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар томилгоо болоод эдийн засгийн ач холбогдол бүхий шийдвэр гаргах нь хориотой байдаг байна. Засгийн газрын хуралдааны журмаар үүнийг зохицуулж өгсөн байгаа юм.
Ингээд ирэхээр ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлсөн Засгийн газрын шийдвэр нь Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг зөрчиж, УИХ-ын онцгой бүрэн эрхэнд халдсанаас гадна Хөдөлмөрийн тухай хууль, Засгийн газрын хуралдааны журамтай харшилсан болж таарах нээ.
Товчхондоо, Үндсэн хуулийн Цэцээс гадна шүүхэд очиж ч болзошгүй нь.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Эрхэм гишүүн Ж.Бат-Эрдэнэ та уначихаад тахимаа өгдөггүй бөх шиг муухай харагдаж байна, өөрөө огцрох өргөлдлөө өгчихөөд одоо болохоор өдөр бүр сонин алгасахгүй "гомдол" мэдүүлээд байх юм, нэр нүүрээ барж дууслаа.
Бат Эрдэнэ нь тахимаа охгуй гэж гоншигноод бна уу эсвэл Топорыг оролдох шалтаг хэн нэгэн хайгаад бна уу
Б,Дамдин-Очир МАН-аар дандаа оролдож байдаг хүн,Жонхууг магтахыг яана гээч АН-д худалдагдсан этгээд Бодол нь эвэршчихсэн дандаа хар луулах муулахыг урьдал болгоно
хоолоо олж идэж байгаа амьтныг яах нь вэ зайлуул, жингийн цуваа явж л байг...
Иргэнийхээ хардах эрхийг эдлэчих үү... Засгийн "гал тогоо"-г хариуцдаг Г.Занданшатар, юу ярьж байгаагаа ч мэддэггүй,сэтгүүлч "авгай" Д.Сарангэрэл, шазуур зуун, зөрүүдэлж давхидаг ч, уг нь шударга Ц.Даваасүрэн, "бүгд найрамдах" япон улсын Ц.Цогзолмаа нарын нэгийг нь хусах байх л даа. Гэвч намын эрх ашигт нийцэх, нийцэхгүйгээс үл хамаараад улсын боловсролын салбарыг самарч, урьд өмнө болж байгаагүй их хямралыг бий болгож, сургууль цэцэрлэгийг ажил хаятал нь бодлогогүй ажилласан "ливерпүүл" Цогзолмааг өөрчлөх нь хамгийн зөв болох байх... Мань мэт яахав төрийн хэрэгт "оготоно" болоод ингээд чаддагаараа бичье, гэвч ердөө хоёрхон жилийн дараа алгын чинээхэн цаасан дээр дүн тавин хэнийг дугуйлахаа мэдэх "оготоно" шүү!
эргүү сэтгүүлч үү энэ чинь. төрийн жолоо амардаг өдөртэй байдаггүй юм. ноцтой асуудал гарвал өдөр, шөнө, ажил, амралт хамаагүй шүү. чамд хэрэг гарвал амарсан байсан гээд л засгийг гөвнө шүү чи
Тархиндаа юмтай Занданшатарыг солиочээ Занданшатарын ярьж хэлж байгаа нь яавч эрүүл биш ээ