Улаанбаатар/МОНЦАМЭ/. ХНХ-ын сайд С.Чинзориг, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нар өчигдөр Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Багш нарын ажил хаялтыг зохион байгуулах ажлын хэсгийн төлөөлөлтэй уулзаж, цалин нэмэх асуудлаар тавьсан шаардлагын хариуг өглөө.
Засгийн газраас багш нарын цалинг үе шаттай нэмэх асуудлыг зөвшилцлийн зарчмаар шийдвэрлэж, ажил хаялтыг яаралтай зогсоож хүүхдийн сурч боловсрох эрхийг хангахад хамтран ажиллахыг хүсээд улс орны эдийн засийн байдал багш нарын шаардсан хэмжээгээр цалин нэмэх боломжгүй энэ нөхцөлд эхний ээлжинд 2014 онд үүссэн боловсрол, эрүүл мэндийн салбарынхны цалингийн зөрүүг арилгах арга хэмжээ авч ирэх онд төрийн албан хаагчдын үндсэн цалинг нэмэх, багш нарын албан тушаалын ангилал зэрэглэлийг шинэчлэх замаар цалинг үе шаттай нэмэгдүүлснээр 2020 он гэхэд үндсэндээ 50 орчим хувиар цалин өснө гэсэн байр суурьтай байгааг С.Чинзориг сайд танилцуулж тодорхой санал бүхий хариуг өглөө.
Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоонд илгээсэн шаардлагын хариуг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо, 2018 оны есдүгээр сарын 12-нд зохион байгуулсан жагсаал цуглаанд оролцогчдоос ирүүлсэн шаардлагатай танилцаад дараах хариуг хүргүүлж байна.
1. Засгийн газраас төсвийн сахилга батыг сайжруулж ажилласны үр дүнд төсвийн орлого нэмэгдсэн ч тулгамдсан гадаад өрийг барагдуулах шаардлагын улмаас орлогын өсөлтийг хүн амын бодит орлого, цалин хөлсийг нэмэгдүүлэхэд зарцуулах боломж хомс байна. Засгийн газар байгуулагдсанаас хойш зээл, зээлийн хүүгийн 5.7 их наяд төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан бөгөөд энэ оны эцэс гэхэд 875.0 тэрбум төгрөгийн зээлийн төлбөр хүлээгдэж байна. Гэхдээ Засгийн газар эдийн засгийн өсөлт, төсвийн боломжийг иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа болно.
2017-2018 онд төрийн албан хаагчдын цалин хөлсийг хүрсэн түвшинд хадгалах, царцаах, албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн шатлалыг ахиулахыг зогсоох, тэтгэвэрт гарсан албан хаагчийн оронд нөхөн томилгоо хийхгүй байх талаар Улсын Их Хурлын “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 2017 оны 29 дүгээр тогтоолын 1.4, 1.5, 1.6 заалтуудыг хүчингүй болгох тогтоолын төслийг 2019 оны Төсвийн тухай хуулийн төсөлтэй хамтатган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр Засгийн газраас шийдвэрлээд байна.
Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд тус сангийн ажлын хэсэгтэй төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлаар хийсэн хэлэлцээрээр тохиролцсоны үндсэн дээр цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан 2018 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс нэмэгдүүллээ. Түүнчлэн боловсрол, эрүүл мэндийн салбарын зарим ажилтнуудын албан тушаалын ангилал, зэрэглэлийг ажлын байрны үнэлгээг үндэслэн шинэчлэн тогтоож цалин хөлсийг нэмэгдүүлэх ажлыг эхлүүлсэн. Энэ ажлыг цаашид дэс дараатай үргэлжлүүлнэ.
Та бүхний шаардлагад тусгасан багш нарын цалинг 2018 оны 9 дүгээр сараас 15 хувиар нэмэгдүүлэх төсвийн боломжгүй байгаа тул боловсролын болон эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалингийн доод жишгийг 2014 онд шинэчлэн тогтооход үүссэн 4.3 хувийн зөрүүг арилгах арга хэмжээг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 2018 оны төсвийн багцад зохицуулан шийдвэрлэж энэ оны 9 дүгээр сараас хэрэгжүүлэх саналтай байна
2. Төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 2017 онд 300.0 мянган төгрөгийн урамшууллыг нэг удаа олгох үед төрийн албан хаагчид болон Үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудаас энэхүү урамшууллыг цалин нэмэгдүүлэх эх үүсвэр болгох саналыг ирүүлж байсан. Засгийн газраас 2018 онд төрийн албан хаагчдад олгох урамшууллын 56.4 тэрбум төгрөгийг үндсэн цалинг нэмэгдүүлэх эх үүсвэр болгохоор шийдвэрлэсэн нь төрийн албан хаагчдын үндсэн цалинг тогтмол нэмэгдүүлэх боломж бүрдүүлсэн гэж үзэж байна. Энэ онд төрийн албан хаагчдын цалинг 56.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн нь 2019 оны төсөвт 165.0 тэрбум төгрөгийн зардал болж тусч байгаа бөгөөд энэ хэмжээгээр төрийн албан хаагчдын орлого нэмэгдэх болно.
3.Цалинг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхэд 1.0 их наяд төгрөг нэмж шаардагдана. Төсөвт ийм хөрөнгийн боломж хомс бөгөөд цалинг огцом өндөр хувиар нэмэх нь бараа бүтээгдэхүүний үнийг өсгөх сөрөг талтай болно. Харин төрийн албан хаагчдын цалинг 2014 онд нэмэгдүүлснээс хойш хүн амын худалдан авах чадвар буурсантай холбоотойгоор Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хугацаанд үе шаттайгаар төрийн албан хаагчдын цалинг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Төрийн албан хаагчдын цалинг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлэх болон боловсрол, эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэх арга хэмжээний хүрээнд цалинг 20 хүртэл хувиар нэмэгдүүлэхэд 220.0 тэрбум төгрөгийг 2019 оны төсвийн төсөлд тусгахаар Сангийн яамтай хамтран ажиллаж байна. Харин 2019 оны төсвийн төслийг Засгийн газар хэлэлцэх гэж буйтай холбоотойгоор ирэх онд төрийн албан хаагчдын цалин нэмэгдүүлэхэд шаардагдах эх үүсвэрийн хэмжээг Үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай яаралтай зөвшилцөн саналаа нэгтгэх шаардлагатай байна. Мөн Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо багш нарын албан тушаалын ангилал зэрэглэлийг шинэчлэх асуудлаар салбарын яамтайгаа саналаа нэгтгэн яаралтай ирүүлэх нь чухал байна.
4.Багш нарын ажил хаялт хуульд нийцсэн эсэхийг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шүүх эцэслэн тогтоох ёстой ч Засгийн газрын хувьд Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, багш нарын байр суурийг хүндэтгэж шүүхэд хандах сонирхол одоогоор байхгүй болно. Иймд хүүхдийн сурч боловсрох эрхийг хангах үүднээс ажил хаялтад оролцож байгаа багш нарын цалин хөлсийг нөхөн олгох асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.
Багш нарын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх асуудлыг зөвшилцлийн зарчмаар шийдвэрлэж, ажил хаялтыг яаралтай зогсоож хүүхдийн сурч боловсрох эрхийг хангахад хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ
Сэтгэгдэл0
Хүрэлсүхээ!!! Дэд сайд нар, сайдын зөвлөхүүд, яамдын газар, хэлтсийн дарга нар, дэд дарга, тэргүүн дэд дарга нарыг цомхотговол тэдний гадаад, дотоод томилолт, туслах, зөвлөх, жолооч нар, бас яам, газар бүрээс алба, хэлтэс бүрийг нийлүүлж 1-2 хүний орон тоо, УИХ-ын гишүүдийн 2 зөвлөх, 2 туслах, 2 төлөөлөгч, хэвлэл, унаа, утасны зардлыг хасчихаач. Тэгвэл ажлын үр бүтээлд огт нөлөөлөхгүй, харин ч хэдэн их наяд төгрөг хэмнэгдэнэ. Тэгээд хэмнэх мөнгөөрөө багш нарын цалин нэм! Чадахгүй бол Хүрэлсүх огцроо!!! Чаддаг хүнд нь зайгаа тавьж өг!!! Чадах хүн Монголоор дүүрэн байна!!!

Хөөрхий хэдэн багш нарт төр төмөр нүүрээ харуулж цалинг нь нэмж чадахгүй гэж ЕС доромжилж байна ердөө л хүсэхгүй байна.Сая л гэхэд Эрдэнэт 520 тэрбумын ашигтай ажиллаа гэсэн Тэгэхээр 49-нхөн 260 тэр бум төгрөгийг Пүрэв түшин Мөнх сайхан мэтийн луйварчин пацаанууд аваад идчихээд гэсэн үг Зүгээр л 49 хувиа төр аваад цалинг нэмж болно.Гэтэл Топор хүсэхгүй чадахгүй луйварчдад Төрийн төмөр нүүрийг харуулж чадахгүй байж.Багш нарт хатуурхаж байна бидэнд ийм хүчгүй урвагч төр хэрэггүй огцруулах нь зүйд нийцнэ. НЯМДОРЖООР ЕС-Г ХИЙЛГЭЕ
Huuli muuliaar ailgalgui, yamar negen nuhtsulguigeer ene udaa bagsh nariin tsaling nem!!! Ed nariin temtsel zuvhun tsalin mungunii temtsel bish, niigmiin tegsh bish baidal, burangui es, yaduuraliig eserguutssen, uursdiinhuu tuluu bosch temtsej chaddaggui ard tumnee tuluulsun, tuuhend mash tod temdeglegdeh, niigmee tom zurgaar harj tolidoj chadsan zorigtoi,seheeten irgediin shiidemgii temtsel shuu. Chinzorig gegch iim bertegchin ug helj zasgiin gazriinhaa ner hundiig unagaj baisnaas zailaad ug!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Setgel baival hemnelt hiij tsalin nemeh 100 bolomj bn. Bagsh nar golduu emegteichuud, kind IH Hurliin emegtei gishuud end koment bichsen 1 hunii helsneer utas, benzin.......geh metees tatgalzaj zohioon baiguulahiig l huleej haraya!!!!!!!!!
Ehleed aj amidraliig ni saijruulj daraa ni ajil neh. 50% gej husseneer ni uridchilsan nuhtsulgui nem . Tegeed ajlaa sain hiihgui bol hal. Tsalin mungunii asuudal yarilguigeer. Ednii maani temtsel yaduurliig niigmees halj, arilgah gesen temtsel gej oilgohgui tarhi zasagt bn gedeg haramsaltai. Mungu bhgui gej sangiin said hudlaa buu yari.
Tsogzolmaagiin huvid gevel zugeer l duugui yavaad ug. Iim bolovsrol medleggui, es zuigui, huvtsasaa ch zuv taaruulj chaddaggui hun Chingisiin Mongoliin unet soel urlag bolovsrol shinjleh uhaaniig udirdahgui. Uuruu yavah zorigtoi uhamsar iim hund ued garchih bailgui dee.
Bolohgvi bvtehgvi8nemehgvi geegvi l baina shv dee. Boloh talaas ni shiidwerlehiig oroldoj bna garts haij bna gesen bna. ingej suult hiij hervvl hiij baih hoorond hvvhdvvd maani hohirch bna bagshnar ajildaa orwol zvitei bhaa
Ene bagsh nar hvvhdvvvdiin surah orchin hvvhdvvdiin neg angid oluulaa bna gej neg ch dugarahgvi mortloo oorsdiigoo l bodood tsalin tsalin geed baih ym. vneheer bagsh hvn ym bol suragchdaa bodoochee
nemehgvi gej heleegvi bna l bna sh de ehleed hvvhdvvdiin surah erhiig hyzgaarlahaa bolih heregtei baih
Багш нар байтугай хэний ч цалинг нэмэх хүсэл төрд бхгүй..харин та нараас бол..татварыг гуйж биш гуйдаж авна даа...одоо ч ази тивын төвд манайх шиг ядуу улс ч алга боллооо..төрын бүх ажил тангууд л цалингаа нэмүүлэх хэрэгтэй...цалин ч гэждэээ дөнгөж өр залгах төдий дөө

багш нарын ажил хаялт ардчилсан намын явуулга болох нь тодорхой харагдаж байна
ene ajil haylt het uls turjuud irseen AA nam
монголын авилгачдын нам МАН, анархист нам АН-ын хатран боловсоруулсан төрийн бодлого улам бүр тодорхой болж байна.гадаадын эдийн засгийн алуурчдын даалгаварыг хэрэгжүүлж гадаадад ажиллаж болох чадвартайг эдийн засгийн цагаачлуулах үлдсэн хэдийг нь эм, барааны үнийг үнийг нэмж авсан хэдэн тогрөгнийх нь худалдан авах чадварыг унагааж ядууруулан үхүүлж монголын газар нутгийг монголчуудаас чөлөөлж өгөх гадаадад тавьсан өр түүнээс завшсан гарамжав, номтойбаяр өөр хэн ч билээ нөхөдыийн тавьсан өрийг иргэдээр төлүүлэх гэж зорьж байгаагаас биш иргэдээ бодох өчүүхэн ч сэтгэл алгадаа удирдлагын муугаар улсын эдийн засийг уруудуулагчд бос тэмцэх үү? хүслийг нь