sonin.mn
АНКАРА. /Anadolu/. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган өнөөдөр ОХУ-ын Сочи хотод ажлын айлчлал хийж, тус улсын Ерөнхийлөгч Владимир Путинтай хоёр талын уулзалт хийнэ гэж Туркийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.
Айлчлалын хүрээнд хоёр орны салбарын сайд нар болон төлөөлөгчид уулзалт хийхээр төлөвлөжээ.
Турк-ОХУ-ын харилцаа, эдийн засаг, эрчим хүчний асуудал болон бүс нутаг, олон улсын тулгамдсан асуудлаар талууд хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Үүний зэрэгцээ Сирийн Идлиб мужийн асуудал талуудын хэлэлцэх асуудлуудын чухал нэг сэдэв юм.
Режеп Тайип Эрдоган есдүгээр сар гарснаас хойш В.Путинтай хоёр дахь удаагаа биечлэн уулзах гэж байна.
Өмнө нь тэд өнгөрсөн долоо хоногт Тегеран хотод болсон гурван талт дээд хэмжээний уулзалтын үеэр уулзсан билээ. Энэ уулзалтын үеэр Эрдоган Сирийн баруун хойд нутгийн Идлиб мужид гал зогсоохыг уриалжээ. 
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг