sonin.mn
ТОКИО. /NHK/. Хойд нутаг дэвсгэрийн асуудлыг зохицуулах хүртэл ОХУ-тай найрамдлын гэрээ байгуулахгүй гэсэн бат байр суурьтай байгаа гэж Японы Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Йошихиде Суга мэдэгдлээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзах үеэрээ ямар нэг урьдчилсан нөхцөлгүйгээр найрамдлын гэрээ байгуулах талаар дурдаагүй гэж Йошихиде Суга сэтгүүлчдэд хэлсэн байна.
Үүний зэрэгцээ ОХУ энэ асуудалд цаашид ямар хандлагатай байхыг ажиглах хэрэгтэй гэж Японы Засгийн газрын албаны хүмүүс үзэж байгаа ажээ. Мөн газар нутгийн асуудлыг хойш тавих магадлалтай ийм хэлэлцээрийг хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй гэж тэд үзжээ.
Харин Ерөнхий сайд Шинзо Абэгийн хувьд Хойд газар нутгийн асуудлыг зохицуулж, найрамдлын гэрээ байгуулах хэлэлцээг эхлүүлэхийн тулд В.Путинтай дипломат болон бусад арга замаар холбоотой байж, түүний жинхэнэ зорилгыг мэдэх хүсэлтэй байна.
Тэд энэ намраас болох олон улсын уулзалтуудын үеэр хоёр талын уулзалт хийхээр тохиролцжээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг