sonin.mn
БСШУСЯ, МҮЭХ хамтран мэдэгдэл хийлээ. МҮЭХ-ноос "Цалин хөлс доогуур байсан зөрүүг арилгаж тодорхой хувиар нэмэх асуудал дээр тохиролцож чадлаа. Цалин хөлсний нэмэгдлийг 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлээд ажлын ачааллыг үнэлэх үнэлгээний системтэй болно. Нормоос давсан хүүхдийн тоогоор багш нарын цалинг нэмэхээр боллоо" гэсэн бол, 
БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баярсайхан "БСШУСЯ Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэл хэлэлцээрийг үргэлжлүүлж ажилласны үр дүнд есдүгээр сарын 3-наас хойш үргэлжилсэн багш нарын ажил хаят өнөөдөр албан ёсоор зогсож байгааг мэдэгдэж байна.
Есдүгээр сарын 17-ны Даваа гарагаас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн явагдана" гэж мэдэгдлээ.