sonin.mn
Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас өнөөдөр Монгол улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхэд хандан багш нарын цалин нэмэх асуудлаар албан бичиг хүргүүллээ.
Уг албан бичигт: "Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчиний эвлэлийн холбоо болон цалин нэмэх шаардлага тавьж буй багш ажилчдын төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгчид 2018 оны 09 дүгээр сарын 10, 12-ны өдрүүдэд дарааллан хандаж хүсэлт ирүүлээд байна. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өмнө хүргүүлж байсан санал, зөвлөмжийг эргэн харж, багш ажилчдын шаардлага, санал дүгнэлтийг Засгийн Газрын хуралдаанаар нэн даруй хэлэлцэн шийдвэрлэхийг танаас хүсэж байна" гэжээ.