Бүгд Найрамдах Индонез Улсын Бали хотноо болж буй: “Бүх Нийтийг Тогтвортой Эрчим Хүчээр Хангахын Төлөөх Түншлэл” сэдэвт Тогтвортой хөгжлийн асуудлаарх парламентын дэлхийн 2 дугаар чуулга уулзалтын үеэр “Эмэгтэйчүүд ба тогтвортой эрчим хүч” сэдвээр салбар хуралдаан боллоо. Уг хуралдаанд УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н. Оюундарь Монгол Улсаа төлөөлөн оролцлоо. Уг хуралдаанаар парламентчид тогтвортой, найдвартай, хямд эрчим хүчээр бүх нийтийг хангахад буюу Тогтвортой хөгжлийн 7 дугаар зорилтыг хэрэгжүүлэхэд гүйцэтгэх эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо, мөн энэ чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаар санал бодлоо солилцож, туршлагаа хуваалцав.
УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь хэлэлцэж буй асуудлаар байр сууриа илэрхийлж, үг хэлэв. Тэрбээр, үгийнхээ эхэнд Монгол Улсад эмэгтэйчүүдийн өрх гэрээ авч явахад гүйцэтгэх үүрэг өндрөөс гадна нийгмийн үйл ажиллагаанд оролцох идэвх оролцоо ч мөн их болохыг онцлоод, сүүлийн жилүүдэд жижиг дунд бизнес эрхлэгчдийн дунд эзлэх эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж байгааг дурдав. Мөн “Цаашид улс орнууд сэргээгдэх эрчим хүчинд суурилсан үйл ажиллагаа явуулах замаар орлогын эх үүсвэрээ бүрдүүлэх тал дээр эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн бодлого баримталж, зохих арга хэмжээг авч хэрэгжүүлбэл зүйтэй болов уу. Аль ч улсын эмэгтэйчүүд өрх гэрийн түвшинд эрчим хүчний хэрэглээний асуудлыг дагнан хариуцдаг гэж хэлэхэд бараг хилсдэхгүй. Тэгэхээр хямд, найдвартай эрчим хүч хэрэглэхийн хэрэгцээ, шаардлагыг юунаас ч илүү мэдэх тул энэ тал дээр цаашид улс орны хэмжээнд шийдвэр гаргах үйл явцад идэвхтэй оролцвол бодлого, үйл ажиллагаа улам оновчтой, зөв болоход нөлөөлнө. Энэ нь эмэгтэйчүүдийн боловсрол эзэмших, бизнес эрхлэх боломж бололцоонд эерэг нөлөө үзүүлж, улмаар өрх гэрийн орлого нэмэгдэн, эргээд Тогтвортой хөгжлийн ядуурлыг бууруулах гэх мэт зорилтуудын хэрэгжилтэд хувь нэмэр оруулна” хэмээн тэмдэглэв.
Сэтгэгдэл0
хариуцах байтугай эрчим хүчний хэрэглээнд мөнгө төлдгийг ч мэдэхгүй хэлэхээр уурладаг авгайг яах уу.
Tom durak bn
BAYN BOLOHOD GURVAN ARGA BII EHNIIH N BAYN AILD TOROH UDAAH N HODOLMORLOH GUTGAART LUIVAR HIIH
Yu geh gesiim boldoo zailuul
Энэ авгай их цэцэн мэргэн үг хэлсэн гэж үүнийг нийтлэх хэрэг бна уу.энэ авгай эрчим хүч гэж юу юм юу байдгийг мэддэггүй хүн ингэж тэнэгтэж бгаа юм даа.эрчим хүчийг дэлхийн бүх хүмүүс хэрэглэнэ.ганцхан эмэгтэй хүн хэрэглээд бгаа юм биш шүү дээ.шинэ төрсөн хүнээс эхлээд 100 нас хол давсан хүн хүртэл хэрэглэнэ гэдгийг энэ авгайн толгойнд бхгүй юм.толгой олгой юм шив дээ
Энэ авгай их цэцэн мэргэн үг хэлсэн гэж үүнийг нийтлэх хэрэг бна уу.энэ авгай эрчим хүч гэж юу юм юу байдгийг мэддэггүй хүн ингэж тэнэгтэж бгаа юм даа.эрчим хүчийг дэлхийн бүх хүмүүс хэрэглэнэ.ганцхан эмэгтэй хүн хэрэглээд бгаа юм биш шүү дээ.шинэ төрсөн хүнээс эхлээд 100 нас хол давсан хүн хүртэл хэрэглэнэ гэдгийг энэ авгайн толгойнд бхгүй юм.толгой олгой юм шив дээ