ВЛАДИВОСТОК. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монголын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай өнөөдөр уулзлаа.
Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд болсон энэхүү хоёр талын уулзалтын үеэр В.Путин, “өмнө нь гаргасан шийдвэрт үндэслэн хоёр улсын харилцаа тогтвортой хөгжиж байна" гэж мэдэгдэв.
Монголын улсын төлөөлөгчдийг тэргүүлэн хоёр жил дараалан энэхүү чуулга уулзалтад биечлэн оролцож байгаа Х.Баттулгад В.Путин талархал илэрхийлсэн байна.
ОХУ-Монголын худалдааны эргэлт өнгөрсөн онд бараг 50 хувиар, энэ оны эхний хагаст 30 хувиар тус тус өссөнийг В.Путин дурдаад, Улаанбаатар төмөр зам болон Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх тээврийн хэмжээ өнгөрсөн онд гурав дахин нэмэгдсэн гэж мэдэгдлээ.
Мөн тэрбээр, хоёр талын эдийн засгийн харилцаанд нааштай үр дүн гарч байгаа бөгөөд тантай биечлэн уулзаж, энэ болон бусад асуудлаар хэлэлцэх завшаан тохиосонд баяртай байна гэж мэдэгджээ.
ОХУ-Монголын хоёр талын уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Юрий Ушаков, Игорь Левитин, Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков, Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Ерөнхий сайдын орлогч Юрий Трутнев, Аж үйлдвэр, худалдааны сайд Денис Мантуров, Эрчим хүчний сайд Александр Новак, “Роснефть” компанийн тэргүүн Игорь Сечин, “Российские железные дороги” компанийн ерөнхий захирал Олег Валентинович оролцсон байна.
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Ха ха ха
Барууныханыг шүтэн бишрэгчидэд...эрлээд барууныханы түүх соёлтой ..бас зан заншилтай туулсан ..зам гадаадад явуулж бгаа харгис бодлогыг хэл мэдлэгийнхээ ачаар мэдэхгүй бол ...бусадыг тэр тусмаа Оросыг муулах үндэслэл бхгүй л бх шүү.
Барууныханыг шүтэн бишрэгчидэд...эрлээд барууныханы түүх соёлтой ..бас зан заншилтай туулсан ..зам гадаадад явуулж бгаа харгис бодлогыг хэл мэдлэгийнхээ ачаар мэдэхгүй бол ...бусадыг тэр тусмаа Оросыг муулах үндэслэл бхгүй л бх шүү.
Бид ОХУ-тай хийж байгаа худалдаанаас жил бүр тэрбумаар м гаран долларын алдагдал хүлээж байдаг энэ алдагдал багасана гэж байхгүй улам л ихсэнэ,Оросууд манайхаас худалдан авалт хийх тун дургүй.За мах шөл,хиам консервыг маань голоод авдаггүй юм гэхэд уламжлалт хөнгөн аж үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдийг худалдаж авдаггүй,манай бараа бүтээгдэхүүнд 30-90 хувийн татвар тавьдаг товчхондоо манай эсрэг худалдааны дайн хийж байна.Харин барууныхан биднийг яаж хорлосон юм бол?
Монголын хөгжилд хамгийн их тээг тавьдаг орон бол орос тэгээд байхад л орос ах гэж хуцна ёстой нөгөө зодуулсан нохой эзэндээ үнэн ч гэгчээр